Монгол Улсын Засгийн газраас “Монголын баялгийг монголчуудад хүргэж, иргэн бүр байгалийн баялгийнхаа өгөөжийг бодитоор хүртдэг байх” зорилготой 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд:
Оюутолгойн ногдол ашгийг монголчууд анх удаа хүртээх.
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэд өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжтой болгох.
Татварыг бууруулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх.
16 мянган айлын орон сууцыг 6 хувийн зээл болон түрээслээд өмчлөх нөхцөлөөр иргэдэд хүргэх.
Төрийн 4 мянган орон сууцны урьдчилгааг 30 хувиас 15 хувь болгон бууруулах.
“ДЦС-6” болон арван аймгийн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах.
Ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ. Иргэн бүрийн орлого, өмч хөрөнгө, орон сууц, эрүүл мэнд, боловсролд бодит дэмжлэг болж хүрэх нь төсвийн гол зорилго байх болно гэлээ.
| Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ |
|
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |