• Өнөөдөр 2026-10-20

Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв

2026-10-20,   177

Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улсын Ерөнхий сайд Хелен Хэйнс өнгөрсөн өдөр оффисынхоо гадна автомашинд мөргүүлж, эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө 65 настай Ерөнхий сайд Хелен Хэйнсийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд өнгөрсөн шөнө хагалгаанд орсон байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн зарим хэвлэл “Ерөнхий сайд нэг хөлөө тайруулсан” хэмээн мэдээлсэн байна. Одоогоор Ерөнхий сайдын биеийн байдал дээрдсэн болон хөлөө тайруулсан эсэх талаар түүний хэвлэлийн албанаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Хелен Хэйнсийг автомашин мөргөсөн нь энгийн нэг осол биш гэж тайлбарлаж байна. Уг хэрэгтэй холбоотойгоор 43 настай Брендан Ньюжентийг баривчлаад буй бөгөөд тэрбээр байгаль орчны тэмцэгч гэдгээрээ танигдсан нэгэн гэнэ. Улмаар түүнийг санаатайгаар Ерөнхий сайдыг хохироосон байж болзошгүй гэж үзэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 


Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188