• Өнөөдөр 2026-10-20

"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах Эрчим хүчний яамны Ажлын хэсэг Ховд аймгийн Мянгад сумын нутагт баригдаж буй 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай "Мянгад" нарны цахилгаан станцын (НЦС) барилга угсралтын ажлын явцтай танилцжээ.

Салбарын яамнаас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй тус станц нь жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх бөгөөд  эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж байгаа энэ үед баруун бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах өндөр ач холбогдолтой юм.

Төслийн барилга угсралтын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор "Мянгад" НЦС-ын удирдлагын байрны барилгын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслууд үргэлжилж байна.

Түүнчлэн  тус станцыг нэгдсэн сүлжээнд холбох холболтын цэг болох 110/35/6кВ-ын “Мянгад” дэд станцын 110кВ-ын гаргалгааг өргөтгөх ажлын хувьд газардуулга болон тоноглолын сууриудын ажил дууссан бөгөөд 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгууруудыг мөн суурилуулж дуусаээ. Батарей контейнер, эрчим хүчний хувиргуурын төхөөрөмж зэрэг үндсэн тоноглолуудыг суурин дээр нь байрлуулсан байна.

          Харин 110/10кВ-ын хүчдэлийн түшинтэй 31.5 МВА чадалтай үндсэн трансформатор, таван инвертер, 110кВ анхдагч хэлхээний тоноглолууд, хүчний кабелиуд болон  тоноглолуудыг шууд суурин дээр нь байрлуулах бөгөөд кабель холболтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

 "Мянгад" НЦС төслийн нийт гүйцэтгэл одоогоор 70 хувьтай  үргэлжилж буй бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард техникийн комисс ажиллуулан хүчдэлд залган, баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна.

 


"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188