• Өнөөдөр 2024-04-27

“ЖАРГАЛАНТ” ХОТХОНЫ 46 ХАУСЫГ Ж.МӨНХБАТ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН ҮҮ

2023-02-18,   2913

       АТГ-аас Ардын намын таван гишүүнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цохсон. Араас нь Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар шил дарж байна. Ж.Мөнхбат нь Д.Ариунболдыг, Т.Аюурсайхан нь Б.Ганхуягийг буюу тус тусын найзыг “Эрдэнэс таванталгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулах замаар “Нүүрсний хулгай”-н хэрэгт гар, бие оролцсон гэгдээд буй. Т.Аюурсайханы итгэлт туслах И.Даваадорж нь Ар гүнт, Арцатын аманд хаус хотхон бариулсан нь баримтаар илэрч, өдгөө өргөст торны цаана суусан. Харин Ж.Мөнхбатын туслахыг дуудаж, тайлбар мэдүүлэг аваад байгаа. Түүнд Архангайн 10 жилийн нэг төгсөлтийн охин нь гэх Д.Наранчимэг гэдэг нэг туслах бий, багын найз Х.Батжаргалаасаа “үрчилж” авсан З.Баярбаатар гэх залуухан бас нэг туслах бий. З.Баярбаатар туслах нь том жийп ээлжилж унаад, элдэв янзын буу үүрч гангардаг, “сошиал баярхуу” нөхөр л харагддаг. Одоогоор АТГ-ынхан хэнийг нь дуудаж байцаасан нь тодорхой бус байна.  
 
Дүрмийн дагуу Ж.Мөнхбат өөрийгөө гэм буруугүй, эгээ л өндөг гэхээс өөрцгүй тайлбар хэлээд буй. Тухайлбал, тэр “Би нүүрсний хулгайтай холбоогүй. Төр, түмнээсээ хулгай хийгээгүйгээ баттай, бардам  хэлнэ” гэж “даналзаж” харагдсан. Гэхдээ тэр аль таван жилийн өмнө ард түмний дунд казиночин, концессчин, “нүүрсний хулгайч” нэртэй болчихсон. Нэмээд “тендерчин” цолны болзлоо ч хангачихсан юм билээ. Цухас дурдахад, 2019 онд Ё.Баатарбилэгийгээ Боловсролын сайд болмогц багцад нь “Улаанбаатар хотод Архангайн оюутнуудад зориулсан дотуур байр бариулна” нэрээр улсын төсөвт 6.0 тэрбум төгрөг суулгуулсан. Тэгмэгцээ тендерийг нь хадам аав Х.Дашдэлэгийнхээ “Баянгийн эх” компанид “бэлэглэчихсэн” баримт байна. Тэгэхдээ бүр тендерийн санд “тэнцээгүй” гэж бүртгүүлээд, мөнгөн шилжүүлгийг нь шилэн дансанд ч оруулахгүй тас нуучихсан байгаа юм. Ийм байхад “Би төрөөс, түмнээс хулгай хийж байгаагүйгээ бардам хэлнэ” гэж яриад явах ч үнэнээс зөрөөд байгаа юм. 
 
      Тэгвэл Ж.Мөнхбатын “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой байж болзошгүй хаус хотхоны нэгэн баримтыг танилцуулъя. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа нь Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант вилла” гэх тансаг зэрэглэлийн 22 хаус бүхий хотхон барьсан. Өдгөө Б.Нарантуяа нь дүү Б.Ганхуягтайгаа хамт хоригдож буй. Гэтэл Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуу нь Б.Ганхуягийн “Жаргалант вилла” хотхоноос холгүйхэн “Жаргалант” гэх 46 хаус бүхий тансаг зэрэглэлийг хотхоныг яг зэрэгцээд барьсан байдаг. Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байхдаа авлига авч, тус хотхоныг барьсан гэгдээд өнгөрсөн. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл гаргаж өгсний хариуд авлига авсан байлаа ч дангаараа 46 хаус барих хэмжээний авлига авсан гэхэд хэтэрхий үнэмшилгүй. Өөрөөр бол, Ж.Мөнхбат тус хотхоныг “нүүрсний хулгай”-н мөнгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй гэж хардах нь илүү үндэслэл, үнэмшилтэй харагдаж байгаа юм. 

Ж.МӨНХБАТЫН БАГЫН НАЙЗ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Б.ЧОЙЖИЛЖАЛБУУГИЙН “ЖАРГАЛАНТ” ХОТХОНЫ 46 ХАУС НЬ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨ УГААЛТ ЮМ БИШ БИЗ

       УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Архангайд 10 жилдээ хамт сурч байсан, хар багийн Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу гэх хоёр найзыгаа хажуугаасаа салгалгүй “чирч” ирсэн. Ж.Мөнхбатыг 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараа Х.Батжаргал нь БОАЖЯ-нд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банканд Хөрөнгийн удирдлагын газрын дарга болж байв. Тэд хувьсгалын хэрэгт ийн хамтран зүтгэхийн сацуу хөрөнгө, халаас ч нэгтэй явж ирсэн гэхэд болно. Тухайлбал, Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу нар “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өмнө нь тэр гурав “Си Эн Ай” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаад Оюунчимэгийн Хүрэлтогоод шилжүүлсэн. Цаашилбал, Х.Батжаргал нь Ж.Мөнхбатын дүү Ж.Батсуурьтай “Ивенто” ХХК-ийг хамтран эзэмшдэг бол Ж.Мөнхбаттай хөлбөмбөгийн спортыг сурталчлах “Челси эфси дэмжигчдийн монгол дахь албан ёсны клуб” ТББ-ыг хамтран удирддаг. Эргэн сануулахад, Х.Батжаргал, Ж.Мөнхбат нар 2012 онд “Ивенто” ХХК-ийнхаа нэрээр MLTR хамтлагийг Монголд урьж авчирч тоглолт зохион байгуулж байв. Харин Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу хоёр “Хамагмонгол хангай групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Б.Чойжилжалбуу нь Оюунчимэгийн Хүрэлтогоотой хамт “Марс гранд” ХХК-ийг эзэмшдэг. Товчхондоо, Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу гурвын бизнесийг салгаж ойлгох боломжгүй, сүлжилдсэн хамтын бизнестэй.
Тайлбар: Х.Батжаргал, Ж.Мөнхбат, Б.Чойжилжалбуу нар, 2012 он
 
Тайлбар: Б.Чойжилжалбуу, Х.Батжаргал, Ж.Мөнхбат нар "Си Эн Ай" ХХК-ийг хамтран эзэмшиж байсан бүртгэл 
 
     Тэгвэл “шадар гурав”-ын нэг Б.Чойжилжалбуугийн нэр дээр байдаг “Марс гранд” ХХК нь 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Гүйцэтгэгчээр нь “Дельта констракшн” ХХК ажилласан бөгөөд тус хотхоны 8 га газар тус компанийн нэр дээр байдаг юм билээ. Хотоос 18 км-т, байгалийн сайханд баригдсан “Жаргалант” хотхоны хаусууд нь хоёр давхар, 211 м2 талбайтай. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр үнэлж, борлуулсан. Нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан гэсэн үг. 
Тайлбар: Жаргалантын аманд байрлах "Жаргалант" хотхон
 
Эндээс харвал, Ж.Мөнхбат “нүүрсний хулгай”-н мөнгөөр санхүүжилтийг нь бэлдэж, Х.Батжаргал нь БОАЖЯ-нд дарга байсны хувьд Жаргалантын аманд байршил сайтай газар бэлдэж, харин Б.Чойжилжалбуу нь барилгын компаниараа гүйцэтгэж, товчхондоо тун сайн хоршсон гэж хардахаар харагдаж байгаа юм. 
 

Ж.МӨНХБАТЫН ЭХНЭР Д.БУЯНЖАРГАЛ “ЖАРГАЛАНТ” ХОТХОНЫГ БОРЛУУЛАХ АЖЛЫГ ХАРИУЦСАН УУ

    Нэмээд, тухайн хаусууд Ж.Мөнхбаттай холбоотой гэх хардлагыг лавшруулах сэжүүрүүд ч байна. Тухайлбал, 2021 оны зургадугаар сард Ж.Мөнхбат гэртээ агсам тавьж, эхнэрээ зодсон тухай дуулиан дэгдсэн. Ж.Мөнхбатын гэртээ агсам тавьсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад “Жаргалант” хотхоноос ирсэн гэдэг. Өөрөөр бол, Ж.Мөнхбат “Жаргалант” хотхонд амьдардаг гэх сэжүүр. Бас нэг сонирхолтой сэжүүр байгаа нь, “Жаргалант” хотхоны хаусуудыг Oly.mn, Remax гэх үл хөдлөх хөрөнгийг зуучуудаар дамжуулан борлуулсан байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Дашдэлэгийн Буянжаргал нь Oly.mn, Remax зуучуудын агент буюу борлуулагчаар бүртгэлтэй байх юм. Өөрөөр бол, “Жаргалант” хотхоныг борлуулах ажилд Ж.Мөнхбатын эхнэр оролцсон байж болзошгүй гэсэн үг. 
 
     Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн баримт байна. Б.Чойжилжалбуугийн “Марсгранд” ХХК нь өмнө нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Нарны хороолол” болон “Хүннү 2222” хорооллын гадна пасадны ажлыг гүйцэтгэжээ. Гэтэл одоо Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Эйжн ложистик бридж” ХХК нь Жаргалантын аманд "Марсгранд” ХХК-ийн “Жаргалант” хотхонтой хаяад залгаа 5 га газар авчихсан, мөн л тансаг зэрэглэлийн хаус хотхон босгож байгаа юм байна. Сонирхолтой давхцал биш гэж үү. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

“ЖАРГАЛАНТ” ХОТХОНЫ 46 ХАУСЫГ Ж.МӨНХБАТ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-12 23:26:34
    Зочин: Энэ Мөнхбат гэдэг хүн байнга л ямар нэг асуудалд орох юм. Шалгавал их гарна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 17:48:42
    униа: хулгайчаас гадна алуурчин байж болзошгүй хүндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 17:18:28
    Иргэн: Барилга байшинг нь бариулж дуусгаад иргэдэд хямдхан худалд аа харин хулгайч нарыг бүгдийг нь эр эм том жижиггүй чиглэл чиглэлээр нь нүүрсний юмуу мөнгөний шоронд хатаа ОюунЭрдэнэ ийм 2 шорон нээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 16:58:13
    Иргэн: Худлаа л зарлаад л байх юм сэжигтэй л юм бол бариад хориод байгаач ээ тавиад суллаад л оргуулаад л байх юм түрүүчээс нь буудсан ч дүүжилсэн ч яахав дээ луйварчид хорогдож л байгСДА юм аа энэ шүүх прокурор цагдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 14:36:54
    Зочин: Алхам алхамаар Мөнхбат руу ойртож байгаа юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 11:58:19
    Зочин: Жаргалант хотхон Мөнхбатын л бүлэглэлиин бизнес шүүдээ Шүлэгчээс их юм гарнааа ухвал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 10:55:21
    Зочин: Хардаад л баих юм.шалагдаг газар нь шалгаач.дээрээ нэг нэгэндээ бөлдөгдүүлээд чадахгүи бгаа.муу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188