• Өнөөдөр 2024-04-25

ХИЛЭЭР ГАРЧ ЗУГТСАН 92 ХҮНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ

2023-03-12,   32450

    Засгийн газраас “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын болон онц хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хил давж оргон зайлсан 92 хүнийг интерполоор эрэн сурвалжилж, эргүүлэн авчрахаар болсноо зарласан. Одоогоор Интерполын сайтад эрэн сурвалжлахаар болсон 92 хүний мэдээлэл орж эхлээгүй, Монголоос залилангийн хэрэгтэй Баянжаргалын Энхмаа, хүн амины хэрэгтэй Цэрэндоржийн Гансүх, санхүүгийн луйврын хэрэгтэй Мазеновын Марат гурвын нэр л байршжээ. 
 
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын зарласан хилийн цаана, харь оронд орогнож байгаа 92 хүнээс эхний удаад 10 хүнийх нь хэн болохыг товч танилцуулж байна. 
 
Сандагдоржийн Төмөрбат
 
    С.Төмөрбат нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгчээр ажиллаж байхдаа алдарт Салхитын мөнгөний ордын хэрэгт ээж, Гавьяат хуульч Л.Бямбаагийн хамт холбогдсон. Салхитын мөнгөний ордын энэ дуулианд холбогдсон нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Х.Баттулга зарлиг гаргахад С.Төмөрбат багтсан. Улмаар Х.Баттулгын тус зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 16-нд С.Төмөрбат гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу гарсан. ОХУ-аар дамжин АНУ-д очсон мэдээлэл бий. Эргэн сануулахад, С.Төмөрбатын ээж Гавьяат хуульч Л.Бямбаа нь Салхитын ордын хэрэгт холбогдож, Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан байдаг. 
 
Александр Евгеневич Новажилов 
 
    А.Е.Новажилов нь Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. А.Е.Новажилов энэ албан тушаалыг хашиж байхдаа буюу 2007-2009 оны хооронд Кипр улсаас 40 орчим сая ам.долларыг оруулж ирж, Тээврийн хөгжлийн банкныхаа нууц данснуудад байршуулж, хойд хөрш рүү шилжүүлэх замаар мөнгө угаасан гэх гэмт хэрэгт холбогдсон. Хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж эхэлмэгцээ Дорнод аймгийн Эрээнцав боомтоор хил гарч зугтсан гэх мэдээлэл бий. 
 
Батчулууны Заяат
 
     Б.Заяат нь “Изи зэт” ХХК, “Зэт маркет” ХХК, “Зэтта” ХХК, “Зэт хорин дөрөв” ХХК, “Ананд капитал” ХХК, “Зэт пэй” ББСБ-уудыг эзэмшдэг. Б.Заяат нь “Зэт хорин дөрөв” ХХК-иараа Олон улсын онгоцны тийзны онлайн захиалгын “Z24” гэх платформыг ажиллуулж байсан. Гэвч 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн иргэдийн захиалсан онгоцны тийзийг өгөхөө больж, хэдэн зуун хүний мөнгийг нь завшсан. Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн газраас Б.Заяатад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Б.Заяат нь одоогоор Турк улсад орогнож байгаа гэх мэдээлэл байна. 
 
Билэгтийн Тамир
 
     Б.Тамир нь Ч.Ганхуягийн “Ард холдинг” ХХК-ийн Маркетингийн газрын захирал, 2019 оноос “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Мөн “Говь кашимер” ХХК-ийн Цахим худалдааны захирал, “Нийслэл масс медиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ын ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан аж. 
 
Маженов Марат 
 
Казастан улсын иргэн М.Марат нь Монголд “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулж, энэ компаниараа олон шатлалт пирамид загвараар санхүүгийн луйвар хийсэн. М.Маратын “Жи тайм” сүлжээнд манай улсын 11.734 иргэн элсэж, нийт 26 тэрбум төгрөгөө залилуулсан. М.Маратыг 2017 оны хоёрдугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил давах гэж байхад нь баривчилж байсан. Гэвч мөрдөх байцаалтын явцад дахин хил гарч, оргон зугтсан байдаг. 
Туяагийн Даниел 
 
Т.Даниел нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн эхнэр Б.Ойгонжаргалтай “Кевико” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Мөн “Майди поон” ХХК-ийг эзэмшдэг. 
 
Батаагийн Гантүлхүүр
 
      Б.Гантүлхүүр нь “Пи Си Вай” ХХК-ийг эзэмшдэг. “Пи Си Вай” ХХК-иараа 2018 онд Хөгжлийн банкнаас 4.0 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг “Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор авсан гэдэг. Гэвч одоог хүртэл зээлээ эргэн төлөөгүй, өрийн үлдэгдэл нь 5.0 тэрбум төгрөг болоод байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын Түр хорооноос Хөгжлийн банкны нээлттэй сонсголд Б.Гантүлхүүрийг гэрчээр дуудсан ч ирээгүй. Улмаар Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Б.Гантүлхүүр нь Герман улсад орогнож байгаа гэх мэдээлэл байна. 
Дашжамцын Жаргал
 
     Д.Жаргал нь УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны төрсөн дүү ажээ. Тэрбээр “Баянбумбат констракшн” ХХК, “Осакдөл” ХХК, “Новая заря Монгол” ХХК, “Бонжулай” ХХК болон “Эв нэгдэл шинэчлэл” ТББ-ыг эзэмшдэг. Эргэн сануулахад, 2017 онд АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Арвин болон түүний дүү нарыг шалгаж эхэлсэн. Тодруулбал, Д.Арвин болон түүний дүү нар “Их өргөө” ХХК-иараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, хуучин “Сансар” хотхоны 85 айлтай гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн. Улмаар “Сансар” хотхоныг шинээр барих явцдаа иргэдийн ордерыг барьцаалж банкнаас их хэмжээний зээл авсан нь илэрсэн гэдэг. Д.Жаргал нь өдгөө Австралийн Сиднейд амьдарч байгаа гэх мэдээлэл байна. 
 
Дашдэлэгийн Буянтогтох
 
        Д.Буянтогтох нь “Засаг чандмань” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ах. Д.Буянтогтох нь “Засаг чандмань” ХХК-ийнхаа полметалийн уурхайд хөрөнгө оруулагч хайж явахдаа Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой танилцаж, түүнээс 19 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон. Макс Жонсон нь Д.Буянтогтохоос мөнгөө авах гэж Монголд хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд манай хууль хяналтынхнаас тусламж хүссэн захидал ч илгээж байсан. 
Махбариадын Баярмагнай
 
