• Өнөөдөр 2026-10-19

МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав

     Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) ерөнхийлөгч Л.Нинжжамц, дэд ерөнхийлөгч Г.Байгалмаа, зөвлөх П.Сайнбилэг нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзлаа. Уулзалтаар МСНЭ болон нийслэлийн удирдлагын хамтын ажиллагаа, сэтгүүлчдийн байгууллагыг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүд, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. Талууд нийслэлийн хөгжил, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцож, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.


 

 


МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188