Монголд “эзэн” суусан гадны хөрөнгө оруулалттай цөөн компанийн нэг нь “Мобиком”. Ийм ч учраас тэд Монгол орны нэн ховор амьтдын диваажин болох Халх, нөмрөгийн сав газрыг хуйхалчихаад уучлалын хэлтэрхийгүй хоосон мэдэгдэл гаргаж, монголчуудыг “доромжиллоо”. Нөмрөг бол хэн болгоны дуртайдаа хүрчихдэг, дураараа давхидаг газар биш. Монгол Улсын дархан цаазат газар. Өвсний сайн сорчлон ургадаг эмийн ургамлын нөөц талбай, зэрлэг амьтад идээшдэг “суурин” билээ. Гэтэл хилийн цэргийн хурандаагийн зөвшөөрөл гэх алга дарам цаасаар “Мобиком”-ын удирдлагууд дархан цаазат газарт нэвтэрч, үнсэн нурам болгочихлоо.
Тэгээд үүнийгээ “Мобиком Корпораци“ нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон. Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэх “харгис” мэдэгдлийг цацаж орхив.
.jpg)
.jpg)
.jpg)

Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдын амьдрах газрыг хуйхалчихаад “Уучлаарай, бид хариуцлага хүлээх болно” гэж хэлсэнгүй. Харин ч бүүр холбогдох албан тушаалтнуудыг хаацайлж, “хоноц”-ын сэтгэлээр хандав. 30 жилийн түүхтэй уг компанийг монголчууд дэмжихээрээ нэг болсон. 9911 дугаарыг нь тэргүүндээ залах нь холгүй “тэнгэр”-т гаргаж, дэмжлээ. Харамсалтай нь, уг компанийн удирдлагуудад Халх, нөмрөгийнхөө хувь заяаг “тушаачихлаа”, бид. Тэгвэл бид “Мобиком”-ынхны талаарх мэдээллийг хүргэж байна.
Монголын үүрэн холбооны “ноён оргил” болсон “Мобиком Корпораци” нь 30 жил “эзэрхийллээ”. Уг компанийн төрөөс авсан тендерийн цөөн хэдэн баримтыг хүргэж байна.
-Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /20цэгт/- 1,900,000,000 төгрөг
-Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ- 3,140,000,000 төгрөг
-Аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагуудад ашиглах хөдөлгөөнт интернэтийн төхөөрөмж, дагалдах дата /280 ш/- 100,464,000 төгрөг
-Сайнцагаан сумын 3 багт “Үүрэн холбооны сүлжээний цамхаг шинээр барих ажил- 300,000,000 төгрөг
-Зараа 1-р багт Мобикомын сүлжээтэй болох- 450,000,000 төгрөг
-Салбарын байгууллагуудад ашиглагдах хөдөлгөөнт төхөөрөмж, дагалдах дата эрх /сарын дата эрх 60GB-аас багагүй, тоо ширхэг 100/- 30,960,000 төгрөг
-Харилцаа холбооны сүлжээ хүрээгүй алслагдсан багт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх /40 хүртэлх баг/- 8,600,309,252 төгрөг
-Үүрэн холбооны сүлжээ сайжруулах станц /Хөвсгөл, Эрдэнэбулган, Галт, Түнэл, Жаргалант, Баянзүрх сум/- 2,100,000,000 төгрөг тэргүүтэй тендерийг авчээ.
Тодотгож хэлэхэд, дээрх дурдагдсан тендерийн баримтууд нь зөвхөн 2022-2026 оны хооронд авсан өндөр дүнтэй буюу 100 сая төгрөгөөс дээш гэдгийг хэлье. Үүнээс гадна “Мобиком”-ынхны мянга мянгадахгүй, зуу зуудахгүй “цөмсөн” тендерийн баримтын архивын нэг өрөөг бүрэн дүүргэх хэмжээнд биз ээ.
“Мобиком Корпораци” нь Монгол Улсын 4-150,127м2 газрыг 147 байршилд газартай
Тухайлбал, “Мобиком Корпораци”-ийн ашиглалтын журмаар эзэмшдэг хамгийн том хэмжээтэй 10 газрыг танилцуулахад,
-Говьсүмбэр аймгийн Баянталын 2-р баг, Их-Уул- 150,127м2 (Ашиглах)
-Архангай аймгийн Хашаат сумын 1-р баг, Жаргалант- 139,396м2 (Ашиглах)
-Говьсүмбэр аймгийн Баянталын 2-р баг, Их-Уул- 95,568м2 (Ашиглах)
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Мөнх- 93,631м2 (Ашиглах)
-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Бүрдэнэ- 91,217м2 (Ашиглах)
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Мөнх- 74,272м2 (Ашиглах)
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8-р баг, Орхон- 69,916м2 (Ашиглах)
-Архангай аймгийн Хотонт сумын2-р баг, Хөөвөр- 47,975 м2 (Ашиглах)
-Булган аймгийн Орхон сумын 2-р баг, Халиун- 46,825м2 (Ашиглах)
-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг, Сүүл-Улаан- 3,000м2 (Ашиглах) газрыг эзэмшдэг юм.
Мөн ашиглах эзэмшлээс гадна эзэмших эрхтэй хэд хэдэн газар бий. Үүнээс танилцуулбал,
-Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3-р баг, Цохио- 67,312м2 (Эзэмших)
-Дорнод аймгийн Матад сумын 5-р баг, Мэнэн- 625м2 (Эзэмших)
-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4-р баг, Мэргэн- 500м2 (Эзэмших)
-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р баг, Баянбүрд-479м2 (Эзэмших)
-Говь-Алтай аймгийн Дарив сумын 2-р баг, Хужирт-404м2 (Эзэмших)
-Увс аймгийн Өндөрхангай 1-р баг, Цалуу- 401м2 (Эзэмших)
-Завхан аймгийн Алдархаан 6-р баг, Мандаат- 400м2 (Эзэмших)
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо- 399м2 (Эзэмших)
-Архангай аймгийн Тариат сумын 4-р баг, Суман- 328м2 (Эзэмших)
-Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо- 300м2 (Эзэмших) зэрэг 50 орчим байрлалд эзэмших эрхийн газартай. Эндээс харахад, уулын орой, гудамж талбайд тавьсан үүрэн холбооны тоног төхөөрөмж, антенаа “эзэмшүүлж” газрыг нь эзэмших эрхээр авчээ. Үүнээс гадна, Монгол орны өнцөг булан бүрт буюу Мобикомын сүлжээ хүрсэн бүх газарт тэдний эзэмшлийн газар байгаа гэсэн үг. Мөн тусгай хамгаалалттай буюу Залаатын аманд хүртэл газар эзэмшиж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй.
“Мобиком”-ын нэхэмжлэлээр шүүхэд дуудагдсан монголчуудын баримт шүүхийн санд дүүрэн байна. Эх оронд ирээд, эх байгалийг нь түймэрдчихдэг, түүнийгээ бүтээн байгуулалт, их ажил байсан гэж сайрхдаг. Араас нь, аймаг, сум болгонд сүлжээний антен тавьж, газрыг нь ашиглахаар бус эзэмших эрхээр авчихдаг. Ингээд зогсохгүй ард түмнийг нь өдөр бүр шүүхэд өгч, шүүхийн тогтоолтой “ялтан” болгодог тогтолцоо энэ компанид л байна.
Хамгийн хоржоонтой нь, уг компани нь монголчуудыг гүтгэж, шүүхэд өгдөг ажээ. Тухайлбал, нэгэн иргэнийг гар утас зээлээр авсан гэж хууль бусаар гүтгэж, шүүхэд өгчээ. Тухай иргэн шүүхэд мэдүүлэхдээ,
-Миний бие “Мобиком корпораци” ХХК-иас гар утас зээлээр худалдаж аваагүй, гэрээнд заасан урьдчилгаа мөнгө болох 620 000 төгрөг, барьцааны 30 000 төгрөгийг төлөөгүй байхад надтай гэрээ байгуулсныг ойлгохгүй байна. Тухайн үед би 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийгээ өөрийн утасны төлбөр дээрээ нэмж тушаагаад дуусгаж болно гэж “Мобиком корпораци” ХХК-ийн ажилтан нь хэлсэн. Ийм учраас 2014 оны есдүгээр сарын 09-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан “Айфон” багцын гэрээ болон “Айфон” гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ болох 20132584 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.
Харин шүүхээс “Мобиком корпораци” ХХК нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Хариуцагчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангав” гэжээ.
Үүнээс гадна “Мобиком”-ын утасны төлбөрөө төлөөгүй, худалдаж авсан гар утасныхаа төлбөрийг хоцорч төлсөн, төлөөгүй гэх шалтгаантай 100, 100 иргэний шүүхэд дуудагдсан баримт ч шүүхийн нээлттэй санд байршиж байна.
Бид дараагийн дугаартаа “Мобиком корпораци” ХХК-ийн толгой “эзэд”-ийн баримтыг хүргэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА |
|
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |