• Өнөөдөр 2024-05-01

ЗАЛУУЧУУДЫГ “ЗААЗАЛЖ”, АХМАДУУДАА АВЧ ҮЛДЭХ АРДЫН НАМЫН ЗАЛЬ БУЮУ БҮСЧИЛСЭН ТОЙРОГ

2024-01-03,   3637

-Ахмадуудаа тэтгэвэрт нь суулгана, төрд залуучуудаа гаргана гэсэн Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэж, ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж байсан залуучууд “галзуурах”-аас наахнуур байгаа биз ээ-
       Ардын нам архагшсан хулгайч нарынхаа нүүрсний хулгай, шинэ жил, шатахууны хомсдолоор ард түмний анхаарлыг сарниулж, сатааруулж байгаад араар нь сонгуулийн тойргуудаа томсгоод амжив. 2016 оны сонгууль 76 жижиг тойрогт, 2020 оны сонгууль 29 том тойрогт явагдсан бол ирэх сонгууль хоёр дахин том буюу 13 том тойрогт явагдахаар боллоо. Ардын нам тойргуудын тоог цөөлж, хэмжээг нь томсгосноо ард түмний төлөө мэтээр итгүүлж, алга ташуулах гэж хичээцгээж байна. Гэвч үнэн хэрэгтээ тойрог томсох нь ард түмэнд биш аргаа барсан Ардын намд л ашигтай хувилбар.  
 
       Тодруулбал, Ардын намын нэр хүнд, тойргуудын тоо хоёр урвуу хамааралтайг байгааг анзаарсан байх. Өөрөөр хэлбэл, Ардын нам нэр хүнд нь тэнгэрээс намаг руу, таазнаас шал руу унах тусам тойргуудийн тоог цөөлж, томсгох замаар өрсөлдөгч намуудаа, танигдаагүй залуучуудыг “заазалж”, эсрэгээрээ Төрийн ордонд бугшсан, түмний танил болсон хуучин хэдэн түшээдээ хүчээр сонгуулах тактикт гаршиж байна.
 
Тухайлбал, 2016 онд 76 тойрогт сонгууль явагдахад Ардын нам 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж байв. Гэвч 2016-2020 онд ЖДҮ, “Эрдэнэт”-ийн 49 хувь, 60 тэрбумын схем, МАНАН бүлэглэл гэхчилэн Ардын намынхны хутгалдсан дуулианууд дэгдэж, халдварт тахал хавсарч, нэр хүнд нь навс унасан. Зөвхөн ЖДҮ-ийн хулгайд л гэхэд Ардын намын 49 гишүүн холбогдчихсон байсныг санаж буй байх. Иймд Ардын нам 2020 оны сонгуулиар заль зохиож, 76 тойргийг өөрсдөдөө зориулан 29 болгож томсгосон. Үр дүнд нь тэд 62 суудал авч дахин ялалт байгуулсан. Өнөөх ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн бүгд шахуу Төрийн ордонд түшээ гэгдээд тохой нийлүүлээд сууцгааж буй. Тойргийн тоо ямар чухалын тод бөгөөд эхний жишээ нь энэ. 
 
Амташсан хэрээ 13 нахихын үлгэрээр Ардын нам 2024 оны сонгуулийг угтан дахиад тойргуудын тоог 13 болгож хоёр дахин томосголоо. Арга ч үгүй, 2020 оноос хойш Ардын намын нэр хүнд унах газаргүйгээр намагт шигдэж, шаварт хутгалдсан. Халдварт тахалтай тэмцэх төсвийг хуваагаад идчихсэн, Хөгжлийн банкыг хуваагаад хоосолчихсон, Боловсролын зээлийн санг хуваагаад цөлмөчихсөн, “Тавантолгой”, “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг нийлээд хулгайлчихсан, энэ бүхэн нь илчлэгдсэн учраас тэдэнд дахин үнэмлэхүй ялалт байгуулах ямар ч боломж байхгүй. Тэгмэгц Ардын нам шалгарсан аргаараа тойргуудын тоог 13 болгоод хоёр дахин томосгочихлоо гэсэн үг. 
 
"Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр" дээр гэдэг үгтэй юм. Тойргуудыг нэгтгэж томосгосноор Төрийн ордонд бугшиж, УИХ-ын гишүүний сэнтийд ужгирсан буюу түмний танил болсон Ардын намын өнөөх  ахмадууд нь л сонгогдох боломжтой. Харин улс төрийн босгыг дөнгөж алхаж буй, ардаа эзэнгүй, ард түмний төлөөлөл болсон залуучуудад ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, харагдаж үзэгдээгүй хэний ч танихгүй залууг сонгох уу, өдөр бүр шахуу телевизээр дүрс нь гарч, дүр нь сонин, сайтад нийтлэгддэг хуучны танилаа сонгох уу гэсэн хоёрхон сонголтоос сонгогчид мэдээж хуучин танилаа л сонгоно. Тэгэхээр тойргуудыг томосгох нь залуучуудыг “заазалж”, харин ахмадуудаа авч үлдэх Ардын намын заль гэж ойлгож болно. 
 
       Энгийнээр жишээ авч үзье. Төв аймгийг Дархан, Сэлэнгэ аймгуудтай нэгтгэж, 5-р тойрог болгожээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгаас тасралтгүй таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2000 оноос хойш 23 жил Төрийн ордноос гараагүй түүнийг Төв, Дархан, Сэлэнгэ аймгийнхан байтугай, улс даяараа удам судар, намтар түүхтэй нь танина. Тэгэхээр Төв аймаг гэх тойргийг нь Дархан, Сэлэнгэ аймгуудтай нэгтгэж томсгох нь Н.Энхболдод ямар ч хохиролгүй, өөрийг нь бүгд таних учраас ямар ч айх айдас байхгүй гэсэн үг л дээ. Харин эсрэгээрээ анх удаа сонгуульд нэр дэвших гэж буй Дарханы Бат гэх залууг, Сэлэнгэ, Төв аймгийнхан танихгүй, Сэлэнгийн Дорж гэх залууг Дархан, Төв аймгийнхан танихгүй. Тэгэхээр Бат, Дорж хоёр хэчнээн боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай, улсаа хөгжлүүлэх төлөвлөгөөг толгойдоо зурчихсан байлаа ч Төв, Дархан, Сэлэнгэ гэх бүхэл бүтэн гурван аймгийн 200 мянган сонгогчид өөрсдийгөө таниулж амжихгүй. Тойргуудыг нэгтгэж томсгох нь Ардын намын ахмадуудад л ашигтай нь энэ жишээнээс тов тодорхой харагдаж байгаа байх. 
 
     Эцэст нь, Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Төрийн ордонд бугшсан, хулгай луйварт гаршсан намынхаа ахмадуудтай тэмцэж буй мэт дүр үзүүлж, ард түмнээр өөртөө алга ташуулж явсан ч адагт нь томосгосон тойрог гэх шалгарсан залиараа тэднийгээ авч үлдэхээр шийдчихлээ. Ахмадуудаа тэтгэвэрт нь суулгана, төрд залуучуудаа гаргана гэсэн Л.Оюун-Эрдэнийн үгэнд ит итгэж, ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж байсан залуучууд “галзуурах”-аас наахнуур байгаа биз ээ. 

 


