"Ах нь энэ жил найман шинэ жилтэй. Одоо дөнгөж гуравт нь орсон байна. Аймаг, сумын, байгууллагын, арван жил, оюутны ангийнхан, байгууллагын, гэр бүлийн найзуудын гээд бүгдэд нь орно" гэж ярих нь хэвийн үзэгдэл болжээ.
Үүгээр ч зогсохгүй нам, орд, фитнесс гээд бүгдээрээ л баярлаж байна. Арванхоёрдугаар сарыг дуустал ч баярлах нь. Бүр нэгдүгээр сарын эхний долоо хоногт хүртэл шинэ жилээ тэмдэглэж дуусаагүй л байдаг. Үс засалт, нүүр будалт, гоёлын даашинз, өсгийт, ганган хослол, ботинкийн эрэлт ч их. Энэ чиглэлийн худалдаа наймаа эрхлэгчдийн ид сезоны үе. Мэдээж баяр тэмдэглэлгүй яах вэ. Гэхдээ баярынхаа утгыг алдтал хавтгайрах юм. Оны шилдгээ тодруулж, нэгэн жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэнгээ баярладаг ч одоо бол баруун, солгойгүй баярлан хундага тулгацгаадаг болж. Дуучид, хөтлөгч, бүжигчид "Сул өдөр байхгүй" гэх постоос хаа сайгүй тэмдэглэж байгаа нь андашгүй.
Анги хамт олон, албан байгууллага гээд зогсохгүй клуб, дугуйлан, нэгдэл, найз нөхөд гээд дуусашгүй. Тэгээд бүр болоогүй үйлчлүүлдэг газар, нүүрээ будуулдаг салон, үсээ янзлуулдаг үсчин, эхнэр, нөхрийн найз, оюутан ахуй цаг, арван жил, санаа сэтгэл нийлдэг хэдээрээ гээд салаалсан их шинэ жил. Тэгээд л цахим орчинд зургаа тавьж, “Миний арав дахь шинэ жил” гэж бахархалтай зарлахыг нь яана. Үүгээрээ бол Монголд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй хүн үлдэхгүй нь. Ганцхан жишээ гэхэд, нэг ордонд төрсөн хүмүүс шинэ жилийн баяр тэмдэглэж байна гэхээр цаашлаад төрсөн сар, жил, нутаг гээд явах юм бол барагдахгүй их шинэ жил болох нь.
Арванхоёрдугаар сар ч дангаараа хүрэлцэхгүй болж, хэдэн сараар ч тэмдэглэн баярлахыг үгүйсгэх аргагүй.
Ингэж баярыг утгыг нь алдуулж, баяр биш болгодгоо болих хэрэгтэй. Баяр тэмдэглэлээ гээд өрөнд орж, хамаг цалин мөнгөө зарлагадахаас өөр дээрдэж, гялтайх юм үгүй. Нэгэнтэйгээ өмссөн зүүснээрээ уралдаж, орж байгаа шинэ жилийнхээ тоогоор өрсөлдсөөр өрөнд орж, амьдрал ахуйгаа улам л хүндрүүлж, дараа нь тэгээд өрөө төлөх гэж ухаангүй ажиллана. Бараг баярлах гэж ажилладаг гэмээр. Эдийн засаг хүнд, нийгэм хэцүү байна гэж бухимдаж байгаа мөртлөө баярлах нь дуусдаггүй. Шинэ жилд ороход эмэгтэйчүүд дунджаар 400-500 мянган төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа бий. Үнэхээр ч нэг өрхийн гишүүнд нэг шинэ жилд л дор хаяж 400-500 мянган төгрөг зарцуулагддаг гэхээр тав, зургаа түүнээс дээш бол тоо томшгүй. Тэгээд нэг шинэ жилд нэг өмссөн даашинзтайгаа орохгүй, өөрийг өмсөнө гээд бодохоор түүнээс ч их зарлага давах нь тодорхой. Иймээс баярыг хэмжээтэй, журамтай, соёлтой тэмдэглэх нь бидний зайлшгүй сурах зүйлийн нэг.
Шинэ он, шинэ жил гэдэг хундага тулгаж, архидан согтуурч баярлахаас илүүтэй дараагийн жилийнхээ ажил, амьдралыг төлөвлөж, жаахан ч болов амьсгаа авч, өөрийгөө дүгнэж цэгнэдэг үе болохоос ухаанаа алдтал ууж, өдөр, шөнөгүй баяр тэмдэглэх ойлголт биш юм. Тийм бол шинэ жилийн баяраар ч яах билээ. Ханиад томууны ид цаг гээд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж болмоор. Үнэндээ энэ хөл толгойгүй олон шинэ жилийг хязгаарладаг, хэмжээтэй байх шийдвэртэй болоосой. Тэгвэл баяраа ч баяр шиг хийдэг улс болох сон.

Аав, ээжийн залуу цагт, бидний бага үед шинэ жил цэгцтэй, журамтай болдог байжээ, одоо бодоход. Аав, ээж минь байгууллагын шинэ жилээс гадна сумын төвд очиж концерт үзэж, бүжиг эргээд л болдог байв. Цагаан сараас бусад баярыг нэг өдөр л тэмдэглэнэ. Одооных шиг олон шинэ жилд орохгүй. Их тод санагддаг нь ээж сонингоор үсээ орооно. Үс гэмтэхгүй байх хамгийн эрүүл арга гэдэг юм. Ээж минь шинэ жилээр энгийн үеэсээ хавь илүү гоёод гардаг сан. Тийм л энгийн даруу, намба журамтай байсан. Түүнээс урьсан баяр бүрд очоод ажлаа алддаггүй, бусдаасаа илүү гарах гэж зовдоггүй байлаа. Ганц манай ээж ч биш тэр үеийн хүмүүс ингэж л баярлалаг улс байсан. Одоо харин баяргүй өдөр ч гэж байхгүй боллоо. Үүнийг эх, адаггүй энэ олон шинэ жилийн баяраас харж болохоор байна.
| НАМ, ОРД, ФИТНЕСИЙН ГЭЭД МОНГОЛД ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ ХҮН ҮЛДЭХГҮЙ НЬ |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |