• Өнөөдөр 2024-05-16

МАН ХУЛГАЙЧ НАРААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ НЬ

2022-04-19,   1631

        Улс төрийн ууган хүчин МАН урт гартнууд, ужгирсан хулгайч нараасаа салж чадахгүй нь ээ. Хөгжлийн банкийг хуу тоносон хулгайг хаваржин “сэвж”, “Хариуцлага хүлээлгэнэ, хулгайтай эвлэрэхгүй” гэж хэвлэлээр баахан “шоу”-даад хөөрхий ард түмнээ хий л баахан хөөргөчихөж. “Улс хөгжих биш улстөрчид хөлжсөн Хөгжлийн банкны хэргээр далимдуулж, төрд үүрлэсэн хулгайч нараас одоо л нэг салах нь” гэсэн “гэнэн” хүлээлт хаврын хавсаргатай хамт замхарч, зуны эхэн сартай мөд золгох нь. Зун дуусаж, намар золгоход нийгэм Хөгжлийн банкны хэргийг хэдийнэ мартчихсан байх биз. Ард түмний ой санамж дээр тоглолт хийхдээ аргагүй сайн юм, Ардын намынхан. 

Тэгээд бодож үзлээ, “авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг эвлэрэхгүй” гэсэн эрх баригч намынхан яагаад Хөгжлийн банкны хуу тоносон хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бол гэж. Хариулт нь ердөө л, хаалгачаасаа хаан хүртлээ хэн нь ч үлдэхгүй хулгайн хэрэгт нэр холбогдоцгоосон юм байна. Тийм ч учраас хэн хэнээсээ хариуцлага нэхэж чадахгүй, харилцан нэг нэгнээ барьцаалцгаасан юм байна. Хоёр зуун дамжсан түүхтэй болоод ч тэр үү, хэтэрхий олон хулгайчтай болчихож, МАН.

      Ингэж харвал, хаваржин ярьсан Хөгжлийн банкны хэрэг дөрвөн жилийн өмнөх ЖДҮХС-гийн хэрэг шиг л мартагдаж дуусах бололтой. Эргэн санавал, одоогоос дөрвөн жилийн өмнө ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдийнхээ компаниар хөнгөлөлттэй зээл авсан дуулиан дэглэж байлаа. Тэдний ихэнх нь эрх баригч МАН-ынхан байсан. Тухайн үед У.Хүрэлсүх хариуцлагын сэлэм ярьж “60 тэрбум, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй” гэж ихэд сүржин зарлаж байсан. Яг л одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан шиг. Хоржоонтой нь, У.Хүрэлсүх өөрөө ЖДҮХС-г тоногсдын тэргүүн эгнээнд бичигдэж, хулгайч нарын хоолойд тулгана гэсэн хариуцлагын сэлмээ хуйнд нь хийхээс аргагүй болсон юм даг. 
 
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-аас “Жаргалант мах импекс” ХХК-иар дамжуулан 1.3 тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор” ХХК-иараа 700 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг “Сингапур хэльткейр сентр” ХХК-иараа 800 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-иараа 300 сая төгрөг, УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор “Хүннү” ХХК-иараа 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК-иараа 950 сая төгрөг авсан гэгдсэн. Гэтэл хариуцлага хүлээх бүү хэл хууль баталдаг төрийн түшээ гэж “тахигдаад” саарал ордондоо сууцгааж л байна. 

Цаашилбал, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК гэх гурван компанид ЖДҮХС-гаас 2.8 тэрбум төгрөг олгоход нөлөөлсөн гэж нэр холбогдсон. Мөн өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хүртэл ЖДҮХС-тай нэр холбогдож явсан. Тодруулбал, ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн гэгч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай ахан дүүсийн тун ойр холбоотойгоор барахгүй, Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр  баригдаад, буцаж нураагдсан “Андлалын хөшөө”-ний “луйвар”-ын цаана Л.Батсүрэн гэгч байсныг бид баримт нотолгоотойгоор нийгэмд ил болгосон. Харамсалтай нь, хамар хашааны хамтрагчдаас хэн ч хариуцлага нэхээгүй. 

       Илүү сонирхолтой нь, ЖДҮХС-тай нэр холбогдож, тухайн үедээ хариуцлага хүлээж байгаа дүр эсгэн 2020 оны сонгуулийг хүчээр шахуу өнжсөн МАН-ын нэр бүхий гишүүд өдгөө цөм өндөр албан тушаалд очицгоосон байна. Жишээ нь, ЖДҮХС-гаас “Газар буудай” ХХК-иараа 950 сая төгрөг авсан гэх УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулагдсан “Мийт экспорт интернэшнл” ХХК нь ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг авсан гэдэг боловч Л.Энхболд өдгөө төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын “Топ кондитер” ХХК нв ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан гэдэг. Гэтэл О.Батнасан өдгөө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. 
 
Түүнчлэн МАН хулгайч нартайгаа хэрхэн тэмцдэгийг харуулах хоржоонтой нэг жишээ бий. ЖДҮХС-тай нэр холбогдсон Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан нараараа МАН “туг тахиж” ял оноосон боловч яг үнэндээ Б.Ундармаа, Б.Батзориг нар 40 сая төгрөгөөр торгуулсан болоод ялгүй үлдэж, Д.Дамба-Очир, Г.Солтан нар түр хоригдсон болоод Ерөнхийлөгчийн уучлалаар наранд гарч ирсэн байдаг. 

Ийм байхад МАН-ыг Хөгжлийн банкийг хуу тоносон хулгайч нартаа хариуцлага тооцно гэж хий найдаж хүлээх хэрэгтэй бололтой. 

 

МАН ХУЛГАЙЧ НАРААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-30 00:06:47
    Зочин: Энэ улс ингээд дууслаа Хятадуудад газар нутагаа таслаж өгнө дарга анги бүгд урвасан 2 дох 3 дох орны иргэншилтэй цагаа болход бүгд эх ороноо хаяаад зугтаана бүгд үр хүүхдүүдээрээ цус ойртон заваарсан бэртэгчингүүд одоо бүгд айдастай байгаа Шорон хүлээж байгаа үр хүүхдүүд ад үзэгдэн амьдрахад хэцүү болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-23 14:24:36
    Иргэн: Ганцхан МАН Ч бишээ...АН ч бас их идсэн...Уг нь.Хийх гэсэн юмаа хийгээд төлөөд явбал зүгээрсэн...Чанаргүй зээлийн ихэнх нь АН хан байх шүү...Ямартай ч МАН хан нэг учирыг нь олох байхаа... ЖДҮ гийн зээл авсан хүмүүс ядаж хүүтэй нь хамт төлчихөөсэй дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-23 14:24:34
    Иргэн: Ганцхан МАН Ч бишээ...АН ч бас их идсэн...Уг нь.Хийх гэсэн юмаа хийгээд төлөөд явбал зүгээрсэн...Чанаргүй зээлийн ихэнх нь АН хан байх шүү...Ямартай ч МАН хан нэг учирыг нь олох байхаа... ЖДҮ гийн зээл авсан хүмүүс ядаж хүүтэй нь хамт төлчихөөсэй дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 18:02:18
    Zochcin: Gencogiin tsereg niitlel oruulj bnu? Shine yarmag tosloo yraichee Bas tomor zamaa yriaachee Oroo tol Zeelee tol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 13:32:19
    зззз: найдалтгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 12:11:30
    Иргэн: Бүлэг хулгайчдыг ажлын байранд нь шууд бөмбөгдөөд өгөөч . Ард түмэн залуусаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 12:00:10
    Зочин: 3сая хулгайч нар. Яах вэээээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 10:39:05
    Зочин: Бүгдээрээ хулгайчид юм чинь хэнтэйгээ тэмцэх вэ дээ Бид л харин хүчээ нэгтгэж тэднийг хөөж явуулмаар бна Ядаж байхад мангаруудын хусам долоосон гөлөгнүүд тэднээсээ юм горьдоод хөдлөхгүй санаатай юм уу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 10:30:20
    irgen: Su d bazuuldag blaa gehed.aimag oron nutagt UIHgishuunii tsunh barigchiig ymart shalgaruulaltgui songoj.huduu oron nutagt olon asuudal garch .shiidej chadahgui Delgersaihani amaar ajillaj bn.Ene DORNOGOViin ZD iig hurdan zailuul.Malchid ******** gayad heer gadaa hool hunsgui 7 honog temtsej bhd Tur zasagaas AA duugarch hamgaalsamgui.Irgedees zarimiig n barivchilsan bh.Daanch de iim ZD.UIH gishuun baih heregtei uomuu.Huuk.Oyuk Dornogoviin ZDiig ymar bolovsrol.shalguuraar songosnoo hevleleer medeelel hii.DTB gj bas amaa uduulsen.Otgon setguulch ochij toforhoi medee avch bn.Malchiddaa sanaa zovj bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 08:04:23
    Zochin: ЖДҮ -чид зүгээр үлдсэн. Хөгжлийн банкныхан ч зүгээр үлдэнэв Явж явж 60 тэрбумынхан нь хий хоосон яриа болж таараад ЖДҮ, Хөгжлийн банкнаас бодитоор идэж ууцгаасан улсууд нь хулгайчйг барь гэж хамгийн чанга орилсон нөхдүүд болж таарч байх шид вээ хөөрхийв
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188