• Өнөөдөр 2024-03-28

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-II

2022-12-30,   10911

      Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс нүүрстэй холбоотой 18 улстөрчийн нэрийг зарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Батболд, Б.Чойжилсүрэн, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын нэр нүүрсний бизнестэй хөдөлшгүй холбогдож байгааг танилцуулсан. 
 
Өмнөх нийтлэлийн энд дарж уншаарай. 
 
Тэгвэл энэ удаад дээр нэрс дээр нэмж, нүүрсний бизнестэй холбоо, хамааралтай дараах улстөрчдийн нэрийг зарлаж байна.  
 
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
 
       УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний хамгийн том хулгайч бол “М Си Эс” группийн эзэн Ж.Оджаргал” гэж Төрийн ордноос зарлаад буй. Одоогийн УИХ-д “М Си Эс” группийн харьяалалтай хэд хэдэн гишүүн байдаг. Тухайлбал, Ц.Мөнх-Оргилын эхнэр нь “М Си Эс” группийн хамгийн том хувьцаа 9 хувьцаа эзэмшигчийн нэг, Д.Цогтбаатарын эхнэр нь “М Си Эс” группийн охин компанийн захирал, Ч.Хүрэлбаатарын хадам ах нь “М Си Эс” группийн “Юнител” тэргүүтэй хэдэн хэдэн охин компанийн захирал байсан гэх мэтээр хамаатдаг. “М Си Эс” группийн төрд дэх өөр нэг том төлөөл нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-амгалан. “М Си Эс” групп ч Л.Энх-амгаланг төрд байлгахын тулд олон талаар тусалж, дэмжиж ирснийг нэг баримтаар харуулъя. 
 
      Тодруулбал, Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 13 иргэн нийт 49 сая төгрөг, 19 компани нийт 380 сая төгрөгийн мөнгөн хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босгожээ. Л.Энх-Амгаланг дэмжиж, сонгуулийн зардлыг нь босголцсон тухайн аж ахуйн нэгжийн ихэнх нь “М Си Эс” группийн охин компаниуд байгаа юм. Тухайлбал, “М Си Эс” группийн охин компаниуд болох “Эрчим сүлжээ” ХХК, “Маркет гейт” ХХК, “Агар энержи” ХХК, “Юпланет” ХХК, “Орбитнет” ХХК, “Юнисервис солюшн” ХХК, “Белл бий” ХХК, “Нордстар ресурс” ХХК, “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК гэсэн нийт 9 компани тус бүр 20 сая төгрөг буюу нийт 180 сая төгрөг хандивласан байдаг. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл ч хандив өргөсөн байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувийн хамгийн том нүүрсний компани, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр “Нүүрсний гол хулгайч” гэгдээд буй “Энержи ресурс” ХХК-иас салгаж ойлгох боломжгүй юм. 
Чимэдийн Хүрэлбаатар
       
     УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нүүрстэй холбогддог нэг эмзэг сэдэв нь Хотгор шанагын уурхай. Тэр тусмаа тус уурхайг Солонгосчуудад худалдсан хэрэг түүнийг сүүдэр мэт дагаж ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх Хотгор шанагын ордыг эзэмшдэг “Хотгор шанага” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Ч.Гансүх, Ч.Гантулга болон Нуурхүүгийн Болормаа, Нуурхүүгийн Асралт, Бэгзсүрэнгийн Алтангэрэл нар эзэмшиж байсан. Улмаар тус компанийнхаа 51 хувийг буюу Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Ч.Гансүх, Ч.Гантулга нар хувьцаагаа БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанид 10 сая ам.доллароор худалдсан баримт, мэдээллүүд ил болсон байдаг. 
 
Тэгвэл “Хотгор шанага”-ын хамсаатнууд одоо ч хамааралтай хэвээр байгаа бололтой. 
 
      Тодруулбал, өдгөө “Хотгор шанага” ХХК-ийг Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа болон БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанитай хамтран эзэмшиж буй.  Гэтэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар нь өнөөх “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ хамтран одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшиж байна. 
      Илүү ноцтой нь, “Хотгор шанага” ХХК-ийг хамтран эзэмшигч Нүүрхүүгийн Болормаа нь“Си Ай Жи” ХХК-ийг эзэмшдэг.  Гэтэл “Си Ай Жи” ХХК нь Өмнөговьд 2021 оны зургадугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2021/483 тоот “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулжээ. Энэ гэрээний дагуу “Си Ай Жи” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас исэлдсэн нүүрс худалдан авч, урагш нь гаргаж байгаа аж. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ Чойр хүртэл 470 км авто замаар тээвэрлэж, Чойр өртөөнөөс вагонд ачиж, БНХАУ руу гаргадаг. Тайлангаас нь үзвэл, 2017 онд 2.9 тэрбум, 2018 онд 5.4 тэрбум, 2019 онд 2.4 тэрбум, 2021 онд 3.8 тэрбум, 2022 оны эхний 8 сард 2.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэдээ байна. 
 
Болдын Жавхлан
 
      Уул уурхайн “акул”-ууд улстөрчдийг “халаас”-ндаа оруулж, хувийн “хамгаалагч”-аа болгоход амархан байдаг бололтой юм. Хамгийн энгийн арга нь, сонгуулиар мөнгө хандивлаж, сурталчилгааных нь санхүүжилтийг босгож өгөх байдаг аж. Жишээ нь, Оффтейк гэрээ нь ил болж, олны дургүйцлийг дээд зэргээр хүргээд буй “Бодь интернэшнл” ХХК-ийн толгой компани Голомт банк охин компаниудаараа олон улстөрчдийг дэмжжээ. Жишээ нь, Голомт банкны 87.1 хувийг эзэмшдэг “Голомт файнэншил групп” ХХК л гэхэд 2020 оны УИХ-ын сонгуулиар Бадарчийн Жаргалмаа, Хүрэлбаатарын Булгантуяа нарын сонгуулийн сурталчилгааны зардалд мөнгө хандивлажээ. АН-ын гишүүдээс жишээ татвал, Салдангийн Одонтуяагийн сонгуулийн сурталчилгаанд “Бридж” ХХК мөнгө хандивласан. Гэтэл “Бридж” группийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан нэг нууц гэрээ хоёр хоногийн өмнө ил болоод буй. Энэ мэтээр цааш үргэлжилнэ. Товчхондоо, том компаниуд ингэж улстөрчдийн сонгуулийн сурталчилгаанд нь мөнгө хандивлах замаар “Манай компани яаж ч байсан асуудал гаргалгүй, ам нээлгүй байгаарай” гэдэг тохироо хийдэг маягийн дүр зураг харагдаж байгаа юм. 
 
Тэгвэл илүү ноцтой нэг баримт байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар одоогийн Сангийн сайд Б.Жавхланд “Эм Эм И Кью” гэх компани хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босголцжээ. Сонирхолтой нь, “Эм Эм И Кью” ХХК нь “Моннис групп”-ийн охин компани бөгөөд өдгөө “Моннис майнинг” ХХК болгож нэрээ өөрчилсөн байна. “Моннис групп”-ийн хувьд уул уурхайн бизнест, тэр тусмаа нүүрсний бизнест “акул”-уудын нэг. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхланд сонгуулийн хандив өгсөн “Эм Эм И Кью” ХХК буюу “Моннис майнинг” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн В багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт шалгарч, 799 тэрбум төгрөгийн гэрээг байгуулж байжээ. 
      Түүнчлэн, “Моннис майнинг” ХХК нь “Эм Эм И Кью” нэрээрээ Хөгжлийн банкнаас 107 тэрбум төгрөгийн зээл авсан боловч 20 гаруй тэрбум төгрөгөө эргүүлж төлөөгүй хэмээн нэр нь зарлагдаж байсныг сануулах нь зүйтэй биз ээ. 
 
Х.Ганхуяг ба Г.Дамдинням
 
       Улстөрчид нүүрстэй хэд хэдэн янзаар холбогддог. Жишээ нь, ухдаг улстөрчид байхад, урагш нь гаргадаг улстөрчид ч бий. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хувьд ухдаг улстөрчид нь. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2018 онд “Хера-Экуйпмент” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч шалгаруулах” 191 тэрбум төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-тай өрсөлдөж байлаа.
 
     Түүнчлэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг, ээж П.Бямбасүрэн нарынх нь эзэмшдэг, Г.Дамдиннямын гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, уул уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэдэг, 1000 гаруй ажилчинтай “Вертекс майнинг партнер” гэж компани бий. Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээлийн дуулианаараа олонд танигдсан. Өдгөө “Вертекс майнинг партнер” ХХК нь “М Си Эс” группийн “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” төслийн хөрс хуулалт, олборлолтыг ажил гүйцэтгэж буй гэх. 
 
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Х.Ганхуягийн “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байснаас гадна түүний ээж Пүрэвийн Бямбасүрэнтэй хамт “Топ майнинг солюшнс” ХХК-ийг эзэмшдэг зэргээр салшгүй холбоотой. Чухамдаа “Нүүрсний бүлэглэл”-тэй холбоотой улстөрчдийг хайж байгаа энэ цагт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрын нэг хоцорч болохгүй болов уу. 
 
Чинбатын Номин
 
      Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатыг алтны бизнестэйг ард түмэн андахгүй мэднэ. Тэгвэл Л.Чинбат өдгөө нүүрсний бизнест оржээ. Тодруулбал, Л.Чинбат “Тэвшийн нүүрс” ХХК-ийг эзэмшиж байгаа аж. “Тэвшийн нүүрс” ХХК нь Дундговь аймгийн MV-018499 дугаартай, 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй ажээ. 
 
      Түүнчлэн, Л.Чинбатын нүүрстэй холбоотой өөр нэг сэжим байдаг. Тодруулбал, Л.Чинбат З.Батбаатартай хамт “Коулголд Монгол” ХХК-ийг эзэмшдэг. З.Батбаатар нь Ц.Очирхүүтэй хамт “Френдс транспорт тийм” ХХК-ийг эзэмшдэг. Ц.Очирхүү нь “Уран тех” ХХК-ийг эзэмшдэг. “Уран тех” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэ мэтээр нүүрстэй холбоотой хамаарал нь цааш үргэлжилнэ. 
 
Сэрээжав Энхболд
 
     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн олборлолтыг ажил”-ийг гүйцэтгэхээр “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-иараа 2.2 их наяд төгрөгийн тендер авсан, Тавантолгой-Ханги чиглэлд автозам барихаар “Тахилт хайрхан транс” ХХК-иараа Засгийн газартай 500 сая ам.долларын концессын гэрээ байгуулсан Энхболдын Оюутцэцэн гэж залуу бий. Гайхмаар нь, Э.Оюутцэцэн нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой тун ойроор холбогддог. 
 
Тодруулбал, Э.Оюутцэцэнгийн ээж нь АУ-ны доктор, дэд профессор, гавьяат эмч Ш.Энхтуяа гэж хүн бий. Харин Э.Оюутцэцэнгийн төрсөн дүү Э.Тэмүүлээ нь Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Цааш нь хөөвөл, Э.Тэмүүлээ нь Лхагвасүрэнгийн Шинэбаяр гэгчтэй “Шинэ эх тэмүүлэл” ХХК, “Молор турист” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Гэтэл Лхагвасүрэнгийн Шинэбаяр нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ээж Баатарбалын Кумагийн “Алтайн хан тайшир” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг. Энэ мэт сэжүүрээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн зуусан, “Нүүрсний бүлэглэл”-ийн нэг том төлөөлөл Э.Оюутцэцэнтэй холбогдож байгаа юм. 
 

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 11:50:40
    1: Энэ жагсаалт дуусахгүй харин оронд нь нүүрстэй холбоогүй улс төрчдийн жагсаалт хурдан гарна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 23:18:46
    Бямбацогт нүүрсний хулгайч хаачваа: ХОВДЫН ЧАРТГАР МАНТУУ МЯНГАД 60 ТЭРБУМЧИН, ЖД. Ү. Концессчин, . Хөгжлийн банкны дээрэмчин . Сандагийн . Бямбацогт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 14:10:17
    Zochin: Amarbayasgalngiin ner l neg sem sugarch yldeed baikh um. Gensek gdg asar tom erkh medliin suudald olon jil suusan khynii khulgai ulam l tuguldurjsuur irsen gej l kharagddag shyy.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 13:57:03
    зочин: С.Энхболд эрүүл мэндийн системийн саад, томоохон эмнэлэгүүдийн дарга нарыг өөрийн найз нараараа тавьж сүлжээ үүсгэсэн. Хулгайн мөнгө болгонд хутгалдаж байдаг шуналын дэв. Энхболдыг 2-р эмнэлэгийн дарга болоход Э.Тэмүүлээ эмэгтэйчүүдийн эмчээр дагаж ирж байсан. Эрүүл мэндийн саад болоод ЭМЯ руу Тэмүүлээгээ дагуулаад л явсан ичдэггүй саад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 12:40:40
    Зочин: Хужаа Энхамгалан хөөрхии энэ нүүрснээс арай хол үлдэж хоцорсон байхаа кк Хөвсгөлиин 10 хувь Даваасүрэнгиин өрсөлдөгчөө намнах гэсэн захиалга харагдаж бна гэснээс Даваасүрэн чинь харин хамгиин шудрага авигачин юм бишүү 10 хувьл авдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 20:32:19
    Зочин: Монгол комент нэвтрүүлгээр жагсаал цуглааны талаар маш ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбар хийлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 07:40:46
    Зочин: Худлаа баахан жараахайнуудын нэрс байна ш дээ Том дарга нарын нэр нь яаасийн бэ? Айн та нар одоо ичиж амьдраачээ яаасан идэж ууж хандгүй эрээ цээргүй новшнууд вэ? Аллах минь гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 16:54:56
    Жир ард: Төрт ёс. Хууль шүүхтэй Улс... Улс орноосоо нийгэмээсээ ард иргэд хойч үеэсээ хулгай хийсэн том бүлэглэлийн бүлэг гэмт хэрэг илэрч байна. Энэ бүлэг гэмт хэрэгт ард түмний итгэл найдвар хүлээж сонгогдсон эрхмүүд холбогдчихоод төрийн өндөрлөгүүд яах ч учираа олохгүй байж сууж чадахгүй болж байна. Маш эгзэгтэй одоо төр засаг төрийн хууль шүүх хууль цааз яаж шийдвэрлэхийг ард түмэн харж байна. Эдгээр нөхдүүдэд зохих хариуцлага хүлээлгэж зохих шийтгэлийг нь оноож шийдвэрлэхгүй бол ?..! Нийгэм цаашдаа яахав гэдэг ард иргэдийн сэтгэл зүй төрд итгэх итгэл алдрахаар яах нь тодорхой илд далд хулгай луйвар дээрэм тонуул улам гаарч нийгэм эмх замбараагүй ямар ч хууль үйлчлэхгүй болно. Тийм нөхцөл бүрдүүлэхгүйн тулд төрийн хууль шударгаар хэрэгжих ёстой. Улс орны эрх ашгаас илүү хэн нэгэн хэн нэгэний эрх ашиг эрх мэдэл албан тушаал нэр төр гэж байх ёсгүй. Буруу гажууд төр засаг удирдагчид Ард Түмэний өмнө хэн ч биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 13:32:30
    зочин: Бүх луйвар хулгай тодорхой байхад шууд хорь.Тэд эх орноо биднийг бодоогүй хайрлаагүй байхад бид юу хүлээх юм шууд хорь.Баривчил.Нэг л их баян хогийн хар хулгайчуудын хөрөнгийг хураа.!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 13:27:55
    ЭМТ: Бүгдийг нь хөрөнгийг хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:32:34
    Amundra hecuudej: Amundra henii PR chin be sain bodotsgoo, argaa barsan niitlel beldej suugaan bn, songuuliin alban yosnii handiv iin medee nees screenshot hiicen ichig2, aigyy nuuciin zeregleltei medee olcon bn shdee evii2. Ylsiin brtgeliin gazar, songiiliin hurungu orlogiin meduulegees mun ih nuuc hulgain medee garna daa. amundra in dee chinii nuhcul baidal hecuu bgm bn, iim argaa barsan niitlel beldej suugaa bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 06:13:04
    Энхболд С: Гэмгүй царайлсан ЭМ сайд Энхболд даанч юу ч хийдэггүй нуухан нүдлээд байгаад л байсан юм. Том хулгайтай, мөнгөтэй юм байна л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 02:55:55
    Хүлэг: Сү. Батболдыг Солонгосчууд нотолчихсон байгаашдээ!! Хаана байна аа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 23:44:10
    Уншигч: Эх орны минь баялагыг зушлаад дууслаа нэр бүхий хүмүүсээс шууд хөрөнгө хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 22:19:59
    Зочин: ....яасан балай хулгайчууд бэ...Одоо ч ёстой бидний Монгол Улс хохирсон шиг...Хохи чинь гэх юм уу хаашаа юм бэ...Энэ шүүх..прокурорууд Том схем гаргаж...Математекийн Томьёогоор бодохгүй бол ч энэ Торыг салган зурж нягтлах Горимд оруулж л Шалгах бх...Яаруулаад бдаг Цаг давчуу...Гэхэдээ л Эх орныхоо ирээдүйн Төлөө Маш Чухал хийх хэрэгтэй боллоо....Их идсэний Дараа өнж гэдэг ....Царцааны Нүүдэл юм бна доо....Шийдэх нь Чухал....Эс Тэгвэл Эх Орон Хэдхэн жилд Орших уу Эс Орших уу Болчих гээд бна шүү...Яасан Цаддаггүй....Халидаггүй...Эх Орон Ард түмэндээ Ээлгүй...Төрийн Эсэргүүчүүд Эх ороноосоо Урвагчид гэх л Цол тохирох буй За...Хуулийг Хатуу гаар шийдвэрлэ...Хохиролыг Нөхөн төлүүл...Улсыг хохиролгүй болго....Ялын Хатуу олго...Эх ороноо ЦӨЛМӨГЧИдийг ТӨР..ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЬЕ...хатуу хариуцлага хүлээлгэе...Тэгж гэмээ нь Эх орон хөгжинө...Өр зээлээ төлье...Эх ороноо Хөгжүүлье...Эрүүл саруул Амьдрая...хойч Үедээ Гэрэлт Ирээдүйтэй үлдээе...Монголчуудаа...ЗҮС чинь Монгол Нэр чинь Монгол Аваас Эргэх..Ухрах Цаг нэгэнт иржээ....Амжилт...Халуун Сэтгэлт Бүлээн Цуст Эх Оронч ....АТГ ынханд...Шүүх Засаглалынхандаа Проокурорынхондоо....Эрүүл энх саруул сайханыг ерөөнөм...АЛТАН ТӨРИЙН минь Өлзмий БАТ Оршиж Хөх Толбот Монголчууд минь Өнө Мөнхөд батжин Цэцглэн Хөгжихийн Өзийтэй Ерөөлийг Өөд 2 нь Өргөн баримуй....Мөнх Хөх Тэнгэр мину Авар өршөө...Монголын Ард түмнийг мину...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 20:09:32
    Зочин: Энэ үнэхээр баттай мэдээ бол үнэхээр аймар юмаа.Зүгээр аалзны тор болсон юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 20:09:31
    Зочин: Энэ үнэхээр баттай мэдээ бол үнэхээр аймар юмаа.Зүгээр аалзны тор болсон юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:56:53
    1072 ш хувьцаа эзэмшигчид : НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 16:42:27
    asdff: battulga hamaagu genuu? Zailara muu ynhan tsaishaa mulguu ******** mine. Battulga gj laitai muu ******** baigaagu bsn bol bid 2 dahin iluu bayn baih baisnaa l sancharai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:28:15