ЗАЛУУЧУУДЫГ “ЗААЗАЛЖ”, АХМАДУУДАА АВЧ ҮЛДЭХ АРДЫН НАМЫН ЗАЛЬ БУЮУ БҮСЧИЛСЭН ТОЙРОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-08 23:59:05
    Зочин: Хулгай луйврыг нам хийдэггүй,хувь хүн бүлэглэл хийдэг.МАН ын ч бай АН нч бай гишүүнчлэлтэй хүмүүсийн хийсэн хэргийг бүхэл бүтэн намын массад тохох шаардлагагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-08 18:06:19
    иргэн: М.Энхболд шууд гарнаа пялдага оюунэлийрээ чи зайлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-08 16:04:20
    Доржоо: Ахмадууд л гэхээр юу ч хийж чаддаггүй гэж ойлгох уу, энэ залуучууд гээд байгаа нөхдүүд өөрсдөө ганц хоёрхон сонгууль өнгөрөөгөөд л зайлаад өгөх хүмүүс үү? АНУ-ын ерөнхийлөгч хэдэн настай сонгогдсоныг мэдэж ба уу, туршлага, мэдлэг, мэдрэмж 3 хослох ёстой шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 21:48:52
    Ард: Ард түмэн угаасаа сонгохгүй гээд хэлээд байгаа. Олон дахин сонгогдсон хулгайч луйварчдаас сална энэ жил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 09:22:22
    Иргэн сонгогч: Ард иргэдээ битгий басамжил! Юу гэж улсын бүх санг тоносон хулгайчуудыг сонгох вэ дээ, бүгдийг энэ сонгуулиар зайлуулна. Намын дарга нар тэнэг л биш бол ийм хүнийг нэр дэвшүүлэхгүй. Залуучууд архаг хулгайч нараас айх хэрэггүй, социал медиа хөгжсөн одоо цаг дор сурталчилгаа сайн хий, зарим нь одооноос хийж эхэлж л байна,сонгогчид бид улсаа сүйрүүлж буй хулгайч нарыг уншаад бүгдийг задлуулахаар аль эрт шийдчихсэн байгаа шүү, өрсөлдөгч нар чинь сошиалаар танигдаж л байна,сонгогчиддоо сайн хүрч ажилла, тэгвэл ялна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 21:26:59
    Иргэн: Ахмадууд үзэн яаддаг анархист нацист залуу сүгнүүд их олширчээ.Тэд төрд гарвал ахмадуудаа цаазалж монголчуудаа мөхөөх болноо.Тиймээс удам муутай залуусыг төрд бүү ойртуул!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 11:35:55
    Иргэн: Ард түмний зөв ойлгосныг Ардын намынхан ойлгохгүй байна гэж юу байх вэ.Нэр дэвшилтийн үе шатанд ард түмний санал бодлын шалгарал Ардын намынхан нийлнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 10:31:31
    Жим со чоль: Заа за би бол батаараа гарах юм бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 08:00:09
    Иргэн: Тойрог томсгосн нь ганц намын асуудал бишээ.бүх нам санал нэгдсэн.үүнийг бичсэн хүн залуу хүн бололтой.их л бухимдаж бга бололтой.хуулиа сайн судал өөрөө сур.ер нь залуучууд2 л гэх юм төрд бэлтгэгдсэн туршлаг суусан амьдрал үзсэн хүн л ажиллах ёстой.Төр туршлагийн тоглоом биш.Өндөр хөгжилтэй орны удирдлагииг хар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 07:52:03
    Zochin : Zaluu xulgaichidaar udirduulna gej yu baix ve. Xamag ulsiig chini tonochixloo. Xugshchuul erxee xamgaalj oroltsox xeregtei. Gargaj baigaa xuuli ni gej xund xereggui yum gargaad baina.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 06:36:01
    Тэнгэрийн хүү: Муу хулгайч нарыг дахиж сонгохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 06:35:54
    Тэнгэрийн хүү: Муу хулгайч нарыг дахиж сонгохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 03:26:22
    Балт : Чам шиг өлөгчин гичитд түйч хамаагүй чи л тэр анрахи хулгайч нараараа хүчиндүүлж хошногдуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 22:37:46
    Зочин: Залуус сурч боловсрох болохоос тер удирдага гэж юу байсан юмб. 90 -иад онд улсаа залуусаар тоглуулснаа санах хэрэгтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 19:02:34
    ард: Сонгуулийг 1 тойрог болгон явуулж 35 гишүүн сонгоё чанаржуулах цаг нь болсон Монголыг маань сүйрүүлж дууслаа одоо болио Сонгогдсон Их Хурлын гишүүн зөвхөн хууль боловсруулах хэрэгжүүлэх ажил хийнэ Одоогийн гишүүн- сайд хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 18:23:42
    Ьдд: Энэ улсыг самарч гүйцлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 15:40:28
    Zochin: Хамаг хуулийг өөрсөддөө таатайгаар хүссэн үедээ өөрчилж байгаад л сонгуулиа хийх нь дээ. Жинхэнэ хулгайн аргаар үзэж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 13:35:03
    Болд: Тойрогтоо танигдаагүй бол улс төрд орох болоогүй ээ л гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:50:03
    Зочин: Арга нь барагдаж бачимдсан хүний хийрхэл байна, тойргийг томсгох нь улс орны хөгжлийн төлөө юм шүү. Чаддаг нь гараад л ирнэ чадахгүй бол хөгшин залуугүй чацга царайлна биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:40:07
    Zochin: Het zaluu humuus bol bas demii.turshlagatai uls turchid bas heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:26:46
    Зочин: Зөвшд. Орос , Хятад дандаа л туршлагатай хөгшин хүмүүс байдаг, улс нь ямар бна хар. Гэтэл манайх Юу ч мэдэхгүй, чадахгүй, туршлагагүй малнуудыг толгой дээрээ гаргаад ямар байна хар?????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 08:44:32
    Зочин: Хэнийг сонгохыг ард түмэн мэднэ шүү дээ гэхдээ энэ хүн бол хулгайч нартай тэмцэж бгаа шүү одоо үлдэж буй хоногуудад харья
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188