Танхил багаасаа ханилж, аз жаргал, эв найрамдалтайгаар нэгэн жарныг бүтээж яваа тэднийг Х.Намшир, Д.Тэрбиш гэдэг. Тэдний аз жаргалтай амьдралын баталгаа, хайрын гэрч болсон хүүхдүүд нь ачлалт ижий, аавыгаа баярлуулж, гэгээн хайрын түүхийг нь дахин мөнхжүүлэхээр энэ сарын 1-нд тэдний Очир Эрдэнийн хурмыг хийсэн. 19, 21 настайдаа гэрлэж, монгол гэрт уламжлалт ёсоор найрлаж байсан тэдний хувьд Очир-Эрдэнийн хурим хосгүй сайхан байсан боловч эвээ олохгүй хэсэг сандарцгаасан гэнэ. Ингээд тэдний хамт туулсан нэгэн жарны гэгээн түүхийг хуваалцахаар бид гэрт нь очлоо. Тэд Очир-Эрдэнийн хурим хийсэндээ сэтгэл хангалуун, баяртай сууцгаана. Харин Гэрлэх ёслолын ордонд дахин хуримлах тухай сонсохдоо тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг. Бараг л очихгүй гэцгээж байсан нь лавтай. Тэднийг анх хэрхэн танилцаж, яаж учирч байсан тухай гэрийн эзэн Х.Намшир гуайгаас асуулаа. Тэрбээр “Би долоон настайдаа эхээс өнчирч, аавтайгаа хамт дөрвөн өнчин дүүтэйгээ үлдэж байлаа. Ээжээс хойш гурван нялх дүүгээ алдсан. Аав минь амьдралын үнэн, хорвоогийн жамыг туулахдаа ахин дүү бид хоёрыг алдах вий гэхээс айж эсвэл алдчих вий гэж айгаагүй болоод ч тэр үү зориг шулуудан хоттой хонио үлдээгээд нутгаасаа гарсан түүхтэй. Ингээд долоон настайдаа аавыгаа дагаж Улаанбаатар хотод ирсэн. Аав минь амьдралын хатуу, зовлон бэрхшээлийг үзсэн болохоор ч тэр үү дүү бид хоёрын төлөө зогсолтгүй зүтгэж, Төмөр замын автобаазад дэлгүүрийн худалдагч, баазын манаачийн ажлыг зэрэг хийдэг байсан. Автобаазад орос, монгол, хятад хүмүүс ажилладаг байлаа. Тэр цагаас манайх Д.Тэрбишийнхтэй айл, саахалт болж олон жил амьдарсан. Манайхыг нүүж ирэхэд Д.Тэрбиш гуравдугаар анги байсан санагддаг юм” гэв. Ингэж тоглож, наадаж өссөн тэд тун эртний танилууд болж байгаа биз. Гэвч тэд дунд ангид орсон цагаасаа тоглож, наадахаа больж, Х.Намшир гуай бэлтгэлдээ яваад завгүй, Д.Тэрбиш гуай гэрийн ажлаа хийхээс гадна хичээлийнхээ амралтаар нийгэмд тустай ажил хийдэг байсан гэдэг.

Х.Намшир гуай сурагч байхдаа Д.Тэрбиш гуайд ганцхан удаа захиа өгсөн гэдэг. Энэ тухай тэрбээр ярихдаа “Би сайн зохиолч байсан тулдаа Д.Тэрбишийг гэргийгээ болгож авсан. Гэхдээ түүнээс олигтой хариу ирээгүй гэвч эхнэрээ болгож чадсан” хэмээн инээж байв. Мөн Х.Намшир гуайн аав нь Тэрбиш гуайд яг л өөрийнхөө охин шиг ханддаг байсан гэнэ. Нэг удаа Х.Намшир гуайг гэрийнхээ хойморт хэвтэж байтал аав нь "Миний хүү орж ирж цай уухгүй дээ" хэмээн аядуу зөөлнөөр хэлсэн гэдэг. Гэтэл Х.Намшир гуай "Аав надаас өөр хэнийг миний хүү гэдэг билээ" хэмээн өндийж хартал Д.Тэрбиш гуай гүйж явсан гэдэг. Тэр цагаас Д.Тэрбиш гуайг өөрийн болгох тухай бодолд дахин автаж, заавал эхнэрээ болгоно доо хэмээж байсан гэдэг. Мөн тэднийг хэн хэндээ хань, түшиг болохыг аав, ээж нь мэддэг байсан болохоор хэн хэнийг нь бие биед нь саймширч ярьдаг байжээ. Ингээд Х.Намшир гуай 21 настайдаа Д.Тэрбиш гуай 19 настайдаа гэр бүл болж, таван хүүхдийн ижий, аав болжээ.
Тэрбиш гуай оюутан ахуй цагтаа дараалан төрсөн учир их ядардаг байсан гэнэ. Хичээл хийгээд сууж байтал нь хөх нь чинэрч, сүү нь гоождог байсан гэдэг. Гэтэл багш нар нь “Хөхөө арчилж чадахгүй байж хүний эх болох дуртай” хэмээн загнаж, зандарч байсныг ч нуулгүй ярилаа. Д.Тэрбиш гуайд чөлөө зав гарна гэж үгүй. Жаахан цаг зав гарвал хичээлээ нөхөж хийдэг байжээ. Оюутны цаг наргүй амьдралыг нь ээж, эмээ хоёр нь хөнгөвчилж, хүүхдүүдийг нь хүн болголцсон гэдэг. Одоо тэдний том нь 60 хүрч, дүү нар нь 59, 58, 56 настай ижий, аавтайгаа хамт насыг эдэлж байгаа буянтнууд. Тэдний гурван том нь тэтгэврийн насныхан болцгоосон гэнэ.
.jpg)
Д.Тэрбиш гуайн мөн Завхан аймгийн Алдар хаан сумаас Улаанбаатар хотод нүүж ирсэн гэнэ. Тэднийх нэгдлийн үед малаа бүрэн авч гарахын тулд Улаанбаатар хот руу тууварласан гэдэг. Тухайн үед Д.Тэрбиш гуай гуравдугаар ангийн сурагч байж. Харин түүнийг аравдугаар анги төгсөхөд нь айлд тавьсан малаас нь тугалтай үнээ нэг, хусран үнээ нэг үлдсэн байсан гэдэг. Тэрбээр эхээсээ тавуулаа. Аав нь дайнд оролцдог дайчин хүн байсан гэдэг. Харамсалтай нь 56 настайдаа гэнэт бурхан болжээ. Д.Тэрбиш гуайн ээж мөн хүүхдүүдийнхээ төлөө, хүүхдүүдээ хоосон хонуулахгүйн тулд үйлчлэгч, оёдолчин гээд элдвийг хийдэг байсан гэнэ. Мөн тун зарчимч, нямбай хүн байсан болохоор хүүхдүүдээ яг л тэр зарчмаараа ажилд сургасан гэдэг.
Тэд багаасаа хөдөлмөрийн хүмүүжил, амьдралын ухааныг эзэмшиж, хариуцлагатай, зарчимч нийгэмд өссөн учир амьдралдаа алдаагүй гэдэг. Д.Тэрбиш гуай хүний их эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 71 нас хүртлээ ажилласан хөдөлмөрч, дайчин эмэгтэй. Тэрбээр ханийнхаа тухай “Миний хань 61 жил надтай хамт амьдрахдаа нэг ч удаа миний өөдөөс муухай харж, муу үг хэлэх нь битгий хэл гар хүрч үзээгүй. Тийм амгалан, тайван түшигтэй хүн. Надад битгий хэл хүүхдүүддээ ч муухай зан гаргаж үзээгүй. Харин сүүлийн үед намайг биеэ бод гэдэг болсон байна лээ. Энэ л түүнээс гарч болох хамгийн агуу, хамгийн том хайр шүү дээ. Мөн аливаа зүйлийг хэрхэн, яаж хийвэл амар болохыг зөвлөдөг болсон. Бага, залуу байхад миний зөв байсан үе байхгүй. Миний ээж үргэлж Х.Намширыг өмөөрдөг, надаас хамгаалдаг, Х.Намширт муухай хандаж болохгүй шүү гэдгийг үргэлж сануулдаг байсан. Одоо ч ээжийн намайг хүмүүжүүлж байсан ухаан, хэлж байсан үг санаанд тод байдаг учир би хэзээ ч Х.Намширт муухай хандаж үзээгүй. Тийм учраас манайд хэрүүл, зодоон гарч байсангүй. Би өөрсдийгөө хамгийн эв найрамдалтай гэр бүлүүдийн нэг гэж ойлгодог” гэв. Тэд багаасаа хүний амьдралын зовлон, бэрхшээлийг үзэж, өөрсдийнхөөрөө ухаарч, бие биеэ үнэн сэтгэлээсээ хайрладаг, хайрласаар байгаа учир тэдний амьдралд нэг ч цав суугаагүй нэгэн жарныг хамтдаа өнгөрүүлжээ.
.jpg)
Миний хань ээжийнхээ зааж, захиж, сургасан зарчмаар амьдардаг болохоор дутуу дулимаг зангүй. Хадам ээж минь намайг маш их хүндэлж, хайрладаг байсан. Д.Тэрбишийг надад муухай хандах юм бол, буруу үг хэлэх юм бол алганы амт үзүүлнэ гэдэг байсан хүн шүү дээ. Хэрвээ Тэрбиш ээжийнхээ зарчмыг, ухааныг дагаагүй бол өдийд хацар дээрээ алганы оромтой ч байх юм билүү мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр миний хань намайг тийм муу хань болгоогүй учир хамгийн ухаалаг эмэгтэй гэж боддог. Сүүлийн арав гаруй жил зөвхөн намайг асарч, тойглож, сэтгэл санаагаар дэмнэж яваа хүн. Түүний энэ чанар нь зөвхөн сайн ханиас гарч болох хэмжээлшгүй их сэтгэл, хайр, түшиг гэж боддог. Миний амьд байгаа, цаашид амьдрах цорын ганц шалтгаан бол миний хань шүү дээ хэмээн Х.Намшир гуай хүүрнэсэн юм. Харин Тэрбиш гуай "Би ямар азаар энэ хүнтэй учирсан юм бол доо хэмээн боддог. Миний хань л миний аашийг олж, намайг зөөллөж яваа хүн. Түүний хүнлэг, түшигтэй, нинжин сэтгэлийг надаас гадан мянга мянган шавь нар нь мэднэ дээ. Хэрвээ бурхан байдаг бол ханийг минь олон жил надтай хамт байлгаач гэж хүсмээр байна. Одоо бидэнд бие биеэс өөр юу ч хэрэггүй болсон шүү дээ" гэсэн юм.
Х.Намшир гуай ухаан, төлөв даруухан зангаараа бүхний хүч болж, хань, хүүхдүүдээ зөөллөж чаддаг бол Д.Тэрбиш гуай ханиа хүндлэх, бусдыг хайрлах тэгш дүүрэн ухаанаар амьдралаа тэтгэж яваа аж. Тэдний ийм энгийн, жаргалтай амьдрал нэгэн жарны түүхийг бүтээж чадсан нь дээдийн жаргал юм даа.
.jpg)
| НЭГЭН ЖАРНЫГ ХАМТДАА ТУУЛСАН Х.НАМШИР, Д.ТЭРБИШ НАРЫН ГЭГЭЭН ТҮҮХ |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |