УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр Төв аймгийг Борнуур, Жаргалант суманд ажиллав.
Байнгын хорооны дарга эхлээд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагуудтай уулзаж, намрын ургац хураалтын явц байдал хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Тэрбээр Улсын Их Хурлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр батлагдсан хууль тогтоол болон өнгөрсөн сард Байнгын хорооноос зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар товч мэдээлэл өгсөн. Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд тус салбарт төрөөс олгосон урамшуулал, дэмжлэгийн үр дүнг үнэлэх тооцох, жижиг, дунд тариалан эрхлэгчдэд төрийн дэмжлэг бодитой хүрч чадсан эсэх гээд салбарын хууль тогтоол, хэрэгжилтийг том зургаар нь харахыг зорьж буйг дурдав.
Харин тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Алтанонц, бид хаврын тариалалтын төлөвлөлтөө хийхдээ тариалах ногоог төрөл тус бүрээр, га, талбай, арчилгаа, ургац хураалт, тариаланчдынхаа бүх судалгаа, мэдээллийг гаргаж салбарын яаманд хүргүүлдэг. Энэ бүх мэдээллийг Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн санд оруулдаг. Гэвч тариаланчид маань арилжааны банкуудаас төрийн хөнгөлөлттэй зээл авахаар очихоор санхүүжилт дууссан гээд 300 гаруй тариаланчдаас жилдээ хамгийн ихдээ гурван хүн л 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, ногоочид төрийн хөнгөлөлтэй зээлд тэр бүр хамрагдаж чадахгүй байгааг онцолсон. Тэрбээр цаашид төрийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулж, бодит эзэнд нь хүргэхийн тулд Тариалангийн нэгдсэн системд https://plant.mofa.gov.mn/ мэдээлэл нь байгаа тариаланч, ногоочдод хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай тус сумын Соёлын төв ордонд Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзав. Байнгын хорооны дарга энэ үеэр, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг батлах, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх гээд ачаалалтай ажиллаж байгаа тул ургац хураалт, тариалалтын нөхцөл байдалтай танилцахаар орон нутгаар хангалттай явж чадаагүйг тодотгов.
Мөн Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид тус салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрхэн зөв явуулж, тариаланч, ногоочдоо бодитоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах асуудалд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос онцгой анхаарч ажиллана гэлээ. Ялангуяа энэ хүрээнд зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын эхний өдрийн үр дүнгээс харахад төрөөс тус салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал, татаас нь шударга бус, хүртээмж нь сул үзүүлэлт гарсан. Сонсголын дараа олон хүн утсаар, цахимаар холбогдож, бүр бичгээр санал хүргүүлсэн тул газар дээр нь очиж ажиллаж, тулгамдаж буй асуудлууд, түүний гарц гаргалгааны талаар ажил хэрэгч саналуудыг сонсох нь чухал гэж үзсэнээ онцлон тэмдэглэв.
Уулзалтад 30 гаруй тариаланч оролцож, салбарын тулгамдсан асуудлын талаар хөндөж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тариаланчид Байнгын хорооны дарга М.Мандхайд Улсын Их Хурлын чуулган эхэлж ажлын ачаалал ихтэй байгаа ч тариаланчидтай уулзахаар ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого тодорхойгүй, үр дүнгүй, хамрах хүрээ хомс байгааг анхааруулсан. Ялангуяа төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшуулалд мэдээлэлд ойрхон, танил талтай томоохон аж ахуйн нэгж, хүмүүс хамрагддаг нь шударга бус байгааг онцлов. Иймд цаашид хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшууллыг банкны өндөр шалгуурт тэнцэхгүй, барьцаа хөрөнгөгүй тариаланч, ногоочдыг нэн тэргүүнд хамруулах, хүнсний тариалалтад дотоодын зах зээлийг хамгаалах, төмсний үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөрс хамгаалах асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэж байлаа.
Тухайлбал, Монгол Улсын гавьяат тариаланч Л.Болдбаатар эл салбарт 46 жил ажиллаж байгаагаа дурдаад өнөөдөр Монгол Улсын газар тариалангийн салбар ямар түвшинд хүрснийг ярих цаг болсон гэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын зарим заалт огт хэрэгжихгүй байгаа тул хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах шаардлагатай гэв. Харин Төв аймгийн Жаргалант сумын тариаланч О.Мөрөнбаатар Төв аймгийн нутгаар 2012 оноос хойш гангийн давтамж ойртож, эзлэх хүрээ нэмэгдсээр 2015, 2017 онуудад энэхүү гангийн эрсдэл нь гамшгийн хэмжээнд хүрснээр ихээхэн хэмжээний ургац алдаж, улмаар 2019, 2020 оны цар тахлын нөхцөл байдлын улмаас тус салбарын санхүү, эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан гэлээ. Мөн 2017 онд гангийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрснээр Төв аймгийн 10 гаруй сумын 300 орчим тариаланчийн бодит хохирол нь 51,6 тэрбум төгрөгт хүрсэн гээд, Засгийн газрын 138 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангавал 2000 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийн өр, авлагын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, цаашид төрийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд хамрагдах эрх зүйн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болно гэж байлаа.
Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга М.Мандхай тариаланчдаас тавьсан саналыг судлан үзэж, шаардлагатай асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, Улсын Их Хурлаар сонсгол зохион байгуулах зэргээр Байнгын хорооны зүгээс анхаарал тавьж, тариаланчидтайгаа хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
| Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |