• Өнөөдөр 2024-05-02

ХОТЫН ТӨВИЙН ТАКСАА 10 ШИРХЭГ АТАР ТАЛХААР ҮНЭЛСЭН “ДИКТАТУР”

2023-11-05,   1978

      Х.Нямбаатар Хангарьд ордноосоо хааш хаашаа 800 метрийн радиуст төлбөртэй бүс тогтоох төсөл танилцуулж, түүнийгээ хууль болгож боогоод УИХ-д өчигдөр өргөн барьчихлаа. Тэр хотын төв рүү нэг удаа нэвтрэх таксыг 27,500 төгрөг хүртэл байхаар төсөлдөө тусгажээ. Өөрөөр бол, тэр түгжрэл бууруулах нэрээр түмний түрийвчтэй “ярьж” эхэллээ. Түрийвч нимгэн хүмүүс төв рүү орж чадахаа болино, түүнийг дагаад түгжрэл буурна гэж тооцоолсон хэрэг л дээ. Ядуу улсад яг “тохирсон” арга гэлтэй. 
 
27,500 төгрөг - 10 атар талх, 25 памперс, 11 литр бензин, зургаан литр сүү...
 
      Гол нь, Х.Нямбаатар 27,500 төгрөг “улны” амьдралтай Улаанбаатарчуудад хэр их мөнгө болохыг тооцож үзсэн юм болов уу. Ард түмэнд бидэнд бол 10 ширхэг атар талхны мөнгө шүү дээ. Нарийн ярьвал, нялх хүүхэдтэй ээжид 25 ширхэг памперсны, хөгшдөд зургаан литр сүүний, таксичдад бол 11 литр бензины мөнгө. Бүр хоржоонтой харьцуулалт гэвэл, сард 825 мянган төгрөгийн цалинтай хүний нэг өдрийн цалин нь 27,500 төгрөг. Нэг өдрийн цалингаа Х.Нямбаатарт тушааж байж нэг удаа хотын төв орох такс авч, тамга даруулах нь л дээ, бид. Товчхондоо, нэг удаа машинаараа хотын төв орох уу, 10 өдөр идэх атар талхаа авах уу гэж тулгаж байна, Х.Нямбаатар. Түүнийг Хотын дарга болоход “түгжрэл бууруулах шийдэл ол” гэснээс биш “түмний түрийвчийг тэмтэр” гээгүй л санагдах юм. 
 
Лондонгийн иргэдийн цалин 8,1 сая, Улаанбаатарынх 1.5 сая
 
     Х.Нямбаатар төлбөртэй бүс тогтоох төслөө 9.1 сая хүн амтай Лондонгоос жишээ авч боловсруулсан гэх. Лондон хот төвдөө төлбөртэй бүстэй, такс авдаг, үнэн. Гэхдээ 9.1 сая хүн амтай Лондон хотын түгжрэлийн шийдлийг 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотод ашиглах гэж байгаа нь өөрөө манай төрийнхний “тархины хэмжээ”-г л харуулж байгаа юм. Жишээ нь,
 
Нэгдүгээрт, Лондон 9.1 сая, Улаанбаатар 1.5 сая буюу хүн амын тоо, зорчиж буй машины тоо нь харьцуулшгүй.
 
Хоёрдугаарт, Лондон хотын төвийн төлбөртэй бүсийн такс нь 15 фунт стерлинг буюу 62 мянган төгрөг. Гэхдээ тэнд сарын дундаж цалин нь 1,950 фунт стерлинг буюу 8.1 сая төгрөг байдаг. Харин манайд сарын дундаж цалин 1.5 сая төгрөг. Ингэж харвал, 8.1 сая төгрөгийн цалинтай хүнээс 62,000 төгрөг авах, 1.5 сая төгрөгийн цалинтай хүнээс 27,500 төгрөг авах хоёрыг харьцуулшгүй юм л даа. Товчхондоо, Х.Нямбаатарын Лондонгоос “хуулсан” төлбөртэй бүсийн төсөл хэрэгжиж эхэлбэл “галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх” гэгч болно. 
 
Хангарьд ордны хажуугаар л биш бол хаана түгжрэх нь түүнд хамаагүй
 
    Өдөр бүр 27,500 төгрөг төлж, төв рүү ажилдаа ирж, очих бэл бэнчинтэй хүн манайд байхгүй. Үнэхээр гишүүн, сайд, дарга, нүүрсчин биш л бол.  Тэгэхээр түүний төсөөлж, тооцоолсноор хотын төвийн түгжрэл арилж таарна. Гэхдээ хотын төв түгжрэлгүй боллоо гээд хот даяараа түгжрэлгүй болно гэсэн үг биш. Төрийн ордныг тойроод, Хангарьд ордны хажуугаар л түгжрэлгүй байхаас биш хөөрхий борчууд Нарантуул захынхаа урдуур, Хархорин захынхаа хойгуур, хорооллын худалдааны төвүүдийн голоор түгжирсээр л байх болно. Товчхондоо, Х.Нямбаатарын энэ шийдэл бол, Хангарьд ордныг тойрсон төрийн яам, агентлагуудын орчмыг л, том компаниудын тансаг шилэн оффисуудын орчмыг л түгжрэлгүй болгох төдий л шийдэл. 
 
Автобусны асуудлаа шийдээгүй атлаа ардын машиныг ад үзэх “диктатур” 
 
    Х.Нямбаатар өөрөө Бага тойргийнх биш л дээ, тэр Сонгиных. Хотын баруун хаяанаас төв рүү орох гэж иргэд ямар гал, ус туулдгийг уг нь тэр мэдэх ёстой. Үүрээр хотын төв орох гэж, үдшийн бүрийгээр гэртээ харих гэж автобустай тувт уралдана. Амжиж суувал аз. Хөгшид хөөж босгохооргүй хамгийн хойд талын өндөрлөгт суучихвал том хувь заяа. Гэхдээ ихэнхдээ л хэн нэгнээр ар, өврөөсөө тэврүүлж, халаасаа тэмтрүүлж, овилгогүй жолоочийн тамхины үнэр, тормос гишгэлтийг тэвчиж явцгаана. Харин хоцорчихвол хэдэн цагаар хөлдөх шахан хүлээж зогсоно. Дарга нар дүн өвлөөр автобус хүлээн дагжиж зогсохын зовлон мэддэг сэн бол ч.
 
Өөрөөр хэлбэл, иргэд дуртайдаа 20, 30 саяар приус лизингдээд, түгжрэлд нэрмээс болоод байдаг юм биш л дээ. Лав л ихэнх нь. Метрогүй, трамбайгүй, автобус нь хүнээ багтаахгүй хаяж “зугтаад” байхаар хөлдөж үхэлтэй биш, хотын захаас алхалтай биш, хувьдаа машинтай болохоос өөр яах юм. Атал Х.Нямбаатар “хувийг машинтай болгоноос төлбөр авч, түрийвчтэй нь яриад эхэлбэл түгжрэл буурна” гэж хөнгөхөн сэтгээд, хууль болгож санаачлаад, батлагдах нь баараагүй болчихлоо. Тун удахгүй, баруун, зүүн дөрвөн замын хоёр талд хяналтын пост гарчихсан, “төлбөрөө төл, төлөхгүй бол буц” гэдэг болох нь... Дахин хэлэхэд, түүнд “түгжрэл бууруулах шийдэл ол” гэснээс биш “угаас ядуу улны иргэдийнхээ түрийвчийг тэмтэр” гээгүй л санагдах юм.
 

ХОТЫН ТӨВИЙН ТАКСАА 10 ШИРХЭГ АТАР ТАЛХААР ҮНЭЛСЭН “ДИКТАТУР”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-05 21:22:30
    Зочин: Энэ ц.Амундра гэгч нөхрийн бичсэн юм бүгд шал худлаа шүү та минь ээ. Худал хуурмагаар бусдыг шантажилдаг арчаагүй амьтан даа. Энэ хүн өөдлөхгүймээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-05 13:32:12
    goy bna: Demjjiin oo hen tegd tvgjreed bjiidiin chadaltain mashinaa unaad yvag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 13:46:19
    Zochin: Карман ухахаас өөр юманд тархи нь үнэн ажиллахгүй юмаа новш чинь. Бусад улс оронд тэгдэг гээд хуцаад байх юм. Тэгвэл эхлээд хүмүүсийнхээ орлогыг бусад улсын жишигт хүргэчихээд дараа нь татвар хураамж нэмэх тухай ярьвал таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 11:34:08
    Nynabakteri: ner nde trsn Nynbakteri ene MAHgaruudad ah duu 2 oos oor avd yvchih hun alga bga um blvu, ene 2 shuvtan ailgachihna ATГ uynhniigaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 10:43:18
    zochin : estoi neg heleh muu ug ch alga iim l ******** pisdaaguud bidnii deer garchaad udirdaj bna gej gutsah yumdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 10:31:35
    Zochin: Demjij Nyambaatar sain ulniihaniig buur uland shaland ni avaachlaa zuv sh dee tedend zunduu mungu taraaj garch irsen ofoo mungu uu olj avsan ni deer? Songuuliar heden zoos shideed garchihana???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 10:30:06
    Баярхүү: Энэ хүний зоригийг үнэлнээ улсаа хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа харин дэмжээд өгөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 08:07:48
    Ган-од: Данх та 2 хотыг базах гэсэн эцсийн ганцхан санаатай . Тэрнээс чи ажил хийх гэж ирээгүй ...чадах ч үгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 07:41:39
    энэ Нянбактерийг: чамайг түгжирэл шийд гсэн болохоос торго гээгүй биздээ. эргүү ац. иргэд зөв зүгээр байсан чинь өр өгсөнөө 80% хямдруулж гэнэ. ОТ цаашаа гэрээ гэхийн муу хууль санаачилдаг бн шдээ. одоо огцруулья энэ ацыг бнга өртэй гээд АТГ дээр дуудах юм бг лдаа чимээгүй болгох гээд, Найзуудаа шоррнд хийж бгаа шиг, Дадалд Хэнтий аймаг үнээ фирм ямар ацны мөнгө байгуулав ? Бактери өдөр болгон 28 к яаж төлөх бол ажилдаа явахдаа, Сонгиноос. дарга нар ер нь 1 эгнээ, дугаар хязгаарладт торгуудь төлдөггүй явпаг энэ давуу байдал бий болгох мөн үү АТГ бусдад болон өөртдөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 07:41:39
    энэ Нянбактерийг: чамайг түгжирэл шийд гсэн болохоос торго гээгүй биздээ. эргүү ац. иргэд зөв зүгээр байсан чинь өр өгсөнөө 80% хямдруулж гэнэ. ОТ цаашаа гэрээ гэхийн муу хууль санаачилдаг бн шдээ. одоо огцруулья энэ ацыг бнга өртэй гээд АТГ дээр дуудах юм бг лдаа чимээгүй болгох гээд, Найзуудаа шоррнд хийж бгаа шиг, Дадалд Хэнтий аймаг үнээ фирм ямар ацны мөнгө байгуулав ? Бактери өдөр болгон 28 к яаж төлөх бол ажилдаа явахдаа, Сонгиноос. дарга нар ер нь 1 эгнээ, дугаар хязгаарладт торгуудь төлдөггүй явпаг энэ давуу байдал бий болгох мөн үү АТГ бусдад болон өөртдөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 07:36:07
    ene muu Nynnbakyeria : eme muu nyanbakteriag yauda bz, duu ni gd danh bn ene 2 iig
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188