• Өнөөдөр 2024-04-28

АРД ТҮМЭН ХЭДИЙ БОЛТОЛ КОЛОНК, КОРИДОР ХОЁРТ ООЧЕРЛОХ ВЭ, ЕРӨНХИЙ САЙД АА

2023-12-16,   966

     Колонкууд дээр шар нь анивчсан машинууд шатахуунд оочерлож хэд хонолоо. Нефтийн судал дээр амьдардаг атлаа хөршөөсөө шатахуун царайчилж, ар гэр, ажил, амьдралаа алдан байж хонон өнжин оочерлож байгаадаа хэн хүнгүй л бухимдалтай байна. Тэр байтугай, тэсгэл алдсан түрэмгий жолооч түгээгч эмэгтэйг зодсон хэрэг ч гарав. Картын барааны үеийн архи, талхны оочер шиг л байна. Аав нь талханд оочерлож байсан бол одоо хүү нь шатахуунд оочерлож байх. 30 жилийн хугацаанд гуравхан сая хүнийг үе удмаар нь оочерт зогсоодог үйлтэй ч төр юм.
 
     Уржигдар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гарч ирж шатахууны хомсдолоор хэвлэлийн хурал хийсэн. Хөмсөг зангидчихаад “хүлцэл өчье” гэсэн нь тун үнэмшилгүй байсныг дурдах нь зүйтэй. Хоржоонтой нь, тэр шатахууны асуудлаа ярилцахаар Оросын дарга нартай телеграм сүлжээнд групп чат нээсэн гэнэ. “Оргил”-ынхоо барааг чатаар ярилцаад татчихаж болдог байх л даа, магад. Харин төрийн ажлыг, тэр тусмаа түмний асуудал болоод байгаа шатахууныг “Чатаар ярилцаж байгаа” гээд зогсож байх нь хэтэрхий хариуцлагагүй, хэнэггүй тайлбар байсан. Түүнийхээр бол Оросууд чатаар юу гэж хариу өгөхөөс шатахууны оочер хамаарах юм байх. Төр нь хойд хөршөөсөө чатны хариу хүлээж, түмэн нь төрөөсөө шийдвэр хүлээж суудаг мөн таарсан гэмээр. 
 
     Шатахууны оочертой зэрэгцээд энэ долоо хоногоос эмнэлгүүдийн коридор ханиад, хатгаатай эх, нярайгаар дүүрлээ. Хэвтэх ор хүлээж буй хэдэн зуун эх, нярай хүйтэн шалан дээр зулж хэвтээд оочерлож байна гэсэн үг. Энэ бол шатахууны оочертой харьцуулшгүй хамгийн харгис оочер. Атал салбарын сайд нь таг чиг. Өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаад ч оочероо дийлэхгүй байгаагаа өөрсдөө учирлацгааж байна. Шалтгаан нь өнөөх л уушгины “эрлэг” болсон утаа. Сүүлийн хоёр долоо хоног утаа гэдэг хөнөөлт манан улам л өтгөрөөд байх боллоо. 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан утаагүй түлшний үйлдвэр нь энэ жилээс тараа таниулж, үр дүнгүй болсныг МАН-ынхан өөрсдөө баталж, 20 мянган утаагүй зуух гэх шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлаж байна. Улаанбаатарын утаа, улаанбаатарчуудын уушги хоёр МАН-ын улстөрчдийн түрийвчийг хэтий болтол түнтийлгэх ёстой юм бэ. 
 
      Колонк, эмнэлгийн коридор хоёрт улсаа оочерлож байгаад хариулт өгөх, хариуцлага үүрэх ёстой хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. 13 хоногийн өмнө “Авлигатай тэмцэх шүүх байгуулна” гэж Төрийн ордонд мэдэгдэл хийснээс хойш ард түмний өмнө үзэгдсэнгүй. Ер нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оочерт зогсож үзсэн хүн биш. Улс төрийн оочерт ч удаан зогсоогүй. 10 гаруйхан жилийн өмнө хотод орж ирсэн, түүнээс өмнө Бэрх тосгондоо ажин түжин амьдарч байлаа гэж өөрөө ярьдаг биз дээ. Ердөө гурав гуравхан жилээр огцом дэвшиж буюу 2016 онд УИХ-ын гишүүн, 2019 онд ЗГХЭГ-ын дарга, 2021 онд Ерөнхий сайд гэж оочергүй орж ирсэн хүн. Тиймдээ ч тэр үү, ардын амьдрал адагтаа тулчихаад байгааг, амьдрал нь бүхэлдээ амьд явахын төлөөх оочер болчихоод байгааг ойлгохгүй, ойшоохгүй байх шиг. 
 
     Гол асуудал нь, сүүлийн хоёр жил түүний Төрийн ордонд “ганцаараа” торойж үлдэх гэсэн хүсэл нь хэтийдлээ. Яг үнэндээ эсрэг намынхнаа бүгдийг ялтан болгож явуулчихаад, эрх мэдлийн оргилд мөнхөд суух санаархал тээж байна уу ч гэж харагдах, хардагдах болов. Уг нь анх улс төрийг хулгайчдаас цэвэрлэнэ гэхэд нь ард түмэн алга ташиж хүлээж авсан. Атал одоо ард түмнийхээ амьдралыг ор тас мартаад, өөрийгөө “хууль” гэж итгэчихээд, “хулгайчийг бариарай” гэж хашхирч суудаг болов. Засгийн газар нь Авлигатай тэмцэх газар шиг, УИХ нь шүүх шиг л үйл ажиллагаа явуулдаг боллоо. Үр дүнд нь, авлига, хулгайн хэргүүдээрээ түүнд барьцаалагдсан бүлэглэлүүд эргээд ард түмнийг хэрэгцээгээр нь барьцаалж, шатахуунаар нь "боогоод" гэдийчихлээ. Үнэндээ хойд хөрш биш, Л.Оюун-Эрдэнэтэй түнжин тасарсан дотоодын шатахууны магнатууд "крант"-аа хаачихаад, ард түмнийг колонк дээрээ "хонуулж" байж болзошгүй гэсэн үг. Жишээ нь, "Тэс"-ийн эзэн Б.Баттөмөр, "Сод"-ын эзэн Ц.Анандбазар тэргүүтэй шатахууны магнатууд Л.Оюун-Эрдэнэд "зуугдаад" АТГ-т ээрэгдэж явааг дурдах нь зүйтэй. Товчхондоо, хулгайч нартай тэмцэж байна, авлигачдыг агнаж байна, нүүрсчдийг намнаж байна гэж цамнаж байх зуур чинь ард түмний амьдрал туйлдаж гүйцлээ, Ерөнхий сайд аа. 
 

АРД ТҮМЭН ХЭДИЙ БОЛТОЛ КОЛОНК, КОРИДОР ХОЁРТ ООЧЕРЛОХ ВЭ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 22:25:06
    энэ данх: энэ данх. үэл бактера. бас өөр эцэгтэй жүжиг найруулдаг 3 ыг одоо яах уу байж л байг уу бүжээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 01:27:52
    лорыөы: Херо гэгч, Данх гэгч этгээдүүдийн жүжгэн дунд амьдарч байна. Хэзээ энэ эцэггүй хүмүүсийн дарлалаас сална даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 19:23:41
    Ddavaa: Utaagui tulsh gej delhiid haana ch baidaggui ner tomiyog odoo hereglehee bolj uzeech dee hevleliinhen min ee Unaj yavah mashinaas chini ch ytaa garch baigaa biz dee Utah 50 huvi buursan ni udeeriin bolomj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 19:23:41
    Ddavaa: Utaagui tulsh gej delhiid haana ch baidaggui ner tomiyog odoo hereglehee bolj uzeech dee hevleliinhen min ee Unaj yavah mashinaas chini ch ytaa garch baigaa biz dee Utah 50 huvi buursan ni udeeriin bolomj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 13:18:35
    Ьлзк: Оюунэрдннэ юу хииж бүтээв,шүүр шувуу шил шүүх шорон гэж баахан хашгирлаа,жинхэнэ хжлгай нараа авч үлдээд жараахай нараар туг тахиад байгаа чинь шудрага ёс уу,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 10:53:35
    zochin: avtobus , tulsch chuleeseer baigaad bur choldoj uchlee , buch zam n chaltirgaatai yvgan yvaj bolochgui ymar uiltei chorvoo ve ! , ESaid ter Ganbaatar saidaa chalaachee ! , bas ajil ,ger ,gadaa daaraad ovchin avaj bna ter dulaan avtobus yvuulaachee ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-14 11:00:26
    Монгол Улсын иргэн : ХЭНЭЭС, ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭЭ. ХЭЗЭЭ ЧШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТАРХИЙГ ЧИНЬ УГААХААС ХЭТРЭХГҮЙ ЭЭ, ЭНЭ ТӨР, ЗАСАГ. ӨӨРСДӨӨ ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ЮМ ЧИНЬ, ТЭД НАРТ ТӨР УЛС, ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ АСУУДАЛ БОЛ ЁСТОЙ НОХОЙН БААС, ХАМАА Ч ҮГҮЙ. ХАРИН ЯАЖ УЛСАА ХУДАЛПАЖ,ЭРДЭНЭСИЙГ НЬ ХУРДАН ЦӨЛМӨЖ АВААД, ГАДААДАД ЗУГТАЖ ГАРААД, ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТАНСАГ АМЬДРАХ НЬ Л ЧУХАЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 13:13:50
    Зочин: Алийн болгон оросуудыг харж амьдрах вэ. Одоо энэ хүндрэлийг боломж болгох л хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 13:12:53
    Зочин: Монголчуудаа оюунсэрдэнээс биш оросуудаас болоод бна гэдгийг ойлго. Ухаантай хүлээцтэй байж хамтран ажиллаж бүтээж байж энэ хүндрэлийг даван туулна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 08:42:51
    Т: Архи уугаад гадуур зугаалаад байдгийн гэсэн...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188