• Өнөөдөр 2024-05-09

Дэлхийн цагаан хоолтны өдөр тохиож байна

2023-11-01,   578

    Их Британийн цагаан хоолтны нийгэмлэг байгуулагдан, “Веган” гэсэн нэр томьёог ашиглаж эхэлсэний 50 жилийн ойг тохиолдуулан анх удаа 1994 оны арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байжээ.

           Уг нийгэмлэг 1944 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан гэдэг боловч өдөр нь тодорхойгүй учир 1-нийг сонгосон байна. Зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийдэг “веганизм” 2000 жилийн өмнө байж л байсан гэх боловч мах идэхгүй байхыг эрхэмлэгчид түүнээс дор хаяж 500 жилийн өмнө байсан. Грекийн гүн ухаантан, математикч Пифагор бүх амьтдад нинжин сэтгэлтэй, халамжтай, хайрлан хандаж байхыг уриалан, таниулах ажилд амьдралынхаа нэг хэсгийг зориулсан байдаг бол Буддизмын олон дагагчид цагаан хоолыг дэмжигчид, бусад амьд амьтдад хор хөнөөл учруулахыг эсэргүүцэгчид байлаа шүү дээ. 1806 онд доктор Уильям Ламбе, Перси Шелли нар Европчуудыг ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүйцээр мах, сүү, өндөгнөөс татгалзан, цагаан хоол идэхийг уриалсан нь веганизм амьдралын өдөр тутмын хэв маяг, баримтлал болсон тэмдэглэл үлдсэн байна.
 
          Веганизм өөрийн дүр төрхөө олтол 100 гаруй жилийг зарцуулж, эцэст нь 150 гаруй веган хүмүүс нэгдэн Их Британид холбоо байгуулж, Английн амьтны эрхийн төлөө тэмцэгч Дональд Ватсон веган гэдэг нэр томьёог гаргажээ. Анх цагаан идээ хэрэглэдэг веган, цагаан идээ огт хэрэглэдэггүй хүмүүс гэж хоёр ангилдаг байв. Удалгүй веган нийгэмлэг Америк болон бусад орнуудад байгуулагдсан. Веган анх зөвхөн хоолтой холбоотой байсан бол одоо тус нийгэмлэгүүдийн мэдэгдэлд “амьтны гаралтай хоол хүнс, хувцас хэрэгсэл, эсвэл бусад зорилгоор ашиглах, өөрийн ашиг сонирхолд тааруулах, хэрэглэх”-гүй байхыг уриалдаг болсон. 2005 оны байдлаар зөвхөн Их Британид дөрвөн хүн тутмын нэг нь, АНУ-д хоёр сая гаруй хүмүүс цагаан хоолтон байсан бол 2021 онд НҮБ-ын зарласнаар дэлхий дээр 7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 79 сая гаруй хүмүүс цагаан хоолтон аж. 

Цагаан хоолтнуудыг одоогоор үндсэн дөрвөн хэсэгт ангилдаг байна.

• Ethical Vegans – Амьтдын харгислалын эсрэг туурштай үзэл бодолтой, үүндээ тохирсон амьдралын хэв маягтай ёс суртахуунаас үүдэлтэй бөгөөд дийлэнх цагаан хоолтнууд юм.
 
• Environmental Vegans – Амьдралын ногоон хэв маягийг сонгосон хүмүүс. Эх дэлхийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан цагаан хоолтон болсноор хүлэмжийн хий ялгаралт багасах, ой мод устахаас бага ч болов сэргийлдэг, мал аж ахуйн үл дэмжигчид.
 
• Health Vegans – Эрүүл мэндийн шалтгаантай цагаан хоолтнууд.хоёр дахь түгээмэл төрөл бөгөөд мах идсэнээс болоод гэдэсний хорт хавдар, зүрх судасны өвчлөл, эрсдэлд өртөхөөс сэргийлэгчид, эсвэл өвчний улмаас махнаас татгалзахаас өөр аргагүй болсон хүмүүс. 
 
• Religious Vegans – шашин шүтлэгтэй холбоотой цагаан хоолтнууд. Эдгээр хүмүүс өөрсдийн оюун санааны итгэл үнэмшлээ даган цагаан хоолтнууд болдог. 
 

Дэлхийн цагаан хоолтны өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188