“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор 50 тэрбум төгрөг төсөвлөх асуудал өнөөдөр маргаан дагуулж байна. Хүүхэд гэртээ ойр сургуульд хүрч очих нэг хэрэг. Харин тэр сургуульд очоод юу сурч, юу ойлгож, юу хийж чаддаг болох нь өөр хэрэг. Гэрт ойрхон байх нь сургуулийг сайн болгодоггүй. Бид хүүхэд хаана сурах тухай их ярьдаг. Харин тэнд очоод юу сурах тухай бараг ярьдаггүй.
Байр түрээслэх, тоног төхөөрөмж худалдаж авах, сурах бичиг хэвлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Харин хүүхэд юу сурах, яаж ойлгох, сурсан зүйлээ хэрхэн хэрэглэхийг мөнгөөр шууд шийдэх боломжгүй. Үүнд мэргэжлийн мэдлэг, судалгаа, туршилт, олон жилийн хөдөлмөр шаардлагатай. Гэтэл бид худалдаж авч болох зүйлээ чухалчилж, хүүхдэд юу заах, яаж сургах тухай хамгийн чухал ажлаа хоёрдугаарт тавьж ирлээ.
Үүний нэг жишээ нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл. Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэрэгжүүлж буй зургаан ажлынхаа нэгээр хөтөлбөрийн шинэчлэлийг байнга нэрлэдэг. Уг шинэчлэлийн гол зорилго нь олон жил ярьсан багш төвтэй боловсролоос хүүхэд төвтэй боловсролд шилжих явдал байлаа. Энэ нь хүүхдэд юу зааснаар биш, хүүхэд юу сурч чадсанаар боловсролын ажлыг хэмжинэ гэсэн үг. Багш хичээлээ зааж, хөтөлбөрөө дуусгасан ч хүүхэд ойлгоогүй бол тэр ажлыг амжилттай болсон гэж үзэхгүй. Харин заах арга, сургалтын агуулга, сурах бичгээ хүүхдэдээ тохируулан өөрчлөх ёстой.
"Хүүхдийн төлөө" гэдэг нь томчууд юу хийснээ баталсан юм шиг хэлэгддэг үг болсон. Харин "Хүүхэд төвтэй" гэдэг нь тэр ажлын үр дүнд хүүхэд юу сурч чадсаныг хардаг зарчим юм. Гэтэл хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулахаас эхлээд сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх хүртэл олон ажил өрнөж, их хэмжээний төсөв зарцуулагдлаа. Миний тооцоолж буйгаар эдгээр ажилд зарцуулсан мөнгө өнөөдөр маргаан дагуулж буй 50 тэрбумаас бүр хоёр дахин их. Тэгээд эцэст нь хиймэл оюунаар бүтээлгэсэн сурах бичгүүд хүртэл хүүхдийн гар дээр очлоо. Энэ бүхнийг хийсэн ажлын тайлан болгож болно. Харин хүүхэд төвтэй боловсролд шилжсэний баталгаа болгож болохгүй. Үүнийг батлахын тулд сургалтын агуулга, сурах бичгийн чанар, хүүхдийн суралцах чадварт ямар өөрчлөлт гарсныг харуулах ёстой. Гэтэл зарцуулсан мөнгө, гарсан үр дүнг харьцуулсан нэгдсэн үнэлгээ олон нийтэд огт харагдахгүй өнгөрдөг. Гэтэл “Гэрт ойрхон сургууль”-ийн дараагийн алхам хэзээний эхэлжээ. Өмнөх ажлынхаа үр дүнг тогтоохгүйгээр дараагийн ажилд мөнгө төсөвлөдөг энэ байдал бидэнд хэдийн танил болсон.
"Хүүхдийн төлөө" гэсэн нэрээр төрийн хийх ажил, зарцуулах мөнгө нэмэгдсээр, харин хүүхдэд гарсан үр дүнгээр тэр ажлыг үнэлдэггүй хэвээр.
Би энэ бүхнийг гаднаас нь харж, таамгаар бичиж байгаа юм биш. Боловсролын шинэчлэлийн нэг ажилд өөрийн биеэр оролцож, эхнээс нь эцсийн үр дүн хүртэл нь явж үзлээ. Хүүхдэд илүү сайн сурах бичиг хүргэх зорилгод итгэж, хамт олноороо олон жилийн хөдөлмөрөө зориулсан. Харин энэ ажил ийм үр дүнд хүрнэ чинээ бид төсөөлөөгүй юм.
Тиймээс өнөөдөр энэ тухай хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Нэг ажлын үр дүнг үзсэн хүний хувьд дараагийн ажлууд ч мөн адил замаар үргэлжилж болохгүй гэж үзэж байна. Энэ бол зөвхөн Боловсролын яамны асуудал биш. Сайдын танилцуулж буй бусад ажлыг ч зарцуулсан мөнгө, хийсэн ажлын тоогоор биш, хүүхдэд ямар үр дүн өгснөөр нь үнэлэх ёстой. Үүнд боловсролын төсвийг баталж, зарцуулалтад нь хяналт тавьдаг УИХ ч хариуцлага хүлээнэ.
Өмнөх мөнгөний үр дүнг тогтоохгүйгээр дараагийн мөнгийг баталдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Би үүнийг хэн нэгний ажлыг үгүйсгэх гэж бус, өөрийн оролцсон шинэчлэлийн үр дүнгээс сургамж авч, дараагийн ажлуудыг ийм замаар явуулахгүй байхыг сануулах гэсэн юм.
Хүүхдийн төлөө гэсэн уриа хүүхдийн нэрээр ажил хийснээр бус, хүүхэд үнэхээр сурч хөгжсөн үр дүнгээр батлагдах ёстой.
Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат
| Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой |
|
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |