• Өнөөдөр 2024-05-17

Г.ЗАНДАНШАТАР ОГЦРОХ УУ, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ

2022-04-14,   879

          Хаврын сүүл сарын халуун сэдэв Г.Занданшатар огцрох уу, Засгийн газар огцрох уу гэдэг байх нь ээ. Улс төрд өрнөж буй үйл явдлуудыг нэгтгэж харвал УИХ-ын дарга Г.Занданшатарыг “зайлуулах” акц өрнөж эхэлсэн нь тодорхой болж байна. Гэхдээ Г.Занданшатар зүгээр зайгаа тавиад өгчихгүй буюу огцрохдоо хүрвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хөлдөө чирнэ гэх. Угтаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр хэзээнээс л хань, хамтрагчид байгаагүй буюу хууччуулын захиасаар л Г.Занданшатартай хамтарч байсан гэх. Харин одоо тэд нэг мөр түнжин хагарч, хэн нь хэнийгээ огцруулах вэ гэдэгт ухаан зарж эхэлжээ. 
 
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар огцрох уу, Засгийн газар огцрох уу гэдэг асуулт Засгийн газраас илүүтэй Г.Занданшатарт ихээхэн хамааралтай болж хувирч байна. 
 
         Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд унах “нүх”-ээ өөрөө ухаж, “суудал нь өнцөгдсөн” аятай сав л хийвэл хэл аманд орж, хэвлэлийн эхний нүүрүүдийг “чимэх” боллоо. Хэрэглээний барааны үнэ ард иргэдэд ачаа болж байхад “Хэмнэ” гэж номлосон нь УИХ-ын дарга Г.Занданшатарын алдаа болсон. Амныхаа алдаанаас ард түмэнд ад үзэгдэж, Ардын намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, шавартай зуурч байна. Энэ алдаанаасаа бол Ардын намын удирдлагууддаа ч багагүй “бангадуулсан” гэх. Улмаар “Хэмнэ” гэсэн хайнга алдаагаа залруулах гэхдээ “Төрийн байгууллагууд том жийп хэрэглэхгүй” гэх санаачилга гаргасан нь ард түмний санаанд мөн л хүрсэнгүй. Үнэндээ ч төрийн томчууд хөдөө явахаас бусдаар хот дотор том жийп хэрэглэхгүй байх шийдэл нь бодит хэмнэлт болж чадахгүй. Эдийн засгийн талаасаа том жийп унахаа болилоо гэхэд шатахуунаас нь жилд таван тэрбум төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө л хэмнэх тооцоолол гарч байгаа юм билээ. Таван тэрбум төгрөг гэдэг бол төрийн өмчит нэг компанийн захирлуудын жилд авдаг цалинтай л дүйх мөнгө. Ингэж харвал УИХ-ын дарга Г.Занданшатарын хэмнэлт хийх санаачилга нь мөн л 
 
       Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр эрх баригч намын дарга ч гэлээ энэ парламентад нөлөө нь дутаж буй. Тиймдээ ч Засгийн газрын сайдуудаа давхар дээлтэйгээр дахин бүрдүүлэх сонирхлоо эртнээс илэрхийлж байсан. Гагцхүү МАН-ын “ах нар”-тайгаа тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэх. Тэгмэгц УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулж, оронд нь өөрийн талын хүнээ томилуулах замаар УИХ-д даргаар нь дамжуулж нөлөөлөх хувилбарыг сонгосон байж болох дүр зураг харагдаж байна. Тэгээд ч УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хаягтай” хүн буюу хууччуулын нэг. Харин ч УИХ-ын дарга Г.Занданшатар “хорхойд хоргүй” дүрээр хууччуулаас сугарч үлдэж, энэ суудалдаа удаан тухалж буй. 
 
        Гуравдугаарт, Хөгжлийн банкийг хуу тоносон төрийн түшээдийн хэрэг эцэстээ энэ парламентын эмзэг цэг нь болж хувирсан. Улмаар УИХ-ын нэр бүхий 12 гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэрвээ прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт бүхий нэрс ирвэл хамгаалахгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулиар олгогдсон үлэмж эрх мэдэлтэй Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн нь хоосон сүрдүүлэг биш буюу парламентыг бужигнахад хүргэсэн гэх. Нэг биш, хоёр биш, 12 гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэхдээ хүрвэл одоогийн УИХ орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдана. Нөхцөл байдал ингэж эргэвэл “ангийнхнаа” удирдаж чадаагүй УИХ-ын дарга Г.Занданшатар хүссэн ч эс хүссэн ч огцрох нөхцөл бүрдэнэ. Ингэж харвал, УИХ-ын 12 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай “шуум”-ыг зориуд тараасан буюу хэрвээ УИХ-ын дарга Г.Занданшатар зайгаа тавьж өгөхгүй бол УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь биш бүр хэд хэдээр нь бүрэн эрхээс нь хагацаах замаар Г.Занданшатарыг буланд шахах оролдлого хийж байж болох. 
 
        Дөрөвдүгээрт, залуучууд Засгийн газрыг “Ажлаа хий” гэж гурав хоног жагссан. Хачирхалтай нь, залуучуудын энэ хүсэлт, шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж байсан аятай тун эелдгээр хүлээн авч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тэргүүтэй үүсээд буй асуудлуудыг хуульчилж, УИХ-аар хэлэлцүүлэхээ мэдэгдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ам.долларын ханш 3000 давж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болж байгааг Засгийн газар, УИХ-ын аль аль нь мэдсээр байж заавал залуучуудын жагсаж шаардахыг хүлээх ямар шаардлага байв гэдэг сонин. Ингэж  харвал, Засгийн газар, УИХ-тайгаа хоёр талдаа гарчихаад, хэн хэнийгээ хөдөлгөхгүй байгаа буюу залуучуудын жагсаал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д шахалт үзүүлэх боломж олгосон гэж харагдаж байна. 
 
Ингээд харвал УИХ-ын дарга Г.Занданшатар огцох нь Засгийн газраасаа магадлал өндөр харагдаж байна. 
 

Г.ЗАНДАНШАТАР ОГЦРОХ УУ, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 13:45:16
    Зочин: Нөгөө 2 оосоо боловсролтойгоороо ялгаатай Нөгөө хүн бол хэн ч мэдэхгүй татан буугдсан хувийн сургуулийг төгссөн болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 10:39:50
    Zochin: Oron garan ch bish byyr garan garan ergyy sh dee. Zailbal taarna doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 09:23:14
    Иргэн : Занданшатар бол маш дорой сул, ажлын чадваргүй хүн шүү. Бараг зүгээр гишүүн хийх ч ахдана. Нөгөө 2оо бодвол арай боловсролтой нь чааваас. Төрийн 3 өндөрлөг өөрсдөө ийм бж цүнх баригчаараа боловсролтой, өндөр ур чадвартай,гол нь сэтгэлтэй залуус авах хэрэгтэй. Долигонуур бөгс долоогчид огт хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 09:23:14
    Иргэн : Занданшатар бол маш дорой сул, ажлын чадваргүй хүн шүү. Бараг зүгээр гишүүн хийх ч ахдана. Нөгөө 2оо бодвол арай боловсролтой нь чааваас. Төрийн 3 өндөрлөг өөрсдөө ийм бж цүнх баригчаараа боловсролтой, өндөр ур чадвартай,гол нь сэтгэлтэй залуус авах хэрэгтэй. Долигонуур бөгс долоогчид огт хэрэггүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188