• Өнөөдөр 2026-10-20

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Sprint-UB startup town” гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн нээлтийг зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь Монголын стартапуудын чадавхыг бэхжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөгөөний тусламжтайгаар бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалтаар дараах 10 стартап компани хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа. Үүнд:

  • UP Tech
  • Suriy Edtech
  • Oyu Intelligence
  • Linkly Platform
  • INMO Engineering
  • Inmo Recycling
  • Mevento
  • Chipmo
  • Rookie Systems
  • UGC Platform

Нээлтийн үеэр технологид суурилсан бизнес хөгжүүлэлт, дэлхийн стартапын экосистем болон зах зээлд нэвтрэх стратегийн талаар лекц зохион байгуулж, оролцогч компаниуд бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцууллаа. Аравдугаар сарын 18-наас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд стартапууд бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, зах зээлийн стратегиа тодорхойлох, хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ хангах чиглэлээр дэмжлэг авна.

Хөтөлбөрийн төгсгөлд буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах Demo Day арга хэмжээний үеэр оролцогчид хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулж, шилдэг стартапуудыг шалгаруулах юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол, БНСУ-ын инновацын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын гарааны бизнесүүдийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 


“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188