• Өнөөдөр 2024-04-27

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР “СОНГИНЫ ФРАКЦ”-ТАЙГАА ЭВСЭХ ҮҮ, ЭВДРЭХ ҮҮ

2023-10-16,   1825

     Эргэн санавал, 2019 онд С.Амарсайханыг, 2020 онд Д.Сумъяабазарыг Хотын дарга болоход Ерөнхий сайд биечлэн ирж байгаагүй. Харин өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг өөрийн биеэр Хотын захиргаанд “хөтлөн” хүргэж өгч, Хотын даргаар томилуулаад, арслантай тамгыг нь атгуулаад буцсан. 
 
Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар одооноос Хотын асуудалд хөндлөнгөөс биш шууд оролцоно. Тиймээс ч Х.Нямбаатарыг Хотын даргаар томилж байна. Тэр өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар дээд түвшний авлигын системүүдийг илрүүлж, илчилсэн. Харин одоо Хотын даргын хувиар дунд түвшний авлигын системыг илрүүлж, илчлэх даалгаврыг Засгийн газрын нэрийн өмнөөс түүнд өгсөн” гэх “сүрдүүлгийн” өнгө аястай үгс хэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээрх үг “Би Хотын дарга Х.Нямбаатарын халаасанд гав хийгээд явуулсан шүү” гэснээс өөрцгүй сонсогдсон.  
Нөгөөтээгүүр, Хотын дарга Х.Нямбаатар өөрөө “Би бүх шатны албан тушаалууд, ажлын байруудад нэгдсэн шалтгалт хийнэ. Хариуцлага тооцно, халаа сэлгээ хийнэ” гэж мэдэгдсэн. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёрын дээрх мэдэгдлүүдээс “Хотод хөл толгойгүй бужигнаан үүсэх нь” гэх хүлээлт бий болгочихоод буй. 
 
 
      Хоржоонтой нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёрын “их цэвэрлэгээ” хийх гээд байгаа “дунд түвшний” гэж онцолсон агентлагын даргын албан тушаалуудыг одоо “Сонгины фракц” эзэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, одоо Хотыг “сонгины фракц” удирдаж буй гэсэн үг. Тэдний дунд, Х.Нямбаатарыг СХД-ийн Хуулийн зөвлөх байхад Засаг дарга байсан “ах” нь, Хэлтсийн дарга байхад хамтрагч байсан “нөхөр” нь, ИТХ-ын дарга байхад дараа доор нь ажиллаж байсан “дүү” нь, СХД-ээс УИХ-ын гишүүн болсных нь дараа цув, цүнхийг нь барьдаг байсан зөвлөх нэртэй туслахууд нь бий. Эндээс Хотын дарга Х.Нямбаатар “Сонгины фракц”-тэйгээ эвсэх үү, эвдрэх үү гэдэг тун сонирхолтой асуулт гарч ирж байгаа юм. Хариулт хайж үзвэл, Х.Нямбаатар “Сонгины фракц”-тэй эвсэх гурван том шалтгаан байна. 
 
Нэгдүгээрт, Хотыг Х.Нямбаатар удирдах боловч Хотын МАН-ыг Д.Сумъяабазар үргэлжлүүлэн удирдана. Хотын даргын сэнтий, Хотын МАН-ын даргын суудал хоёр нэр нь өөр болохоос биш нэг л сандал. Х.Нямбаатар, Д.Сумъяабазар хоёр нэг сандалд хувааж сууна гэсэн үг. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазараас Хотын МАН-ын хүчээр авч Х.Нямбаатарт өгдөггүй л юм бол, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар хоёр ирэх орон нутгийн сонгуульд хамтарч орно. Хотын удирдаж буй "Сонгины фракц" бол нэг талаас Х.Нямбаатарын тойргийнхон, нөлөө талаас Д.Сумъяабазарын томилгооныхон. Тэгэхээр орон нутгийн сонгууль жилийн дараа болох гэж байхад Х.Нямбаатар, Д.Сумъяабазар хоёр “Сонгины фракц”-ыг илүү хүчирхэгжүүлье гэж бодохоос биш хүчгүйдүүлье гэж бодохгүй нь лавтай. 
 
Хоёрдугаарт, Х.Нямбаатар Хотын даргаар удаан ажиллахгүй. Хотын даргын арслантай тамгаа хүлээлгэж өгснийхөө дараа дахиад төрийн түшээ болохын тулд тэр СХД рүүгээ л гүйж очиж таарна. Тэгэхээр эргэж уулзах “элэг нэгтэн”-үүдтэйгээ муудах буюу “Сонгины фракц”-тэй эвдрэлцэх хүсэл Х.Нямбаатарт байхгүй нь гарцаагүй.
 
Гуравдугаарт, дээр дурдсанчлан хотыг удирдаж буй “Сонгины фракц”-ынхан дунд Х.Нямбаатарт хамаатах албан тушаалтнууд цөөнгүй бий. Арай ч албан тушаалын зах зухтай золгуулчихаад өөрөө татаад унагах тэнэг хүн Х.Нямбаатар биш биз. 

Ингэж харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёрын хотод хийх "их цэвэрлэгээ" нь өнөөх л Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг шиг нохой шуугиулсан "шоу" болоод өнгөрөх дүр зураг харагдаж байна. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатартай эвсэж, албан тушаалдаа үлдэх СХД-ийн угшилтнууд буюу “Сонгины фракц”-ынхныг танилцуулъя. 
 
- Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа 
 
     М.Баяраа Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Харин 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд болмогцоо тойргоосоо М.Баярааг дэргэдээ татаж УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож суга дэвшүүлж байв. Харин Хотын дарга болсныхоо дараа М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилж, 2022 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер болгосон. 
 
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг
 
Г.Батзориг Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийсэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “татаас”-аар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. 
 
- “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр
 
    Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. 
 
- Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан
 
  Г.Баярсайхан 2016-2018 онд СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2019 онд Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдож, 2020 оноос Нийслэлийн замын хөгжлийн газрын даргаар ажиллаж буй. 
 
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар
 
    С.Жавхлантбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед СХД-ийн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Өдгөө “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй. 
 
- Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр 
 
    Ч.Сайханбаяр 2008-2010 онд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Жавхлантбаатарт халаагаа өгсөн. Тэгмэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын суудалд сэлгэн томилогдсон. 
 
- Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч
 
     Ц.Банзрагч СХД-ийн Залуучуудын хөгжлийн төв, СХД-ийн ЖДҮДТ-д даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болж дэвшсэн. 
 
- Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын дарга  Б.Мөнхбаяр
     
      СХД-ийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлдчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 
 
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү
 
     Г.Цэргийнхүү СХД-ийн Цагдаагийн газрын даргаар 2021 он хүртэл ажилласан. Улмаар 2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон. 
 
- Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар
 
     Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 
 
- Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү
 
     Ц.Төрхүү 2012-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан. Улмаар 2016 онд СХД-ийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргын албыг давхар хашиж эхэлсэн. 
 
- Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг
 
     Б.Мөнхцэцэг 2009-2016 онд СХД-ийн 25-р хорооны Засаг даргаар, 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 
 
- Нийслэлийн оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан
 
     Г.Элбэгсайхан Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш 2021 оны аравдугаар сард хүртэл Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан. 
 
- Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин
 
      Л.Тэмүүжин 2016 оноос хойш СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.  
 
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг
 
    Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед Орлогчоор нь ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг Хотын дарга болсны дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан. 
 
- Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва
 
     Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. 
 
- “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан
 
   М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн. 
 

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР “СОНГИНЫ ФРАКЦ”-ТАЙГАА ЭВСЭХ ҮҮ, ЭВДРЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-17 05:59:50
    нямка: Сайханбаяр тэтгэврийн өьгөн бас залуу авгай сольсон их гараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 19:22:40
    Иргэн: Бүгдийг хал , ажил хийх хүнд гай болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 14:20:27
    Базаррагчаа Болд: Снадагсүрэн гэж 160-тай тайрдас Сумьяагийнхаа гутлыг тослохоос өөр юу ч чадахгүй. Аан тийм бас, палтоных нь үсийг түүдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 14:01:13
    МАН гишүүн: Ерөнхий сайдаа таны хэлээд байгаа дунд, доод албан тушаалтнууд чинь дээрх нөхдүүд бүгдээрээ байж байна.Эд нар ажлаа мэдэхгүй,авилга авдаг,доод шатны ажилтуудтайгаа маш муухай харьцдаг жинхэнэ утгаараа цүнх баригчид. Таны авилгын эсрэг ажлыг чинь муухай харагдуулж байгаа хот, дүүргийн иймэрхүү хурган дарга нарыг өөрчилж чадахгүй бол Та 2 юу ч яриад нэмэргүй.2024 оны сонгуульд ялагдана шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 10:38:01
    ЗОЧИН: СУМЪЯАГ ҮНЭХЭЭР ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ГЭЖ БОДСОН ЧИНЬ БАС ГАЙХАЛТАЙ АВЪЯАСТАЙ НЭГЭН БАЙЖ. НЭГ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДААС НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БҮРДҮҮЛЖ ЧАДНА ГЭДЭГ ХЭН ДУРТАЙ ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ БИШ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 10:32:35
    pkxny: УУЛ НЬ ЁСТОЙ НЭГ ХҮН ШИГ БАГ АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМ БАЙНА. ЭНЭ БАГААС ЯАГААД НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ ЯАГААД ЗАДАРЧИХ ВАА. ОДОО Ч НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ БИШ УРВАГЧИЙГ ОЛОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БАЙХДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 10:17:59
    Зочин: СХДгийнхэнээр удирдуулсан хотыг одоо юү гэж нэрлэх вэ. Сумъяабазар бол ийм бузар хүндээ. Нямбаатарыг харах л үлдсэн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 10:10:11
    Отгоо: Төрхүү газрын наймаачин дагва гэж луйварчин 2 г хамгийн түрүүнд зайлуулаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:51:00
    заа: хот сүйрэхээс яах вэ дээ ийм оркууд албан тушаалыг нь эзэлсэн байхад юун хөгжил, бүгдийг нь маш яаралтай заылуулаасай , ёстой сүрэг малууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:35:17
    S: SEKSYG TANILTSN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:34:18
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:23:27
    Болд: Нямбаа даргадаа ажлын амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:23:01
    Болд: Дагва бол өөрийн гэсэн толгой тархигүй тэтгэврийн өвгөн. Одоо зүгээр лагертаа модоо услаад хэвт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:19:29
    Болд: Газрын албаны дарга Батзориг саяхан л тахилтад 1 айлын газрыг 2 саяар зардаг байсан улны гар одоо эхнэртээ сүүлийн үеийн лекус унуулаад тэнгэрт гарсан хэнтийх гэж л өршөөдөггүй юм бол зайлуулах нь дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:17:55
    Болд: УСУГ-ын дарга авлигач Ц.Төрхүүг зайлахын байна даа. Дээлээ нөмөрч дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 09:16:24
    О: Х
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188