Навчсаа гөвөн нүцгэрэх өвгөн моддын гунигт дүрийг үзэх бүрд саяхан л салаа мөчрөө сагсалзуулан, үргэлж ногооноороо байх юм шиг байсан бардам сэхүүн үе нь бодогдоно. Дэргэд нь зогсоод харахад хорвоогийн жам, хоосны тухай эргэцүүлэлд хөтөлж, бид ч бас өөрсдийгөө дандаа л залуу байх мэтээр санадагтаа гэмшинэ. Гэхдээ хүн хавар болохоор л эргээд залуу бага нас руугаа очихгүй, модод шиг дахин цоо шинээр ургадаггүйгээрээ мод, навч, цэцэг гээд ургаж буй бүхнээс ялгаатай. Ингээд бодохоор уйтгарлан дүнсийх модод, унахдаа шаналах навчсаас “Дахиад ургах байж юундаа гунисан юм бэ” гэж асуумаар болно. Гэхдээ навч харж нэгийг бодно, навч харж санаа алдана. Навчсын чимээнээр сэтгэл хөндүүрлэнэ.
Уйлж байгааг нь мартчихаад моддын дэргэдүүр инээж өнгөрнө. Хойно нь харамсана. Алхахдаа тойроод гарна даа гэж болгоомжлон боддог ч нэг л мэдэхэд цөөнгүй дээр нь гишгэчихсэн л байдаг. Тэгэх бүрдээ гэмшинэ. Хамгийн дотны хүнээ, найзыгаа гомдоочихсон юм шиг таагүй болно.
Ер аравдугаар сард Улаанбаатар навчсын хот болдог шиг. Хүнээс олон навчис зам тосож, хүрэх газар хүртэл зарим нь ханьсан хийснэ. Үг яриа нь сонсогдохгүй ч уйтгар гунигийн дуу хотоор нэг хадна. Навчис, навчис л сэтгэл өвтгөнө. Намрын тухай эхний бодол навчнаас л ингэж эхэлнэ. Намрыг авч үлдэх, үргэлж дэргэдээ байлгах арга хайхдаа навчны томоос нь түүж номынхоо завсар хадгална. Хаа нэг гаргаж ирж харахад уйтгар шаналал дүүрэн атлаа санагалзал, хүлээлтийг ч сэдрээнэ. Намар, намраас л зугтана. Гэхдээ намар болохыг хүлээнэ. Тэгээд хүрээд ирэхэд нь моддын дэргэдүүр, навчсын дээгүүр алхахаас эмээнэ. Ямар нэгэн дуу чимээ сонсохоос зүрхшээнэ. Гэхдээ навч харахыг хүснэ. Хүйтэн өвлөөр намрыг мөрөөднө. Зунаар навчис шарлаасай гэж адгана. Намрыг зүхнэ, намарт хоргодно. Шаналалд нь дасна, шаналлаа ч хуваалцана. Намар, намар л санаа алдуулна.

Дараагийн нэг зүйл бол намарт сонсох дуу. Энэ намар Frank Sinatra-гийн хайрын дуунууд, Ц.Чинзориг хөгжмийн зохиолчийн “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, З.Хангал гуайн аялгуугаар бүтсэн “Нарны унага” киноны дууг илүүтэй сонслоо. Өөр өөрсдийн түүхтэй энэ л дуунууд төрсөн цаг хугацаанаасаа эхлэн хайрлаж дурласан, харуусан гашуудсан гээд хүний амьдралын бүхий л цаг үед эгшиглэж, эргээд сонсоход тэр цаг мөчийг нь эргүүлэн сануулж, уйлуулж, мөнхүү аргадан тайтгаруулсаар байдаг байна. Нэг ёсондоо улирал болгон хэн бүхэнд өөрийн гэсэн дуу, дурсамж бэлэглэж, дараа нь хүмүүс тэр аялгууг сонсохоор тухайн цаг мөчийн үйл явдал, дүр тодордог доо. Энэ ч үүднээс энэ намрыг дээрх бүтээлүүд л миний дурсамжинд илүүтэй хадгалж, хэзээд ч сонссон энэ л үеийг сануулж байх нь гарцаагүй боллоо. Ерөөс дууг хөг аялгуутай өдрийн тэмдэглэл, он цагийн гэрч ч гэж тодотгож болох байна. Дэвтрийнхээ хуудсыг эргүүлээд тухайн сар өдөрт юу бичсэнээ харж болдог шиг дуу сонсоод тухайн цаг мөчийг дурсаж болох аж. Тэр дундаа намрыг санагдуулсан дуунууд хамгийн их дурсамж хөврөөж, өнгөрсөн рүү хүргэдэг. Тэгээд тэнд үлдээсэн дүрүүдтэй минь нэг нэгээр нь уулзуулсны дотроос мөрөөдлөө бичдэг, ярьдаг сурагч охиныг надад сануулна. Одоо эргээд харахаар тэдгээр мөрөөдлийнхөө биелээгүйд нь гонсойж, биелсэнд нь баяр төрнө. Яг энэ үед өнөөх дуунууд тасралтгүй ээлжлэн эгшиглэж, дурсамжиндаа очсон намайг буцааж одоо цагт буулгана. Гэхдээ улирал нь л ижил. Тэртээд ч намар, энд ч намар. Дуу энд ч эгшиглэнэ, тэнд ч эгшиглэнэ. Он цаг өнгөрөхөд намар, дуу хоёул хуучрахгүй, ээлжилсээр л байна.
Намрын тухай өөр нэгэн бодол шувуудаас үүдэлтэй. Хэчнээн гунигтай хоргодон нисдэг гээч. Тэнгэрийн цээлд ганганаж хэд эргэлдээд л хавар хүртэл харийн орныг зорихоос өөр сонголтгүй нисэх нь уй төрүүлнэ. Халуун орныг зорьсон шувуудыг санан үгүйлдэг нь хэчнээн бол. Саяхан л нисэж, бууж, жиргэн дуугарч, нуурын хөвөөнд хослон бууж байсан шувуудын дүр одоо аль ч нуур, голд үзэгдэхгүй болж, урсгал ус бүхэн л хоосон оргиод, тэднийг үгүйлж байгаадаа гэж бодогдоно.
Шувуудын дотроос хэд нь чухам “Болдог бол эх орондоо өвөлжихсөн” гэж бодож, хоргоддог бол. Магад хүлээлт, хүсэл, эх орон, элгэн саднаа хайрлах тухай шувууд л хамгийн их мэдэрдэг шиг, мэддэг шиг. Хэзээ билээ дээ алхаж яваад хошууран нисэх шувуудыг яг нэг харсан сан. Тэнгэр өөд харахаар гэм хийчихсэн юм шиг санагдаад, гомдол мэдүүлсэн шувуудын дууг сонсож чаддаггүй юм билээ. Тэгэхэд тэднийг намарт гомддог байх гэх бодол төрж байсан. Навчсаа гөвөх модод ч бас навчсынхаа орь дуу тавихыг сонсохдоо намарт, байгалийн ийм араншинд, хорвоогийн жамд гомддог байж мэднэ. Эсвэл бүр эвлэрчихсэн, хэдийнэ дассан байдгийг нь хүмүүс харахдаа хүндээр ойлгодог юм бол уу.
Намар, намар л хөндүүр төрүүлнэ. Хүйтэн өвлөөр намрыг мөрөөднө. Зунаар навчис шарлаасай гэж адгана. Намрыг зүхнэ, намарт хоргодно. Шаналалд нь дасна, шаналлаа ч хуваалцана.
| НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ |
|
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |