• Өнөөдөр 2026-09-04

Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нар Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Мартин Альберстай уулзлаа. Уулзалтаар “Монголын говь” байгалийн өвийг “ЮНЕСКО”-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хэрэгжүүлж буй ажлын явц, олон улсын үнэлгээ, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

    Монгол Улсын зүгээс нэр дэвшүүлэх баримт бичгийг 2025 онд “ЮНЕСКО”-гийн Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн бөгөөд одоо олон улсын шинжээчдийн үнэлгээний шат үргэлжилж байгаа юм. Монголын говийн хосгүй экосистем, байгалийн үнэ цэнийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ хамгаалал, менежментийг олон улсын түвшинд улам сайжруулах нь энэ ажлын гол зорилго гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцлов.

    Мартин Альберс бол Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр олон жилийн турш ажиллаж, монгол говийн экосистем, хамгаалалтын менежмент, байгаль хамгааллын бодлоготой ойр хамтран ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.


 

 


Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188