• Өнөөдөр 2026-10-19

Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана

    “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмын пара жүдо-гийн тэмцээн өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ний өдөр эхэлж байна. Монголын жүдо-гийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эхний тойрог гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонези Улсын тамирчныг ялж хагас шигшээ барилдаанд шалгарсан.

    Тэрбээр хагас шигшээ барилдаанд өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч Казахстан Улсын тамирчныг ялж алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Аваргын төлөө Япон Улсын тамирчин  Шизүкатай хүч сорино.Шигшээ барилдаан орон нутгийн цагаар 16:00 цагт эхэлнэ.

    Харин пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний барилдаандаа Киргизстаны тамирчныг цэвэр ялсан байна.Түүний дараагийн өрсөлдөгч Энэтхэг Улсын тамирчин Капил Пармар байх юм.


 

 


Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188