Сонгуулийн өмнө АН-ынхан амь орж, ард түмэнд таалагдах гэж мөн ч их хичээсэн. Тэгэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгож жагсаалтын эхний долдугаарт Жадамбаагийн Баясгаланг бичсэн нь санаандгүй зүйл байгаагүй. Хэдийгээр Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж улс төрд орсон ч тэр шинэ хүн биш. Хэзээнээс “Баян Баясаа” гэж алдаршсан жүжигчин Ж.Баясгалан 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшээд өвдөг шороодож байлаа.
“Баян Баясаа” гэх хоч нь түүний бизнестэй холбоотой. Геологич аавыгаа дагаж, уурхайгаар олон жил явсан тэрбээр өдгөө алтны томоохон орд, газруудыг эзэмшдэг. Тиймдээ ч Ж.Баясгалангийн хөрөнгө орлого мөн л тэрбумаар хэмжигддэг. Жилийн орлого нь 672 сая, гэр бүлийн орлого нь 8.1 сая, 4.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай, 515 сая төгрөгийн автомашинтай аж. Түүнчлэн 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай, тэр дундаа хурдан удмын 50 адуутай, 320 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 300 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Түүний хурдан удмын морьдыг түүний хүргэн ах нийслэлийн алдарт уяач Баттөмөрийн Гантөмөр нь уяж, сойдог юм байна.
Дээр дурдсанчлан Ж.Баясгалан уул уурхайгаас төрсөн тэрбумтнуудын нэг. Түүний мэдэлд “Үүрт гоулд” ХХК, “Би Жэй Ди Жи” ХХК, “Үүрт гоулд энержи” ХХК, “Бугант мандал” гэх компани бий.
.jpg)
.jpg)
Ж.Баясгалангийн “Үүрт гоулд” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугантын голд алтны ордны ил уурхайн олборлолтоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Баясгалангийн эхнэр Энхцогтын Мөнхтуяа бүртгэлтэй. Түүнчлэн тус компани Төв аймагт мөн алтны тусгай зөвшөөрөл авч, цар хүрээ нь томроод буй.
Тодруулбал, тус компани Төв аймгийн Сэргэлэн сумын Хүрзэт аманд MV-011892–11892 дугаар бүхий 373.75 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингэхдээ “Үүрт гоулд” ХХК нь Хүрзэт амны ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2006 оноос 2036 он хүртэл ашиглах эрхтэйгээр эзэмшиж байна.
Мөн тус компанид Төв аймгийн Сэргэлэн сумын Зүлэгт гэх газарт MV-001990-1990 дугаар бүхий 406 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 1506 тоот шийдвэрээр 30 жилийн хугацаатайгаар олгож байжээ.
Улмаар 2022 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 95 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшрөөлийг нь цуцалснаар тусгай зөвшөөрөл нь “Витватерсранд” ХХК гэх 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжиж байжээ.
Ж.Баясгалан “Үүрд гоулд” ХХК-аасаа гадна Сэлэнгэ аймгийн Ерөө сумын алтны ордуудад ноёрхлоо тогтоосон нэгэн. Угтаа бол Ж.Баясгалангийн “Бугант мандал” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2006-2041 он хүртэл ашиглах алтны гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тодруулбал, “Бугант Мандал” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сангийн голд 2007-2024 он хүртэл 247 га талбайд, 2006-2040 он хүртэл 26.43 га талбайд, Сангийн найдвар гэх газарт 2001-3035 он хүртэл 27.61 га талбайд тусгай зөвшөөрлөөр алт олборлож байна.
Сангийн голын алтны үүсмэл ордын хайгуулыг 2016-2019 онд хийж, 115,79 кг алтны нөөцтэйгээс 47.67 кг нь ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд бий гэх тооцоолол гаргаж байжээ. Энэ мэтээр Ерөө сумын Сангийн голын алтны нөөцөнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тэр чигт нь эзэн суужээ.
Цаашлаад УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн төрсөн эгч Жадамбаагийн Цолмон “Үүртур” ХХК-ийн эзэмшигч. Аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй ч Төв аймгийн Сэргэлэн сумын Салаагийн орд нэртэй газарт 227 гектар талбайд MV-001865–1865 дугаар бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.
Ж.Баясгалангийн төрсөн ах Жадамбаагийн Цогт-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй “Цэвдэг” ХХК нь мөн л алтны гурван тусгай зөвшөөрөлтэй. Тус компани нь Төв аймгийн Сэргэлэн суманд Салхит гэх газарт 77.57 га талбайд MV-013676–13676 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл, Салбарын ам гэх газарт 139.05 га-д MV-012029–12029 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл, Налгар гэх газарт 77.6 га газарт MV-004016– 4016 дугаар бүхий ашиглалтын зөвшөөрөл тус тус эзэмшиж байна.
.jpg)
Цаашлаад Ж.Баясгалангийн аав Сүрэнжавын Жадамбаа, төрсөн ах Жадамбаагийн Цогт-Эрдэнэ нар нь “Цэн Гоулд” ХХК-ийн эзэмшигчид. Тэд “Цэн Гоулд” ХХК-аараа ЖДҮХС-аас Капитал банкаар дамжуулан зээл авсан ч эргэн төлөөгүй гэх жагсаалтад багтаж байжээ. Мөн Ж.Цогт-Эрдэнэ Төв аймгийн Баянчандмань суманд “Цэн Гоулд” ХХК-аараа Сүүний үйлдвэр байгуулах зэрэг төсөл хэрэгжүүлэхээр нийт 3.9 тэрбум төгрөгийн зээл авсан боловч тухайн орон нутагт энэхүү төслүүд хэрэгжээгүй, зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлтийг Аудитын байгууллага гаргаж байжээ.
.jpg)

Сонирхуулахад, Ж.Баясгалангийн ах Ж.Цогт-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний тэргүүнээр 2022 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа. Мөн “Цэн Гоулд” компанийн нэр дээр Хөвсгөлийн залуу бөхчүүдийг ивээн тэтгэж барилдуулдаг юм байна.
Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан алтны өлгий нутаг гэгдэх Төв, Сэлэнгэ аймгийн алтны ордуудад бүрэн эзэн суужээ. Энэ утгаараа тэр АН-д тун хэрэгтэй нэгэн болсон төдийгүй уул уурхай дахь ашиг сонирхлын зөрчлөө төрд орж байж гүйцэлдүүлэх бүрэн эрхтэй болсон гэсэн үг.
| АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН |
|
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |