• Өнөөдөр 2025-04-02

С.ЭНХБОЛД: Эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа баярлалаа

2024-05-24,   236

            Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 25 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Алтангагнуур - 2024” чуулга уулзалт өнөөдөр боллоо. Чуулга уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн ректор  Б.Дамдиндорж удирдлагууд, Монголын анагаах ухааны нэгэн зууны төлөөлөл болсон ардын багш, ардын эмч, гавьяатууд, эрдэмтдийн төлөөллүүд урилгаар хүрэлцэн ирж оролцов.
 
               Түүнчлэн Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр 2004 оны төгсөгчдийг төлөөлөн нийт төгсөгчиддөө хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Сүхбаатарын одонт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн үе үеийн төгсөгчдийн "АЛТАН ГАГНУУР-2024" чуулга, уулзалт болж байна. Биднийг эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа, нийт төгсөгч болон ажил, мэргэжлээрээ салбартаа тэргүүлэн манлайлан ажиллаж буй курсийнхэндээ баярын мэнд хүргэе." гэдгийг энэ үеэр онцоллоо. 
                        
                  Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрт хүн ардынхаа эрүүл энхийн ээлжгүй манаанд хичээн зүтгэж байгаа АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн жил бүр хүсэн хүлээдэг “Алтангагнуур” чуулга уулзалт дуутай хууртай, шагналын хуртай болж өнгөрлөө.

С.ЭНХБОЛД: Эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа баярлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188