• Өнөөдөр 2026-10-19

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв

2026-10-19,   109

     Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв. Залуучуудын 19-20 насны ангилалд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Эв Монгол” клуб, “Сонор Трейд” ХХК, “Миг” группийн бөх, аймгийн заан Д.Нарантулга түрүүлжээ. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Их Засаг” их сургууль, “Ажнай” корпорацийн бөх, сумын заан О.Сумъяабазар мөнгө, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Эв Монгол” клубийн бөх, сумын заан А.Буянжаргал хүрэл медаль тус тус хүртсэн байна

    Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 18 насны ангилалд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, сумын начин Эрдэнэцогтын Саруул-Эрдэнэ түрүүлжээ. Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, “Их засаг” их сургуулийн бөх, сумын заан Н.Амартүвшин мөнгө, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн бөх, сумын заан О.Мөнгөн-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртжээ.

   Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 16 насны ангилалд Архангай аймгийн Жаргалант сумын заан Б.Цэрэнбат түрүүлсэн байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эв Монгол” клубийн бөх Т.Нямбаяр мөнгө, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, залуу бөх Б.Доржжанлав хүрэл медаль тус тус авчээ.

  Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 17 насны ангилалд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн заан Р.Омар түрүүлжээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын заан Б.Батбилгүүн мөнгө, Увс аймгийн Тэс сумын начин Б.Энхболд хүрэл медаль тус тус хүртсэн байна.


 

 


Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188