• Өнөөдөр 2026-10-19

Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

    Итали Улсад оршин сууж буй монголчуудын  сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн Ром хотноо зохион байгууллав. Энэ удаагийн тэмцээнд Ром, Турин, Женова, Анкона, Мессина, Перужа, Флоренц зэрэг хотод сурч, ажиллаж буй монголчуудын төлөөлөл 70 гаруй оюутан залуучууд өрсөлдсөн байна. Хурд хүч, авхаалж самбаа, спортын ур чадвараа сорьсон багуудаас “Team Messina” баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо.

   Мөн "Ромын бамбарнууд” баг дэд, “Турин–Женова” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ. “Team Messina” багийн тамирчин Н.Золбоо шилдэг тоглогчийн “MVP-цом”-ын эзэн болов. Биеийн тамир, спортын арга хэмжээ нь хүн төрөлхтний эв нэгдэл, нөхөрлөл, энх тайвны бэлэг тэмдэг бөгөөд харилцан хүндлэл, шударга өрсөлдөөн, ёс зүйн төлөвшил, нөхөрлөлийн үнэт зүйлийг бэхжүүлдэг чухал ач холбогдолтой юм.

   Монгол Улсаас БНИУ-д суугаа ЭСЯ-ыг албан ёсоор нээсний 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон үргэлжлүүлэх бөгөөд Итали дахь монголчуудын эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бататгаж, оюутан залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээлэл, санаа бодлоо солилцох чухал талбар болж буйгаараа онцлог юм.


 

 


Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188