• Өнөөдөр 2026-10-20

Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв

      Азербайжан Улсын нийслэл Баку хотод сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд болж өндөрлөв. Манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Ганболдын удирдлага дор оролцсон баг тамирчид амжилтын арвин ургац хураагаад эх орондоо ирлээ. Тэмцээний залуучуудын 75 кг-ын жинд Г.Гэгээн алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын тус тэмцээний цор ганц түрүү болсон. Харин тус ангиллын 80 кг-ын жинд Г.Элбэгсайхан, +100 кг-д Ч.Санчиргарьд нар мөнгөн медаль хүртсэн бол П.Энхдөл, С.Мөнхтуяа, Н.Нандин-Эрдэнэ, Н.Буяндэлгэр нар хүрэл медаль хүртлээ.

     Мөн багийн төрөлд үүнээс дутахгүй амжилт үзүүлсэн бөгөөд залуучуудын ангиллын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн -100 кг-ын жинд Б.Мягмар, 115 кг-д Б.Бадрал нар хүрэл медаль хүртэв. Түүнчлэн насанд хүрэгчдийн эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн ба тус багт Н.Ганзориг, Н.Жамц, Б.Бэхболд, Х.Буяннэмэх нар багтжээ. Монголын сүмочдын залуучуудын багийн үзүүлсэн онцгой амжилтаас гадна аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ий долоо дахь медалиа гардсан нь түүхэн мөч билээ.


 

 


Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188