• Өнөөдөр 2024-04-28

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС

2022-12-17,   30679

       Засгийн газар “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй “дайн” эхлүүлснээ зарлаад сар боллоо. Атал, саарал ордноос “Нүүрсний хулгайч бол тэр” гэх ганц ч нэр сонсогдсонгүй. Уг нь Хятадын талаас аль жилийн өмнө “Нүүрсний хулгайч бол тэр, тэр” гэж нэрсийг нь нэгд нэггүй жагсаагаад Ерөнхий сайдад ирүүлсэн гэх. Зарлах гэхээр Засаг нь задарчих гээд, хав дарах гэхээр хулгайч нарыгаа хамгаалсан болчих гээд, хэн хэнээрээ туг тахихаа тохирч ядаад, аргаа барж байгаа гэх. Харин иргэд хүлээсээр, тэвчээр тасарч “Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла” гэж Засгийн газраас шаардан төв талбайд цуглацгааж байна. Ард түмэн, ЖДҮ-ийн хулгайг харсаар өнгөрүүлсэн, Хөгжлийн банкийг тоносон хэргийг тэвчээд өнгөрүүлсэн, харин “Нүүрсний хулгай”-г хүлцэхгүй, хариуцлага нэхнэ гэцгээж байна. Чухамдаа, Засгийн газрын хувьд “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй “дайтна” гэсэн биш “Жоомоо алах гээд гэрээ галдах” гэгч л болчихоод байна. 
 
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс нүүрстэй холбоотой улстөрчдийг нэрсийг нэгтгэн танилцуулж байна. Магад, энэ жагсаалт “Нүүрсний бүлэглэл” гэж хэн бэ гэдэг асуултад хариулт олоход туслах биз. 
 
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг
 
       УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн 51 хувийг эзэмшдэг. “Аспайр майнинг лимитед” компани нь “Овоот”-ын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Нүүрстэй, Мянганы нүүрсний төсөлд хувь эзэмшдэг. Зөвхөн “Овоот”-ын орд нь л гэхэд 227 сая тонн нүүрсний нөөцтэй. Ц.Цэрэнпунцаг тус ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж, жилд 4.0 сая тонн баяжуулсан нүүрс гаргана гэж ярьж яваа. 

        Ц.Цэрэнпунцагийн нүүрстэй холбоотой сүлжээ ингээд дуусахгүй. Тодруулбал, Ц.Цэрэнпунцаг Содномын Жаргалсайхан гэгчтэй “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Тэгвэл түүний бизнесийн “алтан” хамтрагч С.Жаргалсайхан нь “Харгуйн тал транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, БНХАУ руу нүүрс зөөдөг ажээ. 

      Түүнчлэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг 2.2 их наяд төгрөгөөр гүйцэтгэж байгаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Энхболдын Оюутцэцэн гэгч нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай тун ойроор холбогддог. Тодруулбал, Ц.Цэрэнпунцагийн  зөвлөх Н.Биндэръяагийнх нь бизнесийн хамтрагч Э.Оюутцэцэн болж таардаг. Мөн тэдний бизнесийн хамааралд “Голден фрейт” ХХК гэх нүүрс тээврийн компани ч гарч ирнэ. 
 
УИХ-ын гишүүн С.Батболд 
       
       УИХ-ын гишүүн С.Батболд “Тавантолгой” ордын анхны эзэмшигчдийн нэг. Гэхдээ өөрийн хувиа “Энержи ресурс”-т өгөөд, нүүрснээс хамааралгүй болсон гэж тайлбарладаг. Тэгвэл С.Батболд өдгөө өөрийнхөө “Алтай трейдинг” ХХК, “Алтай холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаагаар дамжуулан “Жазлин” компанитай хамтарч “Баруун Монгол Эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Жазлин” компанийн хувьд оффшор бүстэй холбогддог “хар” түүхтэй компани бөгөөд Говь-Алтай аймагт асар том нүүрсний ордтой гэж гадна, дотнын хэвлэлээр нэг бус удаа бичигдэж байлаа. 
 
      Түүнчлэн, Гаалийнхан болон “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн хуйвалдаж, хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргасан хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэ их нүүрс хилээр хэрхэн, яаж гарсан нь тогтоогдох үед Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтын оролцоо ил болно. Б.Асралтын хувьд хэзээнээс л “С.Батболдын хүн” гэдэг хаягтай явж ирсэн. Тэгэхээр С.Батболд ба Б.Асралт гэдэг хоршил “Нүүрсний бүлэглэл”-ийн хэргээс холдохгүй юм. 
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
 
      УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, тэр тусмаа Тост тосон бумбын нуруунд эзэмшдэг нүүрсний лицензээрээ нэг хэсэг шуугиулж байлаа. Харин өдгөө түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь “Айлбаян” гэх нүүрсний уурхай ажиллуулж буй. Харин тус уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг. Мөн Д.Энхгэрэлийн “Хурд авто” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг ажээ. 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
 
      УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нүүрсний хулгайг хэргийг хянан шалгах Түр хорооны гишүүнээр АН-ын бүлгийг төлөөлөн сонгогдоод байсан. Гэвч тус Түр хорооны гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Зарим эх сурвалж “Ш.Адьшаа нүүрсний хулгайг шалгахад ашиг сонирхлын зөрчилтэй тул чөлөөлөгдсөн” гэж буй. Тэгвэл Ш.Адьшаа ингэж холбогддог ажээ. 
 
      Тухайлбал, Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК-иуд давхар бүртгэлтэй бий. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна. 
 
      Харин холбоо хамаарлын тухайд, “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг эзэмшигч Болдхуягийн Энхсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө” санг хамтран удирдаж иржээ. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын тун ойрын хамтрагчид ажээ. 
 
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
 
      АН-ын А.Адъяасүрэн УИХ-д орж ирэхээсээ өмнө Хятадуудтай хамтрагч нүүрсний бизнес хийдэг байсан. Нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т ээрэгдэж ч явсан. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниуд нь өдгөө “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэж нэрээ өөрчилж, зүсээ хувилгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 504 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хүү Амарсанаагийн Санчир, төрсөн дүү Амгалангийн Тогтохбаяр нарын хамтран эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь 30 автомашинаар БНХАУ руу нүүрс зөөж байна. 
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
 
        УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол газ” ХХК-д УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох хувьцаа эзэмшдэг. Ц.Анандбазар З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой дундаа нэг компани хамтран эзэмшдэг цаагуураа нүүрсний бизнестэй холбоотой гэгддэг. Тухайлбал,  З.Хишигтогтох нь Ачитсайханы Баттүшигтэй хамтран “Инфра-Инженеринг” ХХК, “Браунрок” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд байрладаг. Цаашилбал, А.Баттүшиг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Страто” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс боловсруулах үйлдвэр барьсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хамгийн чанартай нүүрснийг нь хямд үнээр худалдан авч, боловсруулаад, урд хөрш рүү гаргаж үнэд хүргэдэг гэж хэл аманд өртөж ирсэн. 
 
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
 
      УИХ-ын гишүүн, “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний нам”-ын дарга гэж хочлох нь ч бий. Арга ч үгүй юм, тэр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Өмнөговь аймгийн ИТХ болон тус аймгийн иргэд эзэмшдэг гэсэн нэртэй. Үнэндээ Өмнөговь аймгийн ИТХ-ыг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө хүмүүсээр дүүргэх замаар тус компанид дангаараа эзэн суучихсан гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л, 2013 онд “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн голын мөргөцөг хулгайлагдсан хэргийн гол холбогдогчоор тэр нэрлэгдэж байлаа. 

     Түүнчлэн, Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци” ХХК болон ээж Даринчулууны Хуушаанаараа дамжуулан “Тавантолгой транс” ХХК-ийг эзэмшдэг. Тус компанийн захирлаар Дашзэгвийн Дагвадорж ажилладаг. Дашзэгвийн Дагвадорж нь “Бүргэд транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-иас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг.

Мөн Д.Бат-Эрдэнэ хамтрагчид болох Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргал нарын ах дүүсийн “Шанх транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс зөөдөг.  
 
 
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
 
    УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК, “Ундрах говь” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний чиглэлийн компаниудтай. Чухамдаа, "нүүрсний магнат" гэсэн ч болохоор.
 
Тухайлбал, 

- Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий “Хүрэн шанд” нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Эрвэй хошууны овоо” гэх уурхайтай. 

- Ч.Чинбатын “Баялаг энержи ресурс” ХХК нь “Өсөх зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Нийт 500 гаруй ажилчинтай. 
 
