• Өнөөдөр 2026-10-20

А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв

     Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо насанд хүрэгчдийн гардан тулааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.  Тус дэлхийн цомын тэмцээнээс Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогч А.Биржан амжилттай оролцож, өөрийгөө хамгаалах төрлийн 70 кг-ын жинд болон мөн “1+1” багийн төрөлд хүрэл медаль хүртлээ.  Тус тэмцээнд дэлхийн 41 улсын 400 гаруй тамирчин оролцож, ур чадвар, хүч тамираа сорин өрсөлдсөн байна.

 


А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188