    Г: Энэ баримтуудыг хууль шүүхийн байгууллагад нь шалгуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нүүрсны хулгайчдын бүх хөрөнгийг хурааж улсын орлого болгоё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:20:46
    midwit: ene setguulch Amundra chin harin midwit yum bishuu (midwit gej yu bdgiig medehgui bol Google gej neg saihan yum bdgiin shuu haigaad olood uzcheerei). Erdenes tavan tolgoi, Energy resource 2 chin tusda subjectuud. Neg n turiin umchit kompani, nuguu n huviin kompani. Nuursnii hulgai turiin umchit kompanias garaltai baigaa. ETT-d hiigdsen gereenuudiig turiin nuutsad hiijsen humuus n undesnii ayulgui bdliin zuvlul buyu tuhain ued Barlaga, Hook, Zandka 3 bsn, Huviin kompani deer boljl baigaa zuiliig tatvaraar n huuguud shalgachij bolno. Nuuj hulgailj gargah ter kompanii udirdlaga, etssiin umchlugch nart ashiggui. Nuursnii hulgai hiisen gol argachlal chin achaanii mashinaar hiisen geed baigaa. Bogoonoor zuusun nuurs hynalt saitaishdee. Ene niitlel deer chin garaad baigaa kompaniud ETT-oin nuutslagdsan baisan gereenuud deer garch bgaamu? Esvel terhuu kompaniudtai n hariltsaa holbootoi esvel tunshildeg yumuu? Iim hariltsan hamaaral ene niitlelees chin haragdahgui bn. Hariltsan hamaaralgui nuursnii hulgain shuugianaar dalimduulah geed bnuu? Esvel chuluu huulguj jinhen hulgaich naraas olon niitiin anhaarlyg holduulah geed bnu? Iim atgag sanaa uvurluj bnuu esvel uneheer deer bichsen shig midwit hun yumuu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 13:10:56
    зочин : нэмэх нь жэнко Баттулга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 11:47:13
    Зочин: Оюун-Эрдэнийн амь настай л холбоотой болжээ уг нь Хүүк чөмгөө дундартал амь насаа алдахаас ч айхгүй тэмцэнэ гэсэн Сү тэр нийлсэн бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 11:45:10
    5: Баттулга бол хамаагүй шүү2008- 2012 онд анх нүүрсний тухай ярьж байсан хүн харж л байгаарай та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 11:34:49
    2: Нүүрсэнд холбогдсон улс төрчдийн жагсаалтаас илүү холбогдоогүй хүмүүсийн жагсаалт гаргавал илүү амар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 11:04:02
    Зочин: МСS бол Mongolian.corruption system shuu dee. Авилгалд идэгдсэн зарим компаниа зарж өөрөөсөө холдуулсан. Ж-нь MCS electronics. Энхамгалан удирддаг бсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 10:48:51
    Зочин : Бүгдийг нь барьж хориочээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 10:41:09
    Зочин: Монголын шоронд багтахааргүй бүх дарга нар хоригдохоор болчихсон юм байна ш дээ. Хятадтай гэрээ байгуулж хятадын шоронг түрээслэх талаар эртхэн шиг яриа хэлэлцээ хийсэн нь дээр биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 09:46:18
    Зочин: Монголын Нvvрсний хулгайд ургийн холбоо vvрлэжээ. Оюун-Эрдэнэ сайд яаж энэ аймаар луйварчин ургийн холбоог таслан зогсооно доо. Шударга ард иргэд нь хамт тэмцэхгvй бол бvр аймаар хэрчихсэн юм байна.Терд байдаг томчууд бараг бvгдээрээ ах дvvcээрээ оролцсон юм байна даа. Итгэж сонгож байсан экс еренхийлегч маань хамгийн том толгойлогч нь гээд бодохоор аймшигтай юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188