Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, маргалдсаны улмаас толгой руу нь өшиглөж, амийг нь хөнөөжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-н “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод нөхөр хүүхдийн хамтаар ажиллаж амьдардаг юм. Харин 2022 оны аравдугаар сарын 21-ний шөнийн 03:30 минутын үед манай ээж Ж.М-гийн төрсөн дүү Ж.Л**** миний ... дугаарын утас руу залгаад яаралтай ир, ээж нь нас барсан гэж хэлсэн" юм. Болсон процессын талаар надад хэлээгүй, ингээд Бор-Өндөр хотоос Улаанбаатар хот руу хувийн унаатай шууд гарсан. Ингээд замдаа явж байхдаа юу болсон талаар дам яриагаар сонсоход хүргэн ах Д.Д-гийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргаан үүсгэж улмаар "Д.Д- гэх хүн манай ээжийн толгой руу өшиглөж унагаахад буцаж сэргээгүй, ухаан алдаж улмаар нас барсан" гэдгийг би сонссон юм. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд ээжийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын тэнд байх гэрт нь очиж зул асаачхаад гандан орох гээд явж байхад цагдаагаас дуудаж ирж мэдүүлэг өгч байна. ... 2017 онд манай аав, ээж хоёр салсан. Одоо тус тусдаа амьдардаг. Ээж маань сүүлд Төөгий гэх хүнтэй хамтран амьдарч байсан. Сүүлийн хэд хоног ажлынхаа хажуугаар жолооны курст сурч байсан зан байдлын хувьд ажилсаг хөдөлмөрч, хамт олны нэр хүндтэй, цэвэрч нямбай, сэргэлэн цовоо хүн байсан...Талийгаач ээж маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, цөсний чулууны хагалгаанд орж байсан. Архи согтууруулах ундаа тааруулан хэрэглэдэг ах дүү хамаатан садны хүрээнд тохируулан хэрэглэдэг байсан юм.Тухайн асуудлыг хууль журмын дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг өгчээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д хохирогч нас барсантай холбоотой гарсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч нь нийт 24.308.337 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар бичвэр
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэсэн санал гаргасан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1094 дугаартай: “...Д.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Д- нь нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрон давчидсан гэх баримт шинжгүй байна. Д.Д- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, ...хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 52-53 хуудас)-ээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн байдлын хувьд ял шийтгэл эдлэхэд харшлах өвчин, эмгэггүй болохыг тогтоосон.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
12.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хромон гутлыг шүүгдэгч Д.Д-гийн ар гэрт буцаан олгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй.
12.2. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24,308,337 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдах.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022.10.22-10.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2022.10.25-2022.11.23-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоно хэмээн үзсэн байна.
| Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, толгойг нь өшиглөж хөнөөсөн этгээдэд найман жилийн ял оноожээ |
|
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |