Польшийн археологичид 41,500 жилийн настай зааны ясыг цоолж, урласан зүүлт олсон нь хүний гараар хийсэн Евразийн хамгийн эртний үнэт эдлэлийн болжээ.
Уг зааны ясан зүүлтийг 2010 онд археологичид Польшийн Стажня агуйд хийсэн малтлагын үеэр олсон бөгөөд радиокарбон судалгаагаар одоогоос 41,500 жилийн өмнөх үед хамаарахыг нь эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ талаар Стажня агуйд малтлага хийсэн археологийн багийнхан “Зүүлтний чимэглэлд жигд бус, муруй 50 гаруй цоорсон тэмдэг, тэмдэглэгээ, хоёр цооног бүхий хээ орсон байсан” гэж мэдээж байв. Чимэглэлийг нь “Амжилттай болсон ан агнуур аль эсвэл нар, сарыг илэрхийлсэн байж болно” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Италийн Болоньягийн их сургуулийн химийн профессор, хүний хувьсал, радио нүүрстөрөгчийн онолч Сахара Таламо “Үнэн хэрэгтээ 41,500 жилийн настай зааны ясан зүүлт тухайн үедээ үзүүлэн бус, хэн нэгний өмч байсан байх магадлалтай. Гэвч үүнд тийм ч итгэлтэй байж чадахгүй нь” гэж хэлсэн байна.

Судлаачид уг зааны ясан зүүлтийг анатомийн хувьд анхны хөгжүүлэлтийн үед бүтэж, орчин үеийн үнэт эдлэл, гоёл чимэглэл хөгжихөд нөлөөлсөн байж болзошгүй талаар онцолсон. Харин “Хүмүүс яагаад үнэт эдлэл, гоёл чимэглэл хэрэглэж эхэлсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг ч, энэ зааны ясан зүүлтийг сайтар судалж чадвал мэдэх боломжтой байж магад” хэмээн Сахара Таламо байр сууриа илэрхийлсэн юм.
Хэрэв хомо сапиенсийн үеийнхэн зааны ясан зүүлтийг хийсэн бол тухайн үед үүнээс өөр ямар өөрчлөлт, ямар олон гайхамшигтай зүйлтэй тулгарч байсан нь сонирхолтой.
Мөн 2010 оны археологийн малтлагын үеэр зааны ясан зүүлтээс гадна ямарваа нэгэн эд зүйлийг цоолоход ашиглахад байж болох эртний багаж олдсон байдаг. Тэрхүү багажийг морины ясаар хийсэн бөгөөд радиокарбон судалгаагаар зааны ясан зүүлттэй нэг үед хамаарч байгааг олж мэдсэн аж. Тэгэхээр тухайн морины ясан багажаар зааны ясан зүүлтийг урлаж, нүхэлж, чимэглэсэн байх магадлал тун өндөр болоод байна.

| Евразийн хамгийн эртний үнэт эдлэл хүний гараар хийсэн 41,500 жилийн настай зааны соёон зүүлт |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |