Монгол Ардын Намын эсрэг түүн шиг зоригтой дуугарч, хамаг буруу булхайг нь хаалтгүй илчилсэн хүн хэн байсан юм бэ. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг тэдний болохгүй бүтэхгүй зүйлд аль хэдийнэ гүйгээд оччихсон тэр л лайв хийж зогсоно. Өөрөө ч их ад үзэгдэнэ. Гэхдээ ухарч няцаагүй. Зоригтойхон камераа асааж, ноцтой мэдээг хатуухан хэлээд л “үзэлцэж” байсан. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн эрхтэн дархтан, эрх ямбатнуудын авлига хээл хахуул, ард түмнийхээ баялагаас булааж, “идэж”, хор найруулж байгааг шуудхан хэлж, шударга ёсыг л нэхдэг байлаа. Хэлэхдээ тэр огт баримтгүйгээр хүн гүтгэх, муйхраар дайраагүй. Үнэн бодитоо зүйлийг л газар дээрээс нь, аль нэг даргын өрөөнд, үгүйдээ л мэдээлэлтэй нь ярьж, хатуухан сануулсан. Төрд шургалсан “хулгайч”, луйварчин, хууран мэхлэгчдийг зарлан дэлгэсэн олон ч жишээ бий.
Тухайлбал, “Д.Нямдорж оо төрд насаараа зайдалсан шүү, чи. Чамтай муудсан бүхэн нь шоронд орсон. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Ж.Баатар генералыг хүртэл шоронд явуулсан. Зууны хулгайч Д.Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж нарын булхайг хэлье. Эд бол мянганы хулгайч нар суусан газраасаа шороо атгасан, женко хочит Х.Баттулга байна. Цөм хулгайчид” гээд л лайв хийж ард түмэнд хүргэж, толгой дараалан зарлаж байсан нь саяхан.
Хэн өнөөдөр түүн шиг тэдний өмнөөс эрслэн дуугарч, бардамхан сөрж чадсан юм бэ. Ерөөсөө л энэ бүхнийг ил хэлж, эрх мэдэлтнүүдэд ад үзэгддэг нь Д.Мөнх-Эрдэнэ. Намынхаа олноор, хүчээр далайлгаж, ард түмнээс өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй бүхнийг нь хулгайлж, ах, дүү, хамаатан саднаараа төрд “үүр засаж”, авлигаар баяжин хөлжсөн, балаг тарьж дуусаагүй МАН-ын өөдөөс хэн ч дуугарч чадахгүй “бүлтэлзэн” байхад Баянхонгор аймгийн шавилхан биетэй залуу том дуугарч, додигор хэлж, хамаг бүхнийг нь хуудуугүй илчилж, том намын эсрэг хатуухан үгээрээ ханцуй шамлан зогсож байлаа. Түүний үнэнийг ярьдаг лайвууд муухан мэдээлэлтэй, хэт нэг талыг барьсан нэвтрүүлгээс дээр баримттай, голыг нь олсон, газар дээрээс нь мэдээлсэн байдгийг хэн бүхэн л мэднэ. Хэний ч өрөө рүү давхин орж, шууд асууж, ард түмний өмнө нүүрийг нь улалзуулдаг ч байлаа. Ганцхан сул тал нь тэр энэ бүхнийгээ илэрхийлэхдээ буруу, ёс зүйгүй илэрхийлдэг байж мэдэх юм.
Гэхдээ тэдний тэр муухай байдалд, албан тушаалаа ашиглан ард түмний боломж бололцоог үгүй хийж, эд баялагаас нь хумсалж байдагт нь уурласан бачуурлаа л элдэв үгээр илэрхийлдэг байсан байх. Ард иргэдийнхээ төлөө ажиллана, амжиргааг нь сайжруулна, зөв, иргэдтэй ээлтэй хууль санаачилж, батлуулж, хэрэгжүүлэн ажиллана гэж суудалд нь суучихаад, өөрсдөдөө хөрөнгө хурааж, ар өврөөр нь ханцуйлж, “идэж”, төрөл санднаа тэтгэсэн сайхан дүртэй тэдний булхайг дамжуулж байгаа хэн инээж, эелдэгээр ярина гэж. Д.Мөнх-Эрдэнийн тэр бүгдэд хандаж байгаа хариу үйлдэл л тийм болохоос жинхэнэ ёс зүйгүй, бүдүүлэг нь хэлээд, яриад байхад ичдэггүй улайм цаймдаа гарсан дарга нар. Гэлээ ч үнэн ямагт хойшилж, худлаа дүр эсгэгчид аврагдаж, үнэнийг нь хэлсэн, үйлдлийг нь илчилсэн нь торны цаана суудаг жишгээр Д.Мөнх-Эрдэнэ суулаа. Тэрбумаар нь хулгайлан идэж, “шуудайлсан” эрх мэдэлтнүүд харин тухтай сандалдаа сууж, дулаан хөнжилдөө унтсаар л. Д.Мөнх-Эрдэнийг
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
22.1 дүгээр зүйлийн хоёр дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож ял оноосон юм билээ.
Ийм өчүүхэн, ийм өрөвдмөөр. “Хулгайчдаа, хахуульчдаа, луйварчдаа, “Та нар тэрбумаар нь идсэн биз дээ” гэж орилсоор байгаад тэр өөрөө хахууль өгсөн хэргээр хоригдчихсон. Хууль хяналтын байгууллага өнөөдөр шударга ажилладаг байсан бол тэр шоронд орохгүй л байх байсан. Үүнийг ард түмэн харж байгаа, мэдэж байгаа. Азаар харин тэр давж заалдаж нэг жил арван сараар хоригдох болсон. Д.Мөнх-Эрдэнэ ганцаараа гэж ухраагүй сайн зүтгэсэн, сайн ч илчилсэн. Ард түмэн үргэлж түүний талд байж, үнэнийг нь сонссоор л байх болно.
| Д.МӨНХ-ЭРДЭНЭД ААРХСАН МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАН |
|
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |