• Өнөөдөр 2024-04-26

АРДЫН НАМ Х.БАДАМСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙТУГАЙ, ХҮҮХДҮҮДИЙГ НЬ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖЭЭ

2023-05-30,   7380

      Хэнтийн Бор-Өндөрийн жоншны уурхайн захирал, “Монголросцветмет”-ийн захирал, Уул уурхайн дэд сайд, Уул уурхай, металлургын төслүүдийн удирдагч, УИХ-ын гишүүн гээд бүх насаараа уул уурхайд ч, улс төрд ч дарга хийсэн Х.Бадамсүрэн 2016 онд ээлжит сэнтийдээ заларч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болж байжв. Даргын суудлын “одтой”, дамаа мөнгө эргэлддэг газарт эзэн суух чадвартайг нь нийгэм ч, намынхан ч гайхаж байлаа, тэр үед. Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг зургаан жил удирдахдаа Ардын намын угшилтай улстөрч болгоныг “Эрдэнэт”-ийн мөнгөөр “угжиж”, хариуд нь хуульгүй мэт л аашилсан. Улстөрчид “улсын данс улайсан” хэмээн зовлон тоочиж, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгээс мөнгө харамлаж байхад Х.Бадамсүрэн хагас тэрбумаар жийп захиалан баярхаж байлаа. Тэр “Эрдэнэт”-д тэгж эрхэлж, бас тэгж “галзуурсан”. Намаа санхүүжүүлдэг хүнд нийгмийн шүүмжлэл нөлөөлдөггүй л юм билээ. 
 
    Улмаар өнгөрсөн намар Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаас чөлөөлж, тэгэх мөртөө “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Зэс, метал группын даргаар томилсон. Харин өнгөрсөн сард Х.Бадамсүрэнг энэ албан тушаалаас нь чөлөөлж, Ардын намынхан “ах”-ыгаа албан ёсоор нь тэтгэвэрт нь суулгаж байгаагаа зарласан. Гэвч төрд 43 жил ажиллахдаа 40 жилд нь дарга хийсэн, эхнэрийнхээ нэр дээр эмийн сангаас өөр бизнесгүй гэх Х.Бадамсүрэн хэрхэн толгой баячуудын тоонд ортлоо хөрөнгөжиж, хэдэн арван тэрбумын хурдан удмын адуун сүрэгтэй, хэдэн арван тэрбумын орон сууц, оффистой болгож чадсаныг хэн ч асуусангүй, хариуцлага нэхсэнгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т Х.Бадамсүрэнгийн удирдлага доор ажиллаж байсан хурган дарга нар нь нэг нэгээрээ баригдаж, орон доороос нуусан хоёр тэрбум төгрөг, оффшорт данснаас нь дөрвөн тэрбум төгрөг илэрч, тэр байтугай хаа байсан Англид хаустай болцгоочихсон байсан нь илчлэгдсээр буй. Атал Ардын намынхан Х.Бадамсүрэнд л хир халдаахгүй, хариуцлага нэхэхгүй, хамгаалсаар. Эсрэгээрээ энгэрээр нь дүүрэн одон медаль зүүлгэж, Хөдөлмөрийн баатар болгож хөхиүлэн шагнаж, Манлай уяач болгож магтан сайшаасаар тэтгэвэрт нь суулгалаа. 
 
Тэгвэл Х.Бадамсүрэн тэтгэвэрт суухдаа төрийн албанд хүүхдүүдээ шургуулж, албан тушаалын зах зухтай золгуулаад амжжээ. 
 
