• Өнөөдөр 2026-10-20

Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Увс аймгийн Тариалан сумын нутагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, тус аймгийн Тариалан сумын Бургастай багийн Маш гэх газар малчин А энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 16:50 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний өдрийн 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир эрлийн ажиллагааг зогсоож, өнөөдрийн 07:00 цагт дахин эхлүүлээд байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлжээ.

 

 


Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188