     М.Баярмагнай нь “Эгнэгт” ХХК, “Галбын говь транс” ХХК, “Эгнэгт транс” ХХК, “Эгнэгт трейдинг” ХХК, “Эгнэгт Индастри” ХХК, “Эн Эф ай” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн “Дорноговь их хөгжил” сангийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ХИЛЭЭР ГАРЧ ЗУГТСАН 92 ХҮНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 00:05:11
    Лодой: М.Баярмагнайг Улаанбалын Лодой сайн мэдэж байгаа даа. Түүнийг жаахан хөнтрөөд өгвөл улайна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 19:46:50
    Эрик: хаха интeрполоор өөр улсын иргэдийг авчирч харагдаарай, өөрсдийн хэдээ юу вэ гэхээс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 19:40:32
    зочин: хаа сайгүй авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 18:56:18
    Дархан монгол: Ар гэр хамаатан саданг нь хойд солонгос шиг шоронд хатаахаар ирэхгүй хаачих юм бэ дандаа уих гишүүдтэй хамаатан хулгайчууд л б.на ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-13 23:56:35
    Ганууш: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чинь гараад явчихсан юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 18:26:24
    Иргэн: Эргүү П..Да. Хэн хэн бэ гэнэ, бүгдээрээ хулгайч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 16:41:28
    Харамсалтай: Авчираад Бямбацогт шиг буруугүй гээд гаргачихдаг шүүгчдээ яах билээ. Би буруугүй байсан шүү дээ л гээд онгироод явна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 16:13:28
    Юуны өмнө хуулийн байгууллагаа цэвэрлэе: Авч ирж болно. Юуны өмнө хуулийн байгууллагуудаа цэвэрлэж авая. ТӨРийн өндөрлөгүүд энэ ажлыг зрхирн байгуулах боломжтой. ИРГЭД цэвэрлэгээнд орох авлигачдыг тодруулахад туслах боломжтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 10:02:20
    Nk: Yahas ch butsaha bsan Deeremchid bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:36:33
    Иргэн: Барих эсвэл баигаа газар нь устгах
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 17:51:44
    Зочин : Ичиж ухмээр шуналтай тэнэгууд юмаа! Хулгай хар мортой гэж мэддэггуй малнууд уу! Ур хуухэд удамдаа хар толбо улдээгээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 17:51:43
    Зочин : Ичиж ухмээр шуналтай тэнэгууд юмаа! Хулгай хар мортой гэж мэддэггуй малнууд уу! Ур хуухэд удамдаа хар толбо улдээгээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 22:42:33
    Зочин: Анх юу гэж хянан шалгах байгууллагыг татан буулгасан юм. Хулгай хийх бүх боломжийг нээчихээд, хулгай хийлгээд байтал улс орны тусгаар тогтнол нэг мэдэхэд алдагдах болчихсон тул гэнэт сэхээ авсан засгийн газрын энэ ажил дүр эсгэсэн ажил даа. Сонгууль дөхөөд ирлээ. Ингэж попороод байр сууриа хадгалах гэсэн хоосон санаа болчих вий.Итгэхгүй байна. Хулхидуулсаар хаширсан ард түмэн одоо итгэх боловуу даа. Бүгдийг нь баривчлаад шорондож чадвал ард түмэн алга таших байх. Та нар байх сууриа хадгалах байх. Юу ч гэхэв дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 18:19:30
    ЗОЧИН: Тэр Ханджавын Батжаргалыг шалгаачээ. Наадах чинь үнэтэй бөгс долоогч, нүүрсний мөнгөөр баярхаад хүүхэндээд Жаргалантын аманд олон 10 хаус бариулаад явж байна. Ерөнхий сайдаа Х. Батжаргалыг наадуулыгаа барьж шалгаач. Х.Батжаргал эдийн засаг хөгжлийн төрийн нарийн бичгийн дарга бн. Асар богино хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөндөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 17:44:14
    булгаа: ЭНХРИЙ ХАЙРТ БАДАМЖУНАЙ ХААНА БАЙНА АА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 17:44:12
    булгаа: ЭНХРИЙ ХАЙРТ БАДАМЖУНАЙ ХААНА БАЙНА АА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 17:44:11
    булгаа: ЭНХРИЙ ХАЙРТ БАДАМЖУНАЙ ХААНА БАЙНА АА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 17:11:49
    Иргэн: Ж.Мөнхбат хадам ахынхаа араас явжээ. Аугаа шуналтай хүндээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 16:54:31
