• Өнөөдөр 2024-05-07

Сурагчдын амралтаар хүчирхийллээс сэргийлэх эргүүл ажиллана

2023-12-17,   227

          Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Цэцэрлэгүүд ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдээ цэцэрлэгт явуулах эсэх нь эцэг, эхчүүдийн сонголт. Хүүхдүүдийн урт амралт эхэлж байгаатай холбоотойгоор эцэг, эхчүүдийн ажлын зохицуулалттай холбоотой шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана. Түгжрэлийн хууль батлагдсантай холбоотойгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг цахимаар ажиллуулахаар Засгийн газрын шийдвэрийн төсөл ажиллаж байна. Хүүхдийн осол эндэгдлээс хамгаалах зорилгоор ХНХЯ-тай хамтран ажлын хэсэг гаргаж, эргүүл гаргана ажиллана" гэв.
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
 
         -Манайхаас хийсэн 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109.423 үзлэг хийснээр  омуу томуу төст өвчний тохиолдол 9326 оношлогдож, өнгөрсөн 48 дугаар долоо хоногийн мэдээтэй харьцуулахад хоёр хувиар ихэссэн байдалтай байна. Насны хувьд өвчлөгсдийн 57 хувийг 0-4 насныхан эзэлж байна. ХӨСҮТ-ийн мэдээгээр томуугийн үе шат идэвхжлийн үе шатаас улбар шат руу буюу алаг цоог дэгдэлтийн үе шат руу шилжээд байна. Орны ачаалал тасралтгүй нэмэгдэж, 2263 орон дээр өвчнөөр тусламж үзүүлж байна.
 
Хотын ерөнхий менежер М.Баяраа:
 
        -Сүүлийн дөрөв хоногт Улаанбаатар хялмаалсан байдалтай цас орсон. Улаанбаатарт нийт 24 байгууллага, Захирагчийн албатай холбоотой 17 байгууллага ажиллаж байна. Сүүлийн гурав хоногт 175 тонн давс, 433 тонн бодис цацсан. Нийслэлийн нөөцийн 10 хувь гэсэн үг. Хөрсөн дээрээ -40 хэм хүйтэрсэн тохиолдолд хөлөрч, зам дээр бөмбөлөг үүсч, хөлдсөн. Тиймээс хайрга, дайрга цацах ажлыг ирэх долоо хоногийн Пүрэв гариг хүртэл хийнэ. Бид БНХАУ-аас бодис татахаар ажиллаж байна. Одоогийн давс, бодис -30 хэмд хайлах боломжтой байдаг.

Сурагчдын амралтаар хүчирхийллээс сэргийлэх эргүүл ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 00:16:56
    Зочин: Уйдаад байгаа бол тэр эргүүлүүдээрээ цасаа цэвэрлүүл
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188