• Өнөөдөр 2024-05-18

УЛС ДОТОРХ УЛС БУЮУ У.ХҮРЭЛСҮХЭД ЗОРИУЛСАН Х.БАДЕЛХАНЫ ХЭЛ ХАЛТИРАЛТ

2023-03-27,   1819

      УИХ-ын гишүүн Х.Баделхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд Баян-Өлгий аймгийг “манай улс” гэж тоть шиг давтаж ярьсан нь нийгэм таалагдсангүй. Төрийн тэргүүн маань ч тэр үгийг нь анзаарсан янзгүй, “манай улсын тулгамдсан асуудлыг та л шийдэж өгсөн шүү” гэх магтаалд нь уярч, уруулаа мушилзуулан, толгой дохиж зогссон нь бүр ч бухимдуулав. Арга ч үгүй юм, нэг хэлсэн бол хэл халтирчээ гэх сэн, харин хоёр бас түүнээс дээш давтах нь өөр хэрэг.
 
      Тэр тусмаа, төрийн түшээгээр Төрийн ордонд 11 жил тухалсан, Ардын намын зөвлөхийн албан тушаалд гурван жил,  Засгийн газрын сайдын сэнтийд дөрвөн жил, Засаг даргын зөөлөн суудалд таван жил заларсан Х.Баделхан хэл халтирах, хайхрамжгүй үг унагах хүн биш. Ёстой л, “ам бөх бол амь бөх” гэх зарчмаар явж ирсэн нэгэн. Сул үг унагадаггүй, сошиал орчинд баалуулдаггүй тулдаа Ардын намаас авахаа авч яваа гэсэн үг. Дээрээс нь, Х.Баделхан Ардын намын хамгийн ахмад гишүүд буюу дараа жил 70 нас хүрнэ. У.Хүрэлсүхийг 1-р ангид элсэж байхад Х.Баделхан Автобус баазад инженерээр ажилд орж байлаа. Насны зөрүүний тухайд нэмэлт тайлбар хэрэггүй биз. Тиймдээ ч үгэн дотор үг хавчуулахыг “үхэх”-ээс бусдыг үзсэн Х.Баделхан хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Товчхондоо, Х.Баделхан Баян-Өлгий аймгийг “Манай улс” гэж хэлсэн нь санаандгүй хэл халтирсных биш, У.Хүрэлсүхэд хаягласан улс төрийн “хэл халтиралт” байсан гэсэн үг. 
 

        Тэгвэл Х.Баделхан ямар зорилгоор У.Хүрэлсүхэд хандаж, хэл халтирах, мэдэн будилахын завсраар “Баян-Өлгий бол манай улс” гэж хэд давтаж хэлснийг бодоод үзье. “Баян-Өлгий аймаг удахгүй улс болно” гэх явган яриа явсаар өдий хүрсэн. Бодит байдал биелэх боломжгүй боловч үе үеийн ҮАБЗ-ийнхний анхаардаг сэдэв байсаар ирсэн. Жишээ нь, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Баян-Өлгий аймагт Барилгын цэргийн анги байгуулж, төрийн байгууллагуудынх нь, тэр дундаа хууль, хяналтын байгууллагынх нь даргаар Халх хүн томилохыг чухалчилж, товчхондоо төрийн бодлогыг ил, далдаар хэрэгжүүлдэг байсан нь гэдэг. Хоржоонтой нь, хэчнээн хяналт тавьдаг байсан ч Баян-Өлгий аймаг өдгөө Х.Баделханы “Вант улс” болчихсон гэхэд болно. Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, хилийн цэсээ тогтоож, хэн нэгнийг Ерөнхийлөгчөөрөө сонгож, албан ёсоор Тусгаар улс болоогүй, болох боломжгүй ч, Х.Баделхан тэнд “хаан” шиг байдаг нь нууц биш болсон. Өөрөөр бол, Баян-Өлгий аймаг Монгол Улсын нэг аймаг боловч Х.Баделханы хувьд түүний улс болчихсон гэсэн үг.

        Хэдэн жишээ татъя. Баян-Өлгий аймаг төсвийн мөнгөөр барих бүтээн байгуулалтын тендерүүдийг төрсөн хүү Б.Көксеген нь авдаг. Баян-Өлгий аймгийн төрийн алба, төсвийн байгууллагын бүхий л томилгоог тэр хийдэг гэлцдэг. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Х.Баделханы нэг омгийн дүү, УИХ-ын гишүүн Т.Аубакир Х.Баделханы төрсөн эгчийн хүү, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь Х.Баделханы худ гэдэг.

      Цаашилбал, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга Ө.Танат нь Х.Баделханы худ, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон З.Азат нь Х.Баделханы төрсөн эгчийн хүү УИХ-ын гишүүн Т.Аубакирын хүргэн гэдэг. Дунд шатандаа ч Х.Баделханы хамаатнууд дүүрсэн гэх бөгөөд Х.Баделханы төрсөн дүү Х.Зауре нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, төрсөн дүү Х.Амангүл нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Х.Баделханы эхнэрийнх нь төрсөн дүү Х.Маншүк нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга гэх зэргээр үргэлжилдэг гэх.
 
        Товчхондоо, Баян-Өлгий аймгаас сонгогдсон Төрийн түшээд, тус аймгийн удирдаж байгаа төрийн байгууллагуудын удирдлагууд цөм УИХ-ын гишүүн Х.Баделханы хамаатан, хамаарал бүхий этгээдүүд нь болчихсон. Тиймдээ ч Х.Баделхан Баян-Өлгий аймгийг “Миний улс” гэж сэтгэдэг болсон байх л даа. Тэгээд түүнийгээ Төрийн тэргүүнээр хүртэл хүлээн зөвшөөрүүлэхийн тулд “манай улс” гэж тоть шиг давтаад байсан хэрэг. 
 
 

УЛС ДОТОРХ УЛС БУЮУ У.ХҮРЭЛСҮХЭД ЗОРИУЛСАН Х.БАДЕЛХАНЫ ХЭЛ ХАЛТИРАЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 16:09:29
    1: zailaa muu hasag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 12:24:25
    Зочин: Хасгуудыг даврааж үл болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 11:18:36
    Зочин: Чойбалсаны үед Сталиний тушаал заавраар Шинжаанаас дүрвүүлж улс төрийн зорилготой оруулж ирсэн хэсэг казакуудын удам шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 10:35:27
    хасаг: Таний дарга байхад ээнэ бүк асуудал шийдсэн манаа улсад таныг ирхэд энэ асуудал шийдээгүй байсаан даарга тал ирж бөгдийг чийдсэн шүү хасагууд яаж пялдагдах үгэн дотроо яаж оноо авхаа мэднээ бадилхаан одоо хасгуудад баатар болж байгаадаа манай еөк манай улс гэж хэлхийг тоохгүй байж таныг ирхэд энэ шийдэгдсэн гэхээр л аан тийм байна гээд байх юмааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 10:00:03
    Зочин: Арчаагүй ацнууд 100 ортой эмнэлэг 2019 онд мөнгө нь шийдэгдсэн байхад ацаа болтол ордоггүй ажил байдгын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 09:22:32
    иргэн: ХАСАГУУДЫГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.....................................................
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 09:08:19
    халх: элбэгдорж баттулга 2 энэ онгироо сагсуу ойворгон тэнэгээс хавь илүү хүмүүс байжээ. ядахдаа монголоо гэсэн сэтгэл байжээ. энэ баянөлгийчүүдэд газар нутаг байхгүй шүүдээ.чойбалсан гэж энэ хүрэлсүх гэгтэй адил онгироо пиз увс ховдоос нутаг таслаад өгсөн юмшүүдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188