• Өнөөдөр 2026-10-21

Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2026-10-20,   222

     Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын “Шэнлэ” олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 00:00 цагаас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Шинэ онгоцны буудал нь Хөх хотын төвөөс 40 орчим километрийн зайтай. Шинэ нисэхийн буудал нээгдэхтэй зэрэгцэн Цагаан суварга буюу “Байта” хуучин олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоох юм байна.

    Өдгөө “Шэнлэ” олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил бүрэн дуусаж, шаардлагатай бүх шалгалт, хяналтыг амжилттай давсан бөгөөд шилжилтийн үе шатны бэлтгэл ажлууд хийгдэж байна. Шинэ онгоцны буудлын төслийн нийт хөрөнгө оруулалт 23 тэрбум юань. Нислэгийн талбайг “4F” стандартын дагуу хатуу төлөвлөсөн бөгөөд тус тус 3400 метр, 3800 метр урттай хоёр хөөрч буух зурвас, нийт 320 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий терминалын барилгатай. Тус нисэх онгоцны буудал нь жилд 28 сая зорчигч, 320 мянган тонн ачаа тээвэрлэх зориулалттай.

Эх сурвалж: "Анд" студи.

 


Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188