Тодруулбал, Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалыгаа Канадын Тронтогийн их сургуульд “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр сурсан. Сургалтын төлбөрийг нь Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газраас шилжүүлж байсан нь 2020 онд ил болж, иргэдийн уур, ундууцлыг хөдөлгөж байлаа. Жишээ нь, 2019 онд Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн данснаас 102 сая төгрөгийг Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн нь баримтаар ил болсон байдаг. Тэгвэл Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалыгаа Торонтогийн Их сургуульд “Эрдэнэт”-ийн мөнгөөр сургаад, эргэж ирмэгц нь Гадаад харилцааны яамны атташе болгожээ. Ингээд болоогүй, Б.Буянжаргал нь ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африк хариуцсан төлөөлөгч сэтэртэй аж. 
      Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал нь хар тамхины хэрэгт холбогдож, хэвлэлийн нүүрүүдэд “заларч”, аавынхаа чихнээс хонх уяж явсан нь саяхан. Атал Б.Бүрэнжаргалыг Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл хариуцсан Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ. Засгийн газрын төлөөлөгч гэх сэтэрийг хэн хүссэнд нь зүүлгэж, хилийн чанадад томилоод байж болмооргүй. Харин Х.Бадамсүрэнгийн хүү учраас томилогдож чаджээ.  Тэгээд болоогүй, 2021 онд Б.Бүрэнжаргалыг Азийн хөгжлийн банк болон Японы ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн 9192-MON төсөл буюу “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагчаар томилсон байна.  
   Түүнчлэн, Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал нь аавыгаа “Эрдэнэт”-ийг удирдаж байх хугацаанд “Сайн менежмент” ХХК, “БСТ трейдинг” ХХК, “Класс трейдинг венчур” ХХК, “Грэйнес индастри групп” ХХК-уудыг байгуулж, захирал гэгдэх болсон. Илүү сонирхолтой нь, Б.Бадрахжаргал өнгөрсөн оны намар “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал асан З.Ганбаатарын хүү Г.Эрдэнэчулуунтай хамтран “Мон минериалс трансцендент ложистик” ХХК-ийг байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал асан З.Ганбаатар албан тушаалаа ашиглан их хэмжээний авлига авч, улмаар хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээр оффшор бүсэд 4.0 тэрбум төгрөг нууж, тэр мөнгөөрөө Лондонд тансаг зэрэглэлийн хаус худалдаж авсан илэрч, улмаар байрыг хураасан. Гэтэл оффшор дахь байраа хураалгасан Г.Эрдэнэчулуун “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргалтай дахин компани байгуулсан нь анхаарах, ажиглах ёстой асуудал мөн. 
Эрх баригч Ардын намынхан энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэх “Таван-Ш” ажиллагааг эхлүүлсэн. Ардын намын “ах нар”-ын нэг Т.Бадамжунай эхнийх нь болж, өдгөө цагдан хоригдож, өнгөрсөн хугацаанд өдүүлсэн хэргүүддээ тайлбар өгч буй. Хил давж зугтсан Т.Бадамжунайг баривчилж авчирч, 18 жилийн өмнө Хотын менежер байх үеийнх нь хэргүүдийг хүртэл сөхөж шалгаж эхэлснээрээ хууль хяналтынхан, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ард түмнээр алга ташуулсан. Тэгвэл хотын хаяанд, Төв аймгийн Баян-Өнжүүлд адууныхаа жүчээнд байгаа Х.Бадамсүрэнгээс хариуцлага нэхэж чадах болов уу гэдгийг харах л үлдэж байна. 

АРДЫН НАМ Х.БАДАМСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙТУГАЙ, ХҮҮХДҮҮДИЙГ НЬ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 09:23:46
    Зочин: Бадамсүрэн Разноимпексийн дарга байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож яллах дүгнэрлттэй шүүхэд шилжиж байсныг нь судалбал ямар хүн болох нь тодорхой болно. Яагаад хэрэг нь хэрэгсэхгүй болгогдож улмаар УИХ-ын гишүүн болж Эрдэнэт үйлдэрийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон нь намын нь буян. Гэхдээ цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригдана гэж үг байдаг. Яг адилхан хөдөлмөрийн баатар Удаанжаргал хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаад явж л байна. Цаашид намын далбаан дор гэмт хэрэгтэн нуугдадгүй болох цаг ирэх буй заа. Ивээн тэтгэгчээ хайцаалдаг ёс арилах болтугай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 07:35:56
    Орхон: Хамгийн том луйварчин юм бна шдээ. Оюук яаж ч чадахгүй биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 07:17:57
    Хэнз юм аа: ЭНЭ БАДАМСҮРЭН АХ МААНЬ ЯААСАН ХЭНЗ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 00:07:54
    Зочин: Новшийн хулгайч нарын увайгүй үйлдэл хэрээс хэтэрсэн. Төрийн нэрээр бүхнийг захирч, үр удмаараа гадаад, дотоодод тансаглаж буйг таслан зогсоох хэрэгтэй. Та нарын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Эрдэнэт үйлдвэр шударгаар төсөв бүрдүүлсэн бол ард түмэн хангалттай цалинтай, хүүхдүүд сургууль цэцэрлэгтэй, хүмүүс цаг бусаар үхэж, эх орноосоо дамжихгүй байлаа. ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 08:13:59
    Тэнгэрийн гэсгээл: Ум маани бадми хун хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 07:03:10
    Зочин : Төрөөс төрсөн тэрбумтаны нэг яах аргагүй Бадамсүрэн мөн. Ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан энэ мэтийн МАН- ийн өгөр өвгөчүүл энэ насандаа баян тансаг амьдарцгааж байгаа ч үйлийн үр гэж юм бий. Хэзээ нэгэн цагт өөрөө биш юм гэхэд үр хүүхдүүд дээр нь үйл лайг нь эдлэх цаг ирэх л байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 22:05:37
    баяр: энэ пиз...чинь шүүхээс 7 жилийн ялтай шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 18:50:12
    Зочин: Төрийн компаниыг зөв удирдаж бидэнд мөнгө хүнд энэ зэр г иын юм ч аылгүй яаха. Дээ хөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 18:24:41
    ATG: Badamsvren gejbshorongiin hadaasiug vr hvvhdiinhen hamt shorond hiij bgaad shalgaachee erdenet darga said nariin vr hvvhed tednii hamaatan sadanguudiig ih ajild oruulsan odoo ted nar ni bggd gai bokson durakuud bgaa baih daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 16:39:23
    Зочин : Энд бадамсүрэнг өмөөрөөд бгаа бадамсүрэнгийн бөхсний алчуурууд зайлаа заваан өвгөний баастай бөхсийг долоож хэдэн цаас олдог болтой 40 жил Монгол улсын баялгыг цөлмөсөн хулгайчийн үнэнийг л бичсэн бна үхсэний гавьяа байдын хулгайч худалч луйварчингийн гавьяатай байсан бхадд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 16:37:56
    Зочин : Энд бадамсүрэнг өмөөрөөд бгаа бадамсүрэнгийн бөхсний алчуурууд зайлаа заваан өвгөний баастай бөхсийг долоож хэдэн цаас олдог болтой 40 жил Монгол улсын баялгыг цөлмөсөн хулгайчийн үнэнийг л бичсэн бна үхсэний гавьяа байдын хулгайч худалч луйварчингийн гавьяатай байсан бхадд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 15:06:44
    нэрт: энэ их өмөөрч бна. шахаа хийсэн эсхүл хамаатан нь байх. сэтгүүлчийн бичсэн бүгд үнэн. сайн бичих хэрэгтэй. гэхдээ үнэнийг. харинч дутуу байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 14:38:04
    Зочин: Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь угжуулсан юм бна шүү дээ тэгхээр хариуцлага биш шагнал өгнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 13:56:10
    ЗОЧИН: Монголчууд бид хэзээ тамын тогооноосоо гарах бэ? Ц.Анундра гэдэг ховор нэртэй, стильтэй, ганган сэтгүүлч залууд юу дутаад ингэж хууль журмаа илт зөрчөөд, зөвшөөрөлгүй зураг тавиад л, өнгөрсөн, одоогоо ч ялгахгүй, баахан хазгай , холион бантан ташаа мэдээллээр нэг хүнийг гүтгэх нь багадаад бүр гэр бүлээр нь гүтгэж, солиоролд автсан троллуудын бузар үгсийг цуглуулах болов оо. Орчин цагийн өндөр соёлтой залуу хүний манлайлал хаана байна?. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг залуу гэж өөрийгөө сошиалд үнэлүүлэхийг тэр хүсээ юм болов уу? Аав нь гайгүй ажилтай бол хүүхдүүд нь энэ улсдаа ажил эрхэлж болохгүй юм уу? Бадамсүрэн инженер уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллаад, түүний дотор Бор-Өндөр, Монголросцветмет, Дарханы төмөрлөг, Эрдэнэт гээд томоохон уурхайнуудыг удирдаж, ажилласан газар бүртээ амжилт гаргаж, уналтаас гаргаж чаддаг, ард түмэндээ элэгтэй, шилдэг менежер гэдгийг улс даяараа мэддэг болсон шүү дээ. Түүнийг Эрдэнэтэд захирлаар ажиллах үед, 49-ийн савраас гаргаж, Короногийн хэцүү бэрх цагт 1,6 жил орон сууцны төлбөрөө төлүүлээд Эрдэнэтийн уурхайчиддаа Монголчууд бүгд л талархсан даа. Сэтгүүлч залуус өнгө мөнгөний төлөө ингэж ялзрах бус, харин үнэн, мөний төлөө зүтгэж ажиллаасай! Тэгвэл Монгол Улс өөр болно байх гэж итгэх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 11:24:15
    Irgen: Iim hudlaa medee tsatsahaas uur hiih yumgui humuus uu? irged hersuu bolson shuu dee. Yavuurgui site bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 10:55:58
    irgen: shaal hudlaa medeelel bna unshsan buhendee itgehee boliy mongolchuuda barimttai yum yrina shuu!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 10:48:50
    Одоо хэндч итгэх юм бэ: Оюун-Эрдэнэ шударгын дүрд тоголсон пизпа огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 10:20:05
    Zochin: Уул нь шалгахад л бүх юм гаона шүү дээ тэгэх сонирхол бхгүй бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 10:00:01
    Зочин: Муу хүүрнүүд удахгүй үр хүүхэдтэйгээ цуг цусаараа төлнө гэдэгээ ойлгож байгаа байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 09:19:18
    Иргэнм: зарим нөхөд өөрөөсөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 09:14:05
    Зочин : Цэгт эцэг эхийнх нь ажил албан тушаалаар хүүхдүүдийг нь ялладаг буруу харсан нийгэм монголынх атаархуу жөтөөрхүү бүгд ядуу бүгд л тааруухан амьдралтай бхыг хүсдэг нийгэм монголынх шүүүмжилж хэн нэгнийг газар доогуур ортол муучилж дэвсэлж бх нь монгол араншин бүх юм хувь төөргөөрөө би ядуу бвал бусад хүнийг үзэн ядах шалтгаан болохгүй би ажил албан тушаал хашиж чадахгүй бол бусдын буруу биш аливаа хүн суpax мэдэхийг хичээж чармайж амжилтанд хүрдэг зүгээр сууж архидаж залхуурч бэлэнчлэх сэтгэлгээнээ салах дургүй нөхөд амуралдуулан бусдаас өө хайх чаддаг мэддэг юм нь тэр нэг л шударгын дүр төрх !!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 09:07:50
    Иргэн: Хулгайч,луйварчин, дээрэмчин гэр бүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 09:05:51
    Иргэн: Насаараа Төрд ажиллаад хэрхэн хулгайлж хур хөрөнгөтэй болж ,үр хойчоороо удам залгасан хулгайчид болохыг хангалттай харуулж бна штэ. Тэгээд Улсаараа мэддэг бж яаж ч чаддаггүй. Монголоос л хамгийн их Төрөөс төрсөн баячууд гарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 08:33:39
    Zochin: ene har tamhichin huu yu hiihiin bee. ene har tamhichinaas uur uur tomilchihoor hun alga uuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 08:06:13
    хүрмэн жанжин баг : хоохорын бадамсүрэнбирдийг хорвоогоос тонилгохгүй бол МАНАМ мааниа уншуулж мангасын аманд орж зүйл дуусна. энэ бирдийг шийтгээгүй байж бусдыг нь шийтгэх утгагүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188