-Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ?
-Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, иргэд харьяа дүүрэгтээ байрлах сорьц цуглуулах цэгт шинжилгээ өгнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол Чингэлтэй дүүрэгт байрлах цэгүүддээ шинжилгээ өгөх юм.
Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг.
-Суурин цэгүүдэд ачаалал үүсэж байна гэсэн иргэдийн гомдол их ирж байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж бий юү?
-Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9000 орчим байсан. Харин гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 19127 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Ачаалал үүсгэж байгаа голлох шалтгаан нь аж ахуйн нэгжүүдийн захирлууд нь ажилчдаасаа заавал шинжилгээний бичиг шаардах, эсвэл иргэд орон нутаг руу олноор зорчих хүсэлт гаргаж байгаатай холбоотой. Иргэд орон нутаг руу зайлшгүй болон хойшлуулашгүй ажил байвал зорчих шаардлагатай байна.
Учир нь Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад онцын шаардлагагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол шинжилгээгээ өгөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд явж болно. Цаашид шаардлагатай бол шинжилгээний цэгийн тоог нэмнэ.
-Иргэд дүүргүүдийн шинжилгээний цэгүүд дээр заавал цаг авч үйлчлүүлэх ёстой юу?
-Иргэд заавал цаг авч шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Учир нь шинжилгээ хийж буй лабораторийнхоо хүчин чадалтай уялдуулж байгаа юм. Тухайлбал, голомт дагасан хавьтлуудын шинжилгээ, тэдгээрийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээ зэргийг давхардсан тоогоор авахаар лабораториудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд цаг авч үйлчлүүлэх шаардлагатай байгаа юм. Бүртгэл мэдээллээс харахад хоногт хот хоорондын зорчигч тээврийн 250-300 автобусаар 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Иймд бид суурин шинжилгээний цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх болж байгаа юм.
-Байгууллага, хамт олноороо шинжилгээнд хамрагдаж байгаа байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс ээлж солигдох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа. Ер нь бол аж ахуй нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах нь зохимжгүй юм. Хэрвээ шаардлагатай бол байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад хандах хэрэгтэй.
-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээнд хамрагдах боломжтой юу?
-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ийм хүсэлт ирсэн, бид боломжийг нь нээж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар “Интермэд” эмнэлэг хүсэлтээ өгчихсөн байна.
-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ хэр үр дүнтэй болсон бэ?
-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед төр, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь олон орны туршлагаас харагдаж байна. Бид голомтыг дагасан тандалтын ажлыг зогсолтгүй хийж байгаа. Мөн идэвхтэй тандалт болох “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг Улаанбаатар хотод гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ арга хэмжээг үр дүнтэй болсон гэж үзэж байна. Нийт 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд хэт тайвширч болохгүй. Яагаад гэхээр энэ вирус өөрөө асар өндөр халдварлах чадвартай.
-Цаашид иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ?
-Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хангалттай сайн баримтлахгүй байна. Хоёр цаг тутамд амны хаалтаа солихгүй, хүн хоорондын зайг барихгүй, гараа угаах, халдваргүйтгэхэд ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь халдварын эрсдлийн нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Б.Бямбадорж: Улаанбаатараас орон нутгийн эрүүл бүс рүү ХАЛДВАР ЗӨӨХ эрсдэл өндөр байна |
|
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |