• Өнөөдөр 2026-10-20

“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ

Бүгд Найрамдах Франц Улсад “шар хантаазтан”-ууд амьжиргааны зардал, инфляц өсөж байгаатай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн. Гэсэн ч сүүлийн жагсаалуудад хурцдаж, хэд хэдэн хотын түүхэн дурсгалт газар гал гарч, жагсагчид дэлгүүр, худалдаа, үйлчилгээний төвд хүчээр нэвтэрч, тонож, дээрэмдсэн хэрэг гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Парис хотын цагдаагийн газраас Бүгд Найрамдах Улсын талбай буюу Парисын төв талбай, “Ле Алль” худалдааны төв зэрэг газарт хэсэгчлэн хөл хорио тогтоож буйгаа зарлажээ. Хөл хорио нь орон нутгийн цагаар 23:00-06:00 цагийн хооронд үйлчлэх аж.

          “Шар хантаазтан”-уудын үйлдэл хэрээс хэтэрч, жагсаал нь эцэстээ бослого, үймээн болж байгааг Франц Улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес “Зарим хотын цагдаа нар нөхцөл байдлын хяналтаа алдсаны улмаас болсон” гэж мэдээлсэн бөгөөд ийн Дотоод хэргийн сайдынхаа мэдэгдлийн дараа цагдаа нар хэсэгчлэн хөл хорио тогтоож байгаа юм. Мөн хөл хорио тогтоосон газар явахгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд Франц даяар залуусыг зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийхгүй байхыг сануулж байна.

 

 


“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188