- Ч.Чинбат нь “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Тус компани сүүлийн үед олны анхаарлын төв ороод буй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамын төсөлд шалгарсан. Уг төслийг нийт 230 сая ам.доллароор хэрэгжүүлж, зам ашиглалтад ормогц Цагаан дэл уул хилийн боомтыг нээж, урд хөрш рүү зөөх нүүрс тээврийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Бас нэг ноцтой мэдээлэл нь, Ч.Чинбаттай “Ундрах говь” ХХК-ийг хамтран эзэмшдэг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь “Болдфоарда” ХХК, “Жунхаовэйеэ” ХХК-иудыг эзэмшдэг. Гэтэл “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
 
 - Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Бор толгой гэх газарт MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
 
"Моннис"-ын Өмнөговь дахь "тавиул" буюу ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
 
    МАН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-очир “Ханбогд тээвэр ложистик” ХХК, “Уужим од” ХХК-иудаараа нүүрс зөөдөг. “Ханбогд тээвэр ложистик” ХХК нь 37, “Уужим од” ХХК нь 5 автомашинаар нүүрс зөөхөөр гэрээлсэн байдаг. 2012 онд Ханбогд сумын МАН-аас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдож, одоог хүртэл ажиллаж байгаа. 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
 
    УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. 
 
“М Си Эс”-ээр “овоглогдог” УИХ-ын гишүүд
 
     УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний хулгайг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, “Апу” П.Батсайхан нараар толгойлуулсан бүлэглэл үйлдсэн” гэж мэдэгдэв. “М Си Эс”-ийн хувьд Өмнөговьд “Энержи ресурс” ХХК “Ухаа худаг”-ийн нүүрсний ордод олборлолт хийдгийг танилцуулах илүүц биз. Чухамдаа нүүрсний хувийн хамгийн том уурхай бол тэднийх. Тэгвэл УИХ-д “Энержи ресурс” ХХК буюу “М Си Эс” группт хамааралтай гишүүд УИХ-д хэд хэд бий. 
 
Тодруулбал, 
 
     УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, “М Си Эс”-тэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй хамтрагчид гэх. Мөн Д.Цогтбаатар өөрөө ч уул уурхайтай холбогдож явсан үе бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Түүний нэртэй хамт  Сү.Батболдын нар дагалдаж байлаа. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. 
 
      УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г гаргалцсан том гавьяатай. Дээрээс нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Одтой дотно найзууд буюу Нийслэлийн 23 дугаар сургуульд 10 жил хамт сурсан, цэрэгт явахдаа нэг ангид, бүр нэг салаанд хуваарилагдсан, хуучнаар ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж төгссөн гээд яг ижил намтартай. Чухамдаа тун дотно найзууд. 
 
      Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2015 оны ХОМ-тээ “М Си Эс монголиа” ХХК-д 18 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Харин Ц.Мөнх-Оргил тэр даруйд нь тайлбар хийж “Манай эхнэр “М Си Эс холдинг” ХХК-иас “Гоёо” ХХК-ийг худалдаж авсан. Гэхдээ төлбөрийнхөө 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг нь зээлээр авсан. Тэр өр миний ХОМ-т дурдагдсан. Гэхдээ “Гоёо” ХХК-ийн 75 хувийг “М Си Эс холдинг” ХХК-д буцаагаад өгчихсөн учраас ямар ч өр төлбөргүй болсон. Манай эхнэр “Гоёо” ХХК-ийн үлдсэн 25 хувийг эзэмшдэг” гэж тайлбарлаж байв. 
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ба ХНХ-ын сайд Т.Аюурсайхан
 
        УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй төрийн ордонд, Т.Аюурсайхан Баабартай твиттерт нүүрсний хулгайчаараа дуудалцаж, чи, би-дээ тулж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ЗГХЭГ-ын дарга байх хугацаандаа "Эрдэнэс тавантолгой" ХК-д эзэн суух аядсан гэцгээдэг. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилуулж, түүнийг ашиглан нүүрсний гэрээг "шаг"-д гаргаж, хулгайд дэлгэрүүлсэн гэх нь бий. Харин Т.Аюурсайханы хувьд Д.Ариунболдын дараа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Ганхуягтай тун ойр. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр Ардын намын ах нарынхаа төлөө төв талбайд хэдэнтээ хамт жагсаж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майханд хамт хонож явсан хоёр. Тиймдээ ч Т.Аюурсайхан Б.Ганхуягийн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал байх хугацаанд "хөрөнгөжиж" амжсан гэдэг. Өнгөрсөн зуны наадмаар алдар цуутай уяач нар Т.Аюурсайханыг асар өндөр үнээр хурдан удмын морьд худалдан авч, адууны жүчээ хүртэл барьсныг нь нийтэд дэлгэж байсныг сануулах нь зөв болов уу. Ингэж харвал, энэ удаагийн "Нүүрсний бүлэглэл"-ийн хэрэгт Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын нэр зүй ёсоор багтах болов уу. 
 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
 
      УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км  төмөр замыг концесс авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах нүүрс, эрдэс баялаг Б.Дэлгэрсайханаар дамжина гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ах “Засаг чандмань майнз” ХХК-ийн захирал Д.Буянтогтох саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөртэй нь тохиролцоогүй, хүсэлд нийцээгүй компанийн нүүрс, хүдрийг автозамаар ч, төмөр замаар тээвэрлүүлдэггүй, хавчиж боодог. Дорноговь аймгийн Засаг дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин үүнд нь тусалдаг байсан” гэж ярьсан байдаг. Түүний эл яриагаар бол Б.Дэлгэрсайхан одоо жинхэнэ утгаараа хэний ачааг гаргах, гаргахгүйг мэддэг эрхтэй нэгэн болж байна. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 91
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-22 19:28:14
    зочин: үхэж далд орцгооо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 14:12:39
    Zochin: Khamgiin ikh erkh medeltei bsan Amarbayasgalangiin ner ygd khasagdaad bgaa um be. Sem sugalj avch yldekh gd bgaa umuu. Tanai site deer barimttai yutaigaa tavigdaj bsan biz dee. Nyyrsnii companiin ezen gd. Sain sanaj bna shyy.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 23:12:32
    чука: энэ хулгайд толгойлж байгаа 200 хүнийг цаазалвал дахин хулгай төрд гарч ирэхгүй болно доо !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:37:05
    Хөдөөх иргэн: Тодорхой байгаа гэмт хэрэг ийм бусармаг үйлдэлүүд эзэд нотлох баримттайгаа байхад хариуцлага тооцож цээрлүүлэхгүй байсаар ийм завхралд хүргэсэн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:29:18
    Хөдөөх иргэн: Хулгайн эздийн нэр тодорч эхлэж байна. Тодруулах ч ёстой.тодрох ч жамтай. Дараагийн шаардлага эдгээр бүлэг хулгайчдыг Төрийн эрхэм хүндэт хариуцлагатай албанаас үтэр түргэн зайлуулж хариуцлага тооцох ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:02:50
    Жир ард: Төмөр замаар өдөр бүр шүү!!! Уртын урт төмрийн хүдэр ачсан вагон нүргэлсэн дуутай дааж ядан яваа мэт үдээс өмнө үдээс хойш хоёр удаа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн доогуур хятад руу гарч байгааг харж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэр лүү иргэд хаягдал төмөр ачсан портертой ирж байна. ?.. Тэр их гадагш гарч буй эх орны баялаг төмрийн хүдрээс орж ирэх орлого УЛСЫН БАНК УЛСЫН САН ХӨМРӨГТ ордог л байхдаа. Төмрийн хүдэр стратегийн чухал түүхий эд гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-11 05:05:58
    zochin: erdnes tavan tolgoi jil bur ashigtai ajilladag bj irgediin 1072 huvitsaanii noogdol ashgiig yagaad ene olon jil bolohod gants udaa ugsiin be bas ard tumen bayalgiin ezed yum bol buh uul uurhaigaas huvi hurteh erhtei / huvi huvisgaliin/ bus uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 13:01:47
    Нямка: Дутуу мэдээллүүдээ надаас авах уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 11:30:39
    Зочин: Сүүлийн жилүүдэд Аюурсайханы дараагийн хамгийн их эрх мэдэлтэй байсан Амарбаясгалангаа яагаад хасчихсан юм бээээ? Авч үлдэх хор найруулаад байгаа юмуу. Шударга л бай л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 10:18:02
    Зочин : Олон түмний өмнө шударга дүр эсгэж яриад цаашаа харж авгай нөхөртэйгөө хамтарч хулгай хийж тансагладаг хорлон сүйтгэгчид байна. Муур багшийн үлгэрийг санагдуулчихлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 10:09:39
    Zochin: Nyyrsnii teevriin companytai Amarbayasgalgaa yagaad khasaad bgaa um be. Amarbayasgalngiin gar khul n' ETT-geer dyyren bgaa sh dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 06:11:39
    Хх: Дэлгэрсайхан үйлийн үрээ эдэлнэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-09 16:12:09
    Даш: ЗА ЗА ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ШАЛГААД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД УЛСЫН ӨМЧ, БОЛГООД УЛСЫНХАА ӨРӨӨ ТӨЛӨӨД УИХ ТАРААГААД АРД ТҮМНИЙХЭЭ ОНЦ ХУРАЛДАЙГ ЗАРЛААД ЭРДЭМТЭЭ ЭДИЙН ЗАСАГЧ ИНЕНЕР СЭХЭЭТНҮҮДЭЭСЭЭ ЁС ЗҮЙТЭЙ ШУДРАГА ХҮМҮҮСИЙГ ОРУУЛАХ ЧУХАГ ЮМ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-09 08:18:33
    Мөөгий: Энэ Адьяасүрэн гээд хүүхэн ч тээвэрийн хятадуудтай том жижиг гэлтгүй орооцолдож сүлбэлдэж яваад өдийд хүрсэн дээ, ширэн нүүр байтугай ширэн биетэй болоо биз одоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-09 08:18:33
    Мөөгий: Энэ Адьяасүрэн гээд хүүхэн ч тээвэрийн хятадуудтай том жижиг гэлтгүй орооцолдож сүлбэлдэж яваад өдийд хүрсэн дээ, ширэн нүүр байтугай ширэн биетэй болоо биз одоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 22:01:03
    Отгонсүрэн: Хилийн хоригийн тавиад хөрөнгийг нь хураах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 21:49:27
    Жан: Төрд нүүрлэсэн БУЗАРУУД хэдхэн ХАЧИГ , газрын БӨӨС баялагт эзэн СУУЖ хөлжсөөр ХӨӨЖ ТОМОРСООР ХУВАЛЗ болсон.ОДОО ХАГЛАЖ ШШҮҮСИЙГ ШАХАЖ , ИДСЭН БҮХНИЙГ НЬ ХУУ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОН, ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ..!!! ШУДАРГА ХУУЛЬ ЭНЭ УЛСАД БАЙВАЛ.......?????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 21:16:07
    Би : Ийм болоод л ман үхэн хатан чичрээд байжээ өөр олон олон найзууд байгаа юм байна шдээ олон улсын шүүхээр шийдүүлэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 21:16:06
    Би : Ийм болоод л ман үхэн хатан чичрээд байжээ өөр олон олон найзууд байгаа юм байна шдээ олон улсын шүүхээр шийдүүлэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 20:59:33
    Ган: Бүгдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаад ялыг нь үүрүүлж хөрөнгийг нь хураа!!! Гадагшаа гаргасан хөрөнгө оффшёрыг нь нэн даруй оруулж ир, ингэж чадахгүй шүүх бвал олон улсын шүүхэд өгч шийдүүл, тэртэй тэргүй хятадуудтай хамтарсан юм чинь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 19:39:05
    Сонгогч: Аюурсайханг ийм новш гэж бодсонгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-07 22:34:43
    Батгэрэл: Бүгд оролцоотой гэж бодож бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 20:27:06
    Иргэн: Улстөрийн тоймч Гантулгын хэлснээр 200 хүний толгойг нь авбал Монгол улс цэвэршинэ гэдэг үнэн болоод явчихлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:40:18
    Зочин: Дүүрэг нийслэлд 2020 онд манаас төлөөлөгч болсон нөхдүүдэд но их бий шүү иргэд тэнэг биш удахгүй бас л илчлэгдэх байх даа дээдсийн гар хөл сүлбээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 12:01:40
    zochin: S.Byambatsogt chine harin ch nuursni hulgain asuudliig ilchilj gargaj irsn hun shd hudlaa gujirdeed bga ym bishu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 08:52:10
    Ням-Очир: Дутуу л бна даа. Өөр мэдээллүүд надад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 08:12:32
    Иргэн: Уншихаар уур хүрээд бна.яасан их шунал вэ.хөрөнгийг хурааж улсын орлого болго.өөр зам байхгүй.хулгайчид шоронд арай л байсан байна шүү.ард түмэн босож жагсаал хийх нь зөв гэж үзэж бна.олигтой эх орноо гэсэн гёнёрал цэргийн ангийн захирагч нар байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 08:12:30
    Иргэн: Уншихаар уур хүрээд бна.яасан их шунал вэ.хөрөнгийг хурааж улсын орлого болго.өөр зам байхгүй.хулгайчид шоронд арай л байсан байна шүү.ард түмэн босож жагсаал хийх нь зөв гэж үзэж бна.олигтой эх орноо гэсэн гёнёрал цэргийн ангийн захирагч нар байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 08:11:38
    Иргэн: Уншихаар уур хүрээд бна.яасан их шунал вэ.хөрөнгийг хурааж улсын орлого болго.өөр зам байхгүй.хулгайчид шоронд арай л байсан байна шүү.ард түмэн босож жагсаал хийх нь зөв гэж үзэж бна.олигтой эх орноо гэсэн гёнёрал цэргийн ангийн захирагч нар байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 01:40:15
    Срол: Энэ их хурал чинь бөөн хулгайч,садар эр эмээр дүүрцэн юм бнашдээ,тарвал таарна,МАН АН гэгч нүднии булайнууд ард түмнээ дэндүү доромжилж бна,ёрөнхии сайд гэж нэг увайгүй ямарч боловсролгүй юу ч хииж үзээгүй цүнх баригч,нднээс салая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 00:12:16
    Зүчи: Мичидмаа чинь уг нь Сумъяабазарын эхнэр байсан шүү дээ. Одоо хадам эгч нь болчихоо юу? Ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 23:48:02
    зочин: Нөхцөл байдлыг харахад МАН-нхан өөрсдийн намын луйварчин хулгайчдаа хамгаалж үлдэхийн тулд сөрөг хүчнийхээ ямар гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг нэр холбогдуулан сошёлоор сэвж гэмт хулгайчдаа хамгаадахыг зорьж байх шиг. ер нь бол төрөөс төрсөн тэрбумтан хулгайчдын 99.99% нь МАН-нхан байдаг. тэгэхээр монгол улсаа эх орноо бодоод хулгайчдаа шоронд хийж цэвэрлэгээ хийх нь цаашдаа нэр төр засаглалд нь сайн гэдгийг мулгуу биш л бол цаг хугацааны асуудал болоод байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 23:25:36
    Zochin: Tur tumur nuuree haruulj, tenger gesgeeh boltugai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 22:29:57
    Зочин: Ээ бурхан минь ард түмэн элгээрээ мөлхөж бхад энэ хулгайчид хэдэн үеэрээ идэх хоолоо хулгайлаад цөлмөөд төр төмөр нүүрээ харуулж бүх хөрөнгийг нь хурааж шоронд насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 22:07:39
    Зочин: Хэлэх үг алга,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 21:08:18
    Зочин: Хуучнаас төрсөн нутгаа гадныханд зардаг Сангийн сайд Хүрэлбаатар үлдсэн байх чинь!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:52:23
    Зочин: Адьшаа бол хятадн гар хөл дөө! Анх хятадн ноос, ноолуур, арьс ширийг хилээр асуудалгүй гаргах үүрэгтэйгээр Ховдын прокуророор ажиллаж байгаад гаальд шилжин ирсэн! Гэр нь 2000 оноос өмнө Од кино театрн тэнд 2 өрөө даруухан байртай жирийн амьдарч байгаадл томорсоор цаад эздүүд нь Монголн төрд оруулсан хүн шүү дээ! Боловсролн хувьд дотоодод хууль төгссөн ухаантай, гадаад хэлгүй, мөнгөнөөс 2 нүдээ ухаж өгөхөөс сийхгүй хүн дээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:51:08
    зочин: ТӨР төмөр нүүрээ харуулах цаг нь ирсэн. 76 дотор нүүрсний хулгай дээрэмтэй холбогдоогүй хүн хуруу дарам байгаа учраас л энэ хэрэг шийдэгдэхгүй бүр замхрах тийш нь хандуулах үгийн ЕНБД Амарбаясгалан хэлж бсн бишүү. Улсыг хохиролгүй болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:49:40
    А.Дулмаа: Энэ хүмүүсийг шоронд хийхийг яарах хэрэггүй хамгийн түрүүнд бүх хөрөнгийг нь өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр олмон бүх орлогыг хурааж бидний хүрээнд аваачиж лааз өшиглүүлэх хэрэгтэй.!!! Ямар их цадаж ханадаггүй шунал вэ ? Төрийн өндөр алба хашчихаад юу ч болоогүй юм шиг явж байдаг ёстой ичих нүүрэндээ илэг наасан бузарууд вэ ? Ойрдоо үүнийг бодохоор уур хүрч бачимдаад хэцц байна.Амарбаясгаланг овоо гайгүй хүн гэж бодож байсан чинь адилхан дүүрчихсэн дүр эсгэсэн хумсаа нуусан муу байжээ.Одоо тэгэхээр цаана нь уснаас хуурай гарах асуудалгүй хүн үлдэхүй бололтой !!! Үнэнээ хэлээд төр засгаас зайлаад өгөх хэрэгтэй !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:36:10
    Луйварчид: УИХ гишүүнээс нь үтэр түргэн зайлуулж бүх хөрөнгиын нь хурааж.шоронд нь хатаа.ичидгүй хог шаарууд ард түмний баялгаас хулгайлсан ийм засагтай байхад яаж монгол улс хөгжих вэ ара9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:34:34
    Bl: Новш юмаа бүгдээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:30:16
    Эх оронч: Гахаж үхээсэй хулгайн зоосондоо.. Бурхан нүдтэй яагаад ч өөдлөхгүй хэдэн үеэрээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 20:24:23
    Хэлэх ч үг олдохгүй юм: Яасан ханаж цаддаггүй шунал вэ.үхэхдээ авсандаа аваад орох биш энэ их хөрөнгөөр юу хийдэг бна.үр хүүхэд нь баялгийн болон ард түмний хараалыг яаж барж амьдрана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 19:45:37
    Bat: Tohiroh yl n horooh, tsaazaa sergeegeed hyadldaa, dawarsan malnuud, ar araasaa iim ymnuudiig tejeeseer bhuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 17:34:43
    Зочин: Дэлгэрсайхан г номер нэг байцаах.,. Олон жил Хятад монголын бохир бизнесийг холбосон гэж харднам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 17:18:49
    Зочин: Хулгайч нараас салах цаг болсон бүгдийг шоронд нь хий төр байдаг л юм бол хөрөнгийг нь хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 17:14:26
    дутуу : бусад нь яасын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:48:42
    Тмц: Төр төмөр нүүртэй байхаа аль эрт очкоогиин үёд бхгүй болсон төр барьж хулгайг ч нэг сайн хиидэг болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:43:47
    Ddd: BUGDIIG N ZAILUULJ SHOROND N YAVUULAACH TUR ULS SHIG SANAATAI UM BOL
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:36:20
    Цэцгээ: Бямбацогт хулгайч Ховдын бүх л тендер газар нутгийн баялаг идэж цаддаггүй луйварчинд цаазын ял өг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:27:55
    Төв : Дэлгэрсайхан муу ханадаггүй луйварчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:11:41
    зчн: Ard olniхүүхдэд 100. 000 ыг харамладаг атал Монгол орныг Гадны хөгжилтэй орноос илүү рөгжүүлж болох хөрөнгийг хэдхэн тооны хархнууд Хятадуудтай нийлж олон жил цөлмөж байдаг. Талбай дээр гаргаж ард түмний өмнө шийтгэлийг нь унших хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:11:02
    1: Энэ жагсаалт дутуу байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:08:58
    зчн: Ard olniхүүхдэд 100. 000 ыг харамладаг атал Монгол орныг Гадны хөгжилтэй орноос илүү рөгжүүлж болох хөрөнгийг хэдхэн тооны хархнууд Хятадуудтай нийлж олон жил цөлмөж байдаг. Талбай дээр гаргаж ард түмний өмнө шийтгэлийг нь унших хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:06:03
    Хувьцаа: Эднээс 125 сая хувьцаагаа авъя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:02:09
    Фүүкэд: Монгол Улс, 3.5 сая иргэнээсээ илүү үнэ хүндтэй 76 гишүүн гэж байхгүй дээ. Ирээдүйгээ үр хүүхэд ач гуч нараасаа илүү эрэмбэтэй нүүрсний луйварчин гэж байхгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 16:01:22
    bugdiig ni barivchil: buh ed horongiig.ni huraa. nasaar ni har ajil hiilge
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:57:29
    зочин: Хулгайчаар дүүрсэн саарал ордон, бүгд хулгайч эдгээр хүмүүс зөвхөн туг тахихд гарзгүйчүүд нь, Бүдүүн даргын ил гарга,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:56:51
    Zochin: Арай л хулгай юмаа бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:56:49
    Zochin: Арай л хулгай юмаа бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:42:37
    Зочин: Саарал ордон бүгдээрээ хулгайё юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:36:22
    young: ene hed arai dendneee ard tvmnee ingj yduuruulj bolhgui sh dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:34:51
    Зочин: Хатуу шийтгэ. Үе үеийн хулгайчдын зоригийн мохтол цээрлэл хүлээлгэ. Гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, найз нөхөд, холбоотноор нь бүх хөрөнгиын хурааж , 3 үеэдээ төлж чадахааргүй төлбөр тавь! Ингэж байж дараагийн хулгайч нар зоригийн ир нь мохно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:34:42
    x: buud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:33:34
    настан: НОГДОЛ АШИГ ТАРАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:33:03
    Ард түмэн : НОГДОЛ АШИГ НЭХЬЕ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:32:29
    1072 ш хувьцаа эзэмшигчдийн групп: ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭХЬЕ. ОНДОО БАГТААЖ ТАРААХЫГ ШААРДЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:23:17
    Зочин: Ингэж зарласан зарлаагүй нийтэд тодорхой л асуудал шүү дээ. Гааль, Эрдэнэс Таван толгойнхон, тэгээд улс төрчид, бизнесмэнүүд ингээд л баривчлаад мөнгий нь дор нь гаргуулаад явчаач. Засаг нурна л биз, дахиад л байгуулна, харин ийм юмтай эвлэрээд суугаад байвал нураах байтугай тараана шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:20:34
    Гэрэл: Яанаа ёстой дандаа болж бүтэхгүй хулгайчууд байна ш дээ.Хятад шиг бүгдийх нь хөрөнгийг хураагаад цаазлах юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:19:39
    Зочин: Сэргэлэн гэж хятадын компаний захирал, нүүрс, нефть, барилгын мангас, царай муут хар гонирол хамгийн эхэнд бичигдэж яригдах ёстой! Мангасыг хилийн дарга байхад эх суурь нь тавигдаад улмаар цэцэглэнэ гээч нь болсон!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:19:38
