• Өнөөдөр 2024-05-05

П.ЭРХЭМБУЛГАН: Томуу томуу төст өвчнөөр өвчлөгдөхийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна

2023-12-17,   276

             Маргаашаас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх, бага ангийн сурагчдын хичээлийг цахим болгож буй асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган томуугийн өвчлөлийн тархалт болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
 
    Тэрбээр "Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109 мянга 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9326 тохиолдолд оношлогдсон. Өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад эрс өссөн үзүүлэлт гарлаа.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар сүүлийн долоо хоногт томуугийн тархалт Нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Мөн хүүхдийн 1213 ор нэмэгдсэн. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3661 дуудлага ирсний 50.1% нь томуугийн дуудлага байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхэдтэйгээ очсоноор тархалтыг нэмэгдүүлж байна" гэв.

П.ЭРХЭМБУЛГАН: Томуу томуу төст өвчнөөр өвчлөгдөхийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188