• Өнөөдөр 2024-05-13

Б.ГАНХУЯГ МАН-ЫНХНЫГ АЙЛГАЖ БАЙНА

2023-09-17,   2172

     “Нүүрсний” хэргийн гол зангилаа, ганц гэрч буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг шүүхээр хэлэлцэж эхэллээ. Есөн сар хоригдсон Б.Ганхуяг шүүх танхимаас анх удаа ам нээж, Ардын намынхан ч ихэд сандрав. Б.Ганхуяг дахиад юу ярих нь, МАН-ынхан ямар хариу үйлдэл үзүүлэх нь энэ намрын хамгийн "халуун" сэдвүүд байх нь. 
     МАН-ынхан бүгд “нүүрсчид” гэдгийг Б.Ганхуяг биеэр, бодитоор, баримтаар нотлох ганц гэрч. Мань эр МАН-ынхны нууцыг ганцаараа мэдэж байгаагаа ч мэдэрчихсэн байна. Тиймдээ ч “76-уулаа хүрээд ир, тойрч суугаад яръя. Та нар манайг энд хориод өөрсдөө төртэйгөө үлдэж болохгүй” гэж том, бас чанга дуугарч чадаж байна. “Нүүрсний” хэрэгт хэн хэн холбоотойгоор зарлахад бэлэн байгаагаа ч Ч.Хүрэлбаатараар иш татаж үзүүлэв. Уг нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “нүүрсний” хэргийг дуулианыг нийгэмд дэгдээж, Б.Ганхуягийг баривчлуулахдаа түүнтэй тохиролцож, түүнд бүхнийг үүрүүлж, намынхнаа уснаас хуурай гаргахаар тооцоолсон. Үнэндээ ч МАН-ынхан 10 жилийн хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох ял болгох хэмжээнд том тохиролцож чаддаг. Даанч энэ удаад буюу Б.Ганхуягтай хийх тохиролцоо нь бүтэлгүйтэж, тэр ганцаараа үүрэхээс татгалзаж. Магад, МАН-ынхан Б.Ганхуягтай тохиролцохоосоо өмнө хэтэрхий яарч түүнийг хулгайч болгоод зарлачихсанд Б.Ганхуяг гомдож, унавал хамт уная гэж гүрийгээд байж болох.
  
     Асуудлын гол нь, Б.Ганхуяг “нүүрсний” хэрэгт хэн хэн холбоотойг, нэг хүн биш нам ард нь байгааг яриад эхэлбэл нийгэмд юу болохыг дээр, дооргүй мэдэж байгаа. Нийгэмд “нүүрсний” дуулиан анх дэгдэхэд жагсагчид төв талбайд “хотолзуулж, төрийн ордныг нураах шахсан. Ялангуяа, хоолны сэрээ, хамрын цацлага өөр рүүгээ шийдүүлсний хувьд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр үйл явдлыг хамгийн сайн санаж байгаа. Уржигдар Б.Ганхуягийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэрх хоёр минутын яриа цацагдахад л нийгэм “эвгүйтэх” янз орсон. Жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байхад МАН-ын ийм байдлаар нийгэмд дахин “нүүрсний” гэх нэг ч дуулиан нэмж дэгдээхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр МАН-ынхан одооноос Б.Ганхуяг нарын шүүх хурлыг янз бүрийн шалтгаанаар хойшлуулах, өөр дуулиант сэдвүүдээрээр сошиалыг “хооллох” тактик барьж ажиллах дүр зураг харагдаж байна. Өөрөөр бол, энэ намар нийгэм элдэв дуулианаар дүүрэн байх нь ээ гэсэн үг. Эргэн сануулахад, “нүүрсний” хэргийг дуулианыг МАН-ынхан Төмөр замын С.Батдөлийн 10 тэрбумын дуулианаар нам дарж байлаа.  
 
Тэгвэл МАН-ынхан яагаад “нүүрсний” хэргийг нийгэм ил гаргахыг хүсэхгүй, Б.Ганхуягийн амнаас ганц үг ч гаргахыг хүсэхгүй байгааг ганцхан жишээгээр тайлбарлъя. Б.Ганхуяг өөрийгөө шанага байтугай, халбага нүүрсний хэрэгт холбогдолгүй, хамаагүй гэж шүүхийн танхимаас дөвчигнөж харагдсан. Үнэн хэрэгтээ Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрснээс намынхандаа “шанагадаж” өгөөд, хариуд нь мөнгө авсан, хөлжсөн нэгэн.  
 
Ил болсон хэдхэн баримтыг дурдъя. Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржид 1.5 их наяд төгрөгийн тендер өгсөн. Улмаар Б.Ганхуяг, Б.Хишигдорж хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК-аас гаргаж авсан дээрх 1.5 их наяд төгрөгөөсөө “цавчаа” хийж, тэр мөнгөөрөө Нүхтийн аманд 4.6 га газар авч, орон сууц, спорт цогцолбор бүхий хотхон хамтран барьж эхлээд байхдаа баригдсан. Тэд тус хотхоны барилгын ажлыг эхлүүлэхэд дундаасаа 7.9 тэрбум төгрөг гаргасан гэх. 
 
Мөн Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болхоосоо өмнө эхнэр, эгч, хүргэн ахынхаа хамт хотын захад хувийн жижигхэн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж хоёр нь 2020 онд  гэнэт хөрөнгөжөөд, Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг хаус хотхон барьж худалдсан. Нэг бүрийг нь 800 саяар худалдаж, нийт 17 тэрбум төгрөг халаасалсан. 
 
Цаашилбал, Б.Ганхуягийг эхнэртэй нь хамт баривчилсныг санаж буй байх. Учир нь, тэр эхнэрээрээ дамжуулан оффис, оронс сууцнууд худалдан авч, мөн худалдан борлуулж байсан. Тодруулбал, Хотын “А” зэрэглэлд буюу Энхтайваны гүүрний зүүн хойно байрлалтай “Park Place” барилгын бүхэл бүтэн хоёр давхрыг тэр чигт нь буюу 1024м2 оффисын талбайг 5.4 тэрбум төгрөгийн худалдаж авсан. Энхтайваны гүүрний зүүн урд байрлалтай “Regis Place” барилгын 2, 3, 4 давхрын оффисууд, 13, 17, 19 давхрын орон сууцуудыг худалдаж авсан. Улмаар эхнэр П.Бадамханд нь өөрийн “Пеарл пропертиз” ХХК-аараа дамжуулан тухайн оффис, орон сууцуудаа худалдаж байхдаа баривчлагдсан. 
 
Ганцхан Б.Ганхуяг ингэж хөрөнгөжсөн байхад түүний ард байгаа МАН-ынхан яаж хөрөнгөжсөнийг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор л МАН-ынхан “нүүрсний” хэргийг нийгмээс “үхтлээ” нууцалж, түүгээр туг тахихыг хичээгээд байгаа хэрэг л дээ. 
 
 
 
 

Б.ГАНХУЯГ МАН-ЫНХНЫГ АЙЛГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-17 19:28:57
    Ховд: Монголыг сорчлон дээрэмдэж аваад байж байхдаа Хүүк-д гардуулан хамаг үйлдвэр уул уурхайнууд, эрднэс баялагийн мянга шахам лицензүүдээ хураалгасныхаа өшөө хорслыг АНус намынхан авах гэж улайрахаас өөр юу ч бүтээхгүйг Монголчууд сайн мэднэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-17 12:32:15
    Зочин: Мэдээж намынхны нь оролцоо их бий. Мөн Женко, Зика нарын оролцоо тэднээс дутуугүй бий. Хүрэлсүх Женкод бөлдөгдүүлчихээд энэ хэргийг гацаагаад байх шиг санагддаг. Ер нь аалзны тор шиг л нэхэгдсэн, задлахад бэрхтэй сүлжээ бололтойдог шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 20:53:30
    оргой: энэ новш нүүрс зарж хөлжсөн нь үнэн. одоо хамтрагч нараа хэлээд очдог газартаа очих хэрэгтэй шүүдээ!!!! нуун дарагдуулвал ялтай. хийсэн хэрэгээр нь дарамтлах айлган сүрдүүлвэл ялтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 10:55:19
    Zochin: Ynen l um bichij. Gankhuyag shyygchees zygeer ch 1 tatgalzaagyi baikhoo. Namiikhniigaa irj nadtai naimaalts gdg dokhio ugch bgaa um bgaa biz.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 10:36:59
    ганаа: Эргэлтий залуус мундаг шүү энэ нийгмийн муу муухай г сайн уудал далай далай шиг их гарнаа Ганхуяг бөлдөгдсөн бол тавинаа гэж гонжрр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 09:48:49
    Zochin: MAN d hulgaich bish hun hovor uldjee huurhii? Niigemiin yaduural MAN huljsun hoer tender gazar l gesen ug???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 08:53:15
    Нар : Одоо хулгайчид нуруу нь хүйдэс айдастай байх болсоон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 08:42:01
    Thanks : Эргэлт Баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188