• Өнөөдөр 2026-10-20

Д.Сэлэнгээ Азийн наадмын алтан медалийн төлөө өрсөлдөнө

     Азийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн  “PI 2” ангиллын ганцаарчилсан төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ шигшээд шалгараад байна. Байрлал тогтоох харваанд 564 оноогоор долдугаарт жагссан Д.Сэлэнгээ чансааны дарааллаар учраа таарсан Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар буулган авсан байна. Улмаар шөвгийн наймд Бхавнаг 6:2-оор илүүрхэж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор ялснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай энэ сарын 24-нд цэц булаалдахаар боллоо. Хятадын тамирчин эхний тойрогт Буянжаргалын Оюун-Эрдэнийг ялсан юм байна.


 

 


Д.Сэлэнгээ Азийн наадмын алтан медалийн төлөө өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188