    Unur: Nuguu muu saihanbalag yagaad baihgui bnaa ter hun l hamgiin turuund ireh yostoi busuu er ni tegeed ochirbat elbegdorj halzan ganbold dorligjavuud mini bii l baigaadaa ter saihanbilgiig yvuulsan shuugch prokuror nart yagaad hariutslaga tootsohgui bnaa battulga gansuhiin haalttai hileer oruulj irsen ih hemjeenii dollor yu bolson be yagaad tag chig bolson be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 16:53:15
    Зочин: Ямар ч засгийн үёд ийм тийм / шувууны мэт/ ажиллагааг явуулж бгаагүй энэ засгийн газар маш сайн ажиллаж бгаа гэтэл зарим 1 хамсаатан гэр бүл найз нөхөд троллууд маш их айж чичирч аль болохоор засгийн газраа муулж эсрэг ажиллагааг хийх юм одоо ард түмэн аль засгийн яаж ажиллаж бгааг сайн мэддэг болсон авилгач хулгайчдыг хурдан барьж ирж улс орноо өөд татаж цэвэрлэх эрин үё ирж бгаад таатай бна амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 15:51:32
    Хуульч: Бүгдийн авч ирээд дүүргээс нь гаргахгүй хориг тавь. Энэ төр үнсэх гэдэг ял
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 15:51:31
    Хуульч: Бүгдийн авч ирээд дүүргээс нь гаргахгүй хориг тавь. Энэ төр үнсэх гэдэг ял
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 12:18:35
    Зочин: Ийм л тэнэг юмнуудад албан ёсны банкнаасаа мөнгөө алдчихдаг ёстой тэнэгээс тэнэг удирдагчид. Харин жирийн хөлсөө дуслуулж юм хийх гэж байгаа иргэддээ хүү багатөй зээлийг нарийн график гарнаад өгвөл бид төлж чадна. Үл хөдлөх бхрьцаатай хүсүүст зээл өгч яагаад болохгүй гэж ? Банкны шуналтнууд өөрсдөө шууд хүнээс бэлэн мөнгө авч хэтэвчээ түнтийлгэж , уос төрчидтэй нийлж улс ррныг сүйрүүлсэн байна. Мөн хэрэгтнээ барьчихаад гадагш алддаг нь хэний буруу юм нөгөө хил гайлын хүмүүс яагаад ажлаа хийж чадахаа байсан бэ? Нямбаатар та нартай ч холбоотой. Ниргэсэн хойно нь хашгираад яах ч юм бэ? Хариуцлага огт алга. Надад зээл өгвөл би төлж чадна , Наад барьцаагүй өгдөг малнуудтайгаа сайн ажилла мөн та нар битгиы оролц.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 11:16:16
    наран: Сайн бна ш дээ Нямбаатар сайн ажиллаж бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 10:07:18
    Тамир: Шувуу ажиллагааны зардлыг улс минь дааж тэнэгтэв. Улс бас тоглолтоо хийх арга байж магадгүй дээ. Мэдсээр байж гаргаад явуулчаад араас нь шувуу ажиллагаа чгэх шиг. Сонгуулийн өмнө 60%-г нь авчирвал маш их хүндлэл шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 09:18:12
    Huuli: Boljmor operats yum bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 08:02:10
    Иргэн: Сайн байна шүү. Улс ийм л байх ёстой браво Нмбаатар, Оюун-Эрдэнэ засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 07:22:46
    Төөний : Махбариадын Баярмагнай гэхээр генералын хүү болох нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 04:20:37
    h: su.batbold tserenpuntsag hurelbaatar byambatsogt delgersaihan gd akuluudiig bariasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 14:59:50
    иргэн: Яагаад 92 хүнийг сүр бадруулан заралчихаад бүгдийг нь одоо хүртэл интерполоор дамжуулан эрэн сурвалжилахгүй байгаа нь ойлгомжгүй бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 14:59:49
    иргэн: Яагаад 92 хүнийг сүр бадруулан заралчихаад бүгдийг нь одоо хүртэл интерполоор дамжуулан эрэн сурвалжилахгүй байгаа нь ойлгомжгүй бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 12:10:08
    Зочин: Хууль хяналтынхан хуувилдаж гаргаад байгаа байх, тэднийг шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 12:10:08
    Зочин: Хууль хяналтынхан хуувилдаж гаргаад байгаа байх, тэднийг шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 11:53:30
    З: Яөна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 11:53:29
    З: Яөна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188