Олонх сэтгэгчдийн үздэгээр “Хүн төрөлхтөн бол шашинлаг амьтан гэдгээрээ бусад амьтнаас ялгарахад хүрдэг” аж. Гэтэл шашинлаг хүн төрөлхтөн ахуй амьдралын түүхэндээ шинжлэх ухааныг олж, илрүүлсэн билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам аль ч шашнаас илүүтэй шинжлэх ухааныг хүмүүс сонирхож, түүнд итгэх болсон нь хүн төрөлхтний томоохон хөгжил дэвшлийн нэг байсан болов уу. Тэр ч утгаараа хүний үүсэл гарлаас эхлүүлээд хүрээлэн буй орчин, амьдралын хэрэгцээнд шаардлагатай зүйлсээс сонин, содонг эрж, илрүүлэх болсон. Уншигч та бүхэнд шинжлэх ухаан, технологийг шинэ нээлт, хүмүүсийн хүлээлт 2023 онд хэрхэх талаар эрдэмтдийн таамагласнаас хөрвүүлэн хүргэж байна.
Дэлхийн эрдэмтэд цөмийн хайлалтыг хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр болгохоор ажиллаж эхэлснээс хойш 20 орчим жил боллоо. Энэ хугацаанд эрдэмтдийн туршсан цөмийн хайлуулах эрчим хүчний реакторуудаас хамгийн амжилт олсон нь холбооны технологи. Гэсэн ч хязгааргүй эрчим хүч гаргаж авах боломжтой тус цөмийн туршилт олон жилийн турш шинжлэх ухаан, техник, санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байна. 20-иод жил үргэлжилж буй энэ том туршилтаас өнгөрсөн 2022 онд цөмийг хайлуулах судалгааны ажлыг үр дүнд хүрсэн болохыг Лоуренс Ливерморын үндэсний лабораториос баталж, тус лабораторийн захирал Ким Будил “Хүн төрөлхтний гайхамшигт алхам хийлээ” хэмээн хэлж байсан юм.

Цөмийг хайлуулах эрчим хүчний реактор нь хөндий саванд байрлуулсан алмазан түлшийг шатааж, түлшнээс ялгарах дейтерий, тритиумаар цэнэглэгддэг бөгөөд маш өндөр түвшний энергиэс бүрдэх 192 лазер саванд нэгдэж, түлшийг шахан эрчим хүч болгох аж.

Квантын тооцоолол энэ бол хувийн томоохон корпорацууд болон дэлхийн гүрнүүдийн хувьд бидний мэдэх дэлхийн "тоглоомын дүрмийг" өөрчлөх гол технологийн нэг юм. Шинэ эринд тооцооллын салбарт хийгдэх томоохон шинэчлэлийн нэг байх болно. Гэсэн хэдий ч хязгаарлагдмал өртөгтэй, хүртээмжгүй байгаа хэвээр байна.

Квантын тооцооллын чиглэлээр ажилладаг томоохон компанийн дунд "IBM", "Microsoft", "Google" бий. Энэ технологийн өнөөгийн гүйцэтгэлийг ойлгох нь ярвигтай ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинд хамгийн эхний загварыг нь гаргаснаа өрсөлдөгч компаниас танилцуулсан. Тус компанийн D-Wave 2X гэж нэрлэсэн анхны загвар нь ердийн компьютерээс 100 дахин хурдан байх аж. 2023 онд эрдэмтэд квантын тооцооллын чиглэл улам илүү хөгжиж, анхны туршилтыг бодит бүтээгдэхүүн болгох боломжгүй хэмээн үзэж байгаа юм.

XXI зуунд хүн төрөлхтний хиймэл оюун ухааны талаарх анхны судалгаанууд нийтлэгдэж , робот анх удаа иргэншил олж авсан нь хүн төрөлхтөнд шинэ нээлт болсон. Гэсэн ч жил ирэх тусам ярианы сэдэв нь улам сонирхолтой болж, олон сонин нэмэгдсээр байдаг хиймэл оюун ухааны хөгжил 2023 онд хамгийн үр дүнтэй ажиллах гэнэ.

Хиймэл оюун ухаан нь бидний киноноос үзэж, төсөөлдөг өөрөө явагч, хүн шиг хэлбэртэй роботоос илүү дижитал хэрэглүүр, программ байх нь элбэг. Бидний хамгийн сайн мэддэгээр хөрвүүлэх технологи (Google translate), хүний дуу авиа таних төхөөрөмж (Android Phone, Cortana), зураг таних технологи (Google driverless car, Youtube) зэрэг хиймэл оюун ухаант хэрэглүүр нь өнөөг цагт гайхайлтай өндөр түвшинд ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд илүү боловсронгуй болохыг хөгжүүлэгчдийн зүгээс онцолж байгаа. Тэгвэл 2023 онд хиймэл оюун ухаант хэрэглүүрүүд хүн төрөлхтний хүлээлтийг давж, хүн хэлбэрт, өөрөө явагч анхны робот машинуудыг гаргаж магадгүй гэж таамаглаад байна. Хиймэл оюун ухаан судалж, хөгжүүлдэг компаниуд хэдийнэ энэ төрлийн машинуудыг өөрсдийн үйлдвэр, компани дээрээ ажиллуулдаг болсон гэх бөгөөд одоо дэлхий нийтэд танилцуулж, олон нийтийн ажилд оролцуулах гэнэ.

| ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ 2023 ОНД: Цөмийн хайлуулах технологи, квантын тооцоолол, хиймэл оюун ухаан |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |