• Өнөөдөр 2024-04-26

ТОМ ТОНУУЛЧДЫНХАА ТОЛГОЙГ ИЛЭХ МӨРТӨӨ ГРАНАТ БАРЬСАН ГАЛЗУУ ХҮН ШИГ ГҮЙСЭЭР БАЙХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

2023-01-10,   5212

     “Тэсэлнэ шүү” гэж тэвдүүлдэг, “Дэлбэлнэ шүү” гэж дарамталдаг Ерөнхий сайдтай боллоо, бид. “Дэлбэлнэ шүү” гэж хэлснээс нь хоногийн дараа л хэн нэгэн баривчлагдаж, хорих анги руу ачигддаг болов. Үнэхээр төрийг, түмнийг тоносон тонуулчдынхаа “үүр”-ийг дэлбэлээд, томчуудаас нь эхлээд “ясыг нь цайтал” шалгадаг бол ч яах вэ, ард түмэнд түүнд хоёр алгаа хорстол алга ташихад бэлэн байгаа. Харамсалтай нь, түүний дэлбэрэлтэд нь дандаа хурган дарга нар л өртөж, харин “хуц, ухна”-ууд нь хамгаалагдаж үлддэг боллоо. Товчхондоо, тэр дээдэст талтай, доодост халтай дэлбэрэлтүүдийг зохион байгуулдаг болов. Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг болохоос биш доороос нь шүүрдээд ямар ч нэмэргүйг түүнд ойлгуулах толгойтой хүн дэргэд нь байхгүй бололтой. 
 
2021 оны долдугаар сар. “Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ зарласан. Ингээд итгэлт “цэрэг” Х.Нямбаатар нь хууль хяналтынхныг дагуулан Замын-Үүдэд очиж, зургаан албан тушаалтныг баривчилж, халаа сэлгээ хийж, харин ч нэг сүрийг үзүүлсэн. “Замын-Үүдийн боомтод захаасаа зах хүртлээ авлигачид дүүрсэн” гэх дам яриа гараад ужгиртлаа удсан. Тиймдээ ч Х.Нямбаатарын баривчилгааг хараад бугшсан буртаг бүхэн арилах нь гэж ард түмэн ч, аж ахуйн нэгжүүд ч мөн их итгэсэн. Харамсалтай нь, Х.Нямбаатарын сүржин баривчилгаа сенсаци төдий байж, Засгийн газрын “Замын-Үүдийн мафи” гэж зарласан зургаан нь хүн нь хоёр хоногийн дараа хоржоонтойгоор суллагдсан. Х.Нямбаатарт баривчлагдаж асан “Замын-үүдийн мафи”-ийн толгойлогч гэх Замын-Үүдийн Засаг дарга Б.Анхбаяр өнөө ч албан тушаалаа хашиж, ажлаа хийсээр байгаа. Түүнтэй хамт баривчлагдсан таван албан тушаалтан нь ч хувь хувийн албан тушаалаа хашицгааж буй. Засгийн газрын Замын-Үүд дэх мафитай хийх дайн зургаан хүний баривчилгаагаар эхэлмэгцээ ингээд л дуусчихсан гэсэн үг. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын Замын-үүдэд дэлбэлсэн гранат хий хоосон утаа май ихтэй байснаас биш тэнд нөлөөллөө тогтоосон улстөрчдийн хэн хэнд нь хохиролгүй дэлбэрэлт байсан. 
 
2022 оны нэгдүгээр сар. Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь гранатаа Хөгжлийн банканд дэлбэлсэн. Хөгжлийн банкийг хуу тоносон, хугацаагаа хэдэн жилээр хэтрүүлсэн, найдваргүй зээлдэгчдийн нэрсийг нийгэмд зарлаж, нийтээр нулимуулсан. Улмаар  Хөгжлийн банкны хуучин удирдлагууд буюу Б.Батбаяр, Н.Мөнхбат тэргүүтэй хурган дарга нарыг хорьж эхэлсэн. 
 
Хөгжлийн банкийг хуу тоносон хэрэгт 20 улстөрч холбогдсон. Ардын намаас “Сод монгол”-ын Ц.Анандбазар, “Вояжер минерал ресурсес”-ийн Ч.Ундрам, “Вертекс майнинг партнер”-ийн Х.Ганхуяг, Г.Дамдинням, “Бэрэн групп”-ийн Б.Баттөмөр, “Вестерн холд”-ийн С.Бямбацогт нар эхний эгнээнд жагссан. Араас нь, албан тушаалгүй байгаа ч, Ардын намын намын хаягтай А.Сүхбат, Н.Номтойбаяр, Б.Элдэв-Очир, Ц.Гарамжав, Б.Ундармаа нар шил шилээ дарж зогссон. Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийг ардын түмний, аж ахуйн нэгжүүдийг боломжийг хулгайлсан Хөгжлийн банкны хэрэгтнүүддээ хэрхэн хариуцлага тооцохыг нийгмээрээ хүлээсэн. Хүлээсний эцэст, Улсын Ерөнхий прокуророос ёс болгож Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг гэх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Хоржоонтой нь, Ардын намынхан үгсэн нэгдэж, өнөөх дөрвөн гишүүнээ хамгаалаад авч үлдсэн. 
 
Ингээд Хөгжлийн банкны хэрэгт хурган дарга нь хоригдсоноос биш тонуулчдынх нь томчуудаас хэн ч хариуцлага хүлээгээгүй. Угаас төмөр торны цаана суух бүх болзлоо Хөгжлийн банкнаас ч урьд хангачихсан байсан Б.Ундармааг эс тооцвол шүү дээ. Товчхондоо, Л.Оюун-эрдэнийн Хөгжлийн банканд дэлбэлсэн гранат төрд орогносон тонуулчдыг огтхон ч гэмтээлгүй өнгөрсөн.
 
2022 оны дөрөвдүгээр сар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Удахгүй “Нүүрчдийн бүлэглэл”-тэй дайн зарлана. УИХ-ын гишүүд А.Адъяасүрэнгээс эхлээд асар олон албан тушаалтан холбогдсон байгаа” гэж мэдэгдсэн. Улмаар 2022 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, “Нүүрстэй хулгай”-н эсрэг дайныг эхлүүлсэн. Мэдээж, “дүрмийн дагуу” эхлээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд тэргүүтэй хурган дарга нарыг барьж хорьсон. 
 
Хөгжлийн банкны хулгайг хүлцэж өнгөрүүлсэн ард түмэн “Нүүрсний хулгай”-г тэвчээгүй, нийтээрээ төв талбайд гарч ирсэн. Арга буюу АТГ-аас “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон албан тушаалтнууд гэж эхний ээлжид 17 хүний нэрийг нийтэд зарласан. Ардын намаас Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын УИХ-ын таван гишүүний нэрийг цохсон. Түүнээс хойш “Нүүрсний хулгай”-н хэрэгт хэрхсэн нь, нэрийг нь зарлаагүй үлдээсэн 17 хүнийг хэзээ зарлах нь тодорхойгүй өнөөг хүрч байна. 
 
Хоржоонтой нь, “Нүүрсний хулгай”-н хэрэгтэн гэж нэр цохогдсон таван гишүүн нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай хуулийн төсөл санаачлаад явж байна. Хууль хяналтынханд шалгагдаж байгаа шинж ер алга тэдэнд. Б.Баттөмөр л гэхэд Төрийн ордонд хошуу дэвсэн, хамраа хугалчих шахан үнсэлцэж, үнгэлцсэн шигээ, “нүүрсний” хэрэгтээ зовнисон шинжгүй яваа харагдсан. 
 
2023 оны нэгдүгээр сарын 5. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төмөр зам, тээвэр, ложистиктой холбоотой дарга нар болгоомжтой байгаарай. Наана чинь бөмбөг тэсэлнэ шүү” гэж “заналхийлсэн”. Улмаар маргааш нь Эрүүгийн цагдаагийнхан “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг гэрээс нь баривчлав. С.Батдөлийн өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг гэрээ, гэрчилгээ хурааж авсан. С.Батдөл гэх хурган дарга нь баривчилсан нь түүний цаадах томчууд нь мөн л хамгаалагдаж үлдэв. Хурган дарга нь хувьдаа 10 тэрбумын авлига авна гэхэд хэн ч итгэмээргүй. Х.Хэрлэн тэргүүтэй томчууд түүний ард бий гэж ард түмнээрээ анзаарч хараад байхад хууль хяналтынхан хөдлөхгүй л байна. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн төмөр замд тэсэлсэн гранат мөн л томчуудыг нь “онилоогүй” бололтой юм. 
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн удаа Богдхан ууланд газар наймаалдаг БОАЖЯ-ны дарга нар, Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг Монголбанкны дарга нарын дунд гранат дэлбэлэхээ зарлаад буй. Тун удахгүй БОАЖЯ, Монголбанкаас хэдэн хурган дарга баривчлагдаж, тэднээр бохир ажлаа хийлгүүлж байсан томчууд нь хамгаалагдаж үлдэх биз. 
 
Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гранатаар зэвсэглэсэн галзуу хүн шиг л гүйж байна. Гэх мөртөө томчууд руугаа шидэхгүй, хурган дарга нарын дунд л хаяад байх юм, тэр гранатаа. 
 

ТОМ ТОНУУЛЧДЫНХАА ТОЛГОЙГ ИЛЭХ МӨРТӨӨ ГРАНАТ БАРЬСАН ГАЛЗУУ ХҮН ШИГ ГҮЙСЭЭР БАЙХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 28
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 11:08:27
    Ганзориг: Айлгаж авилгаа авна .Ажил хийсэн болж харагдана хөрөнгөө арвижуулна.засгийхаа хоногийн тоог аргацаана өөр юу ч байхгүй гайнууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 09:22:17
    Зочин: Урьдчилан зарлаад байхаар томхон тулнууд дэлбэрэлт өртөхгүй дайжаад замхраад байна л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 08:33:55
    Зочин: Хувьцааны ашгаа эртхэн авмаар байна.Юун 5 сард бэ?Яг одоо ӨГ‼️‼️‼️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 01:53:17
    Абаа: Яг л голыг нь олоод хэлчихлээ, ард түмнээ үнэхээр басаж байна да, за тэгээд хамгийн аймаар, эмгэнэлтэй нь ард түмэн нь ямарч идэвхгүй, хувиа хичээсэн, арчаагүй, бүгд хулгайч сэтгэхүйтэй, бас хулчгар, аймхай, хүлцэнгүй, новшнуудад дээрэлхүүлж байх даа таарсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 01:53:15
    Абаа: Яг л голыг нь олоод хэлчихлээ, ард түмнээ үнэхээр басаж байна да, за тэгээд хамгийн аймаар, эмгэнэлтэй нь ард түмэн нь ямарч идэвхгүй, хувиа хичээсэн, арчаагүй, бүгд хулгайч сэтгэхүйтэй, бас хулчгар, аймхай, хүлцэнгүй, новшнуудад дээрэлхүүлж байх даа таарсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 17:12:11
    Ахмадууд: Ээрээ суудлаа олохгүй бол доодсуудгүйдлээ олдоггүй юмаа ерэнхий сайд ард иргд ийн санаа бтдлыг сайтар бодож асуудлаа шийдв.эл сайнсан ард иргэдээ түшсэц болговол дээрдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 17:12:11
    Ахмадууд: Ээрээ суудлаа олохгүй бол доодсуудгүйдлээ олдоггүй юмаа ерэнхий сайд ард иргд ийн санаа бтдлыг сайтар бодож асуудлаа шийдв.эл сайнсан ард иргэдээ түшсэц болговол дээрдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 16:13:08
    Н.төмөрхүү: Энэ.ялзарлыг.үндсээр.солих.хэрэгттэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 15:19:04
    Зочини: Хуц ухнаа хамгаалдаг нь УХНАА ОВОГТОЙ ХҮРЭЛСҮХ .ЭНЭ ХҮН МАФИЖСАН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД ДҮРДЭЭ ОРООД АРД ТҮМЭН ЭХ ОРНОО БОДОХ СЭТГЭЛ ЗҮРХ НЬ ХАРАЛГАН БОЛЖ ДЭЭРЭЭС НЬ НҮД НЬ ЦИЙСЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 15:18:48
    zochin: tomchudaa delvelbel sainsan.deeree dagatai b dandaa orlogch tuslah ni l barigddag. neg hergiig hezee ch etssiig ni uzej duusgadahgui. ene buh buzar herl hahuuld ordniihon terguuleh uchraas delberehgui l bn l daa.Ehelj surjignesen Erdenetiinhen yalaaBadamcuren terguutenuud. tegeed olood huraagaad bga minguu il bolgo. shilen dans yalaa.bugd shou bolon zamhrahiig l mongolchuud hurtagdaj harj bn. Gol tom tolgoilogch nar daraagiin hoolond oroh hurungu oriulaltiin banknii huulia batluulah gd uhaangui guij bn. Iim bhaa bolioch noyodoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 12:52:05
    zochin: Yg zuw yg ni deereesee tsewerleh heregtei tsagaan sarin umnu huwitsaga ugwul ard tumen chini bayrlah bh da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 01:28:01
    zochin: Huldalch ********.uo ch shiidej chadahgui.Nuursni hulgai.Ugaartaj uhmeer emhii hulhi tulsh.TZ hulgaichdiin hereg bugd yvsaar HUUK. deer buuj bn.Heleh shalgah hun bhgui.TZiin 10 terbumiin heteg ta nariin tavisan Herlen.uuraglagch B.Javhlan.Huukd hamaarch bn.Odoo boltol ********.shagadaggui.Ajlaas n avch hayhgui bgaad baihuu.Arai dendej bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 01:27:06
    zochin: Huldalch ********.uo ch shiidej chadahgui.Nuursni hulgai.Ugaartaj uhmeer emhii hulhi tulsh.TZ hulgaichdiin hereg bugd yvsaar HUUK. deer buuj bn.Heleh shalgah hun bhgui.TZiin 10 terbumiin heteg ta nariin tavisan Herlen.uuraglagch B.Javhlan.Huukd hamaarch bn.Odoo boltol ********.shagadaggui.Ajlaas n avch hayhgui bgaad baihuu.Arai dendej bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 22:07:09
    Зочин : Зөв байна шатыг дээрээс нь шүүрд Ерөнхий сайд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 21:42:51
    Зоч: Оюун-Эрдэнэ нь нууц дохио өгч тэд нь энэ залууд авлигалын мөнгөө хаа нэг газраа нуу гээ биз!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 19:29:43
    Зочин: Тэсэлж дэлбэлж байж энэ идээ бээрэндээ баригдсан нийгэмд авилгачдад цочроо өгнө. Бүүр сайн дэлбэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 18:50:19
    Хн: Зэвүүн урвагчид их байнаа,яаж нэг сална даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 18:29:24
    Зочин: Энэ гучин жилд энэ банди шиг гартаа гранаттай ЕС хэд байсан юм томыг нь битгий хэл жижгийг нь ч дэлбэлж чадахгүй л байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 17:00:00
    иргэн: Шударга нийгэм тогтоох санаатай юм бол хамгийн том хулгайч ахаасаа салаач ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 16:17:33
    L.B: Hoorhii mini ym hiigeel yvaad bgamda yvaanda naad nohdvvdiig ungah blgvi odoo joohon jurdaj bga bh yorni bol dund shatnii ajil gardaj hiij bga nohdvvdl avilgaliig ulam doviilgood bainuuda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 13:04:43
    Zochin: Shal khudlaa gar sh dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 12:05:32
    Насанбат: ЖДҮ, нүүрс, хөгжилийн бүгд таг. Нүүрсний, хэрэг, ждү-гийн хэрэгтэн хэрэг эрхлэхийн даргатай. Тэгээд шударга ёс гэж яриад яахав дээ. Бүх сайд нар нь хулгайн асуудалтай. Юутай тэмцээд байгаа юм бүү мэд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 11:05:17
    Зочин: Айлын нохой дайрахаар хамт яваа хүмүүсээ хаяж зугатаад хол очоод худлаа хашгираад гүйгээд байдаг нөхөр шиг л байгаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 09:33:35
    Зочин: Байгаа олохгүй дэлбэлээд байгаа нь санаатай юу манаадгүй юу ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 09:09:11
    хаха: хэхэ арга үгүй хүүхдээрээ юм дорвитойхон дэлбэлж чадахгүй бөмбөг бариад гүйхээр нь ах нар нь загнаад доош нь хазгай шидээд тэрэнд нь азгүй багацуул хальт оногдоод жүжиг дуусаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 08:54:26
    1072 ш хувьцаа эзэмшигчид : 1072 Ш ХУВЬЦААНЫ 2 САЯЫН 10 ЖИЛИЙН 20 САЯЫН НОГДОЛ АШИГ АА ЦАГААН САРААС ӨМНӨ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ДАРЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 08:53:28
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЦАГААН САРААС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 07:55:30
    засс: шордоод доромжлоод суулгүй өөрсдөа оролц АН ын хулгайч нараа дэлбэлээч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188