    Зочин: Сэргэлэн гэж хятадын компаний захирал, нүүрс, нефть, барилгын мангас, царай муут хар гонирол хамгийн эхэнд бичигдэж яригдах ёстой! Мангасыг хилийн дарга байхад эх суурь нь тавигдаад улмаар цэцэглэнэ гээч нь болсон!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 15:09:32
    Зочин: Л.Энх-Амгалан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:56:09
    Аяур: Бид энэ хулгайчдыг зүгээр өнгөрбөж ёстой болохгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:54:41
    Зочин: Бууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:54:39
    Зочин: Бууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:54:37
    Зочин: Бууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:54:36
    Зочин: Бууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:54:08
    Сэнгээ: Шамшигдуулсан хөоөнгтйг хурааж Улс нийтийг хохиролгүй болгох…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:50:48
    Дорноговь: ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ИРЭЭДҮЙН ЦАГТ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ ГЭЖ ХОЛБОГДЖЭЭ. УГ НЬ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХУЛГАЙГААР ГАРГАСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛАНА ГЭЧИХСЭН Л БАЙХ ЮМ. ХАХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:50:47
    Дорноговь: ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ИРЭЭДҮЙН ЦАГТ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ ГЭЖ ХОЛБОГДЖЭЭ. УГ НЬ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХУЛГАЙГААР ГАРГАСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛАНА ГЭЧИХСЭН Л БАЙХ ЮМ. ХАХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:50:47
    Дорноговь: ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ИРЭЭДҮЙН ЦАГТ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ ГЭЖ ХОЛБОГДЖЭЭ. УГ НЬ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХУЛГАЙГААР ГАРГАСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛАНА ГЭЧИХСЭН Л БАЙХ ЮМ. ХАХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:50:45
    Дорноговь: ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ИРЭЭДҮЙН ЦАГТ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ ГЭЖ ХОЛБОГДЖЭЭ. УГ НЬ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХУЛГАЙГААР ГАРГАСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛАНА ГЭЧИХСЭН Л БАЙХ ЮМ. ХАХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:50:43
    Дорноговь: ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ИРЭЭДҮЙН ЦАГТ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ ГЭЖ ХОЛБОГДЖЭЭ. УГ НЬ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХУЛГАЙГААР ГАРГАСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛАНА ГЭЧИХСЭН Л БАЙХ ЮМ. ХАХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:49:13
    Дорноговь: Дэлгэрсайхан гишүүнийг ирээдүйн цагт төмөр замаар нүүрс тээвэрлэнэ гэж холбогджээ хөөрхий. Уг нь өнгөрсөн цаг хугацаанд хулгайгаар гаргасан улс төрчдийг гэж байх ёстой биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:32:42
    zochin: holbogdoogui hun bhgui ym bishuu, 76 ter chigtee 3 say hunii amidraliig zalgitsan bdag aimshigtai yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:30:00
    Сайн ах : Баривчилж хөрөнгийг нь хурааж улсын өрийг төл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:23:56
    irgen : Hurelbaatar gol tuluulugch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:23:05
    Gy: Unshsan chin dotor muuhai orgichihloo. Buzar gj eniig heleh bhda.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 12:42:30
    Төмөртулга: Төр төмөр нүүрээ харуулах болжээ. ҮАБЗөвлөл хуралдаж тусгай ажиллагаа явуул. Бүгдийг хоморголон баривчил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 12:42:07
    Төмөртулга: Төр төмөр нүүрээ харуулах болжээ. ҮАБЗөвлөл хуралдаж тусгай ажиллагаа явуул. Бүгдийг хоморголон баривчил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 12:41:31
    Төмөртулга: Төр төмөр нүүрээ харуулах болжээ. ҮАБЗөвлөл хуралдаж тусгай ажиллагаа явуул. Бүгдийг хоморголон баривчил.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188