• Өнөөдөр 2024-04-20

Тамгатай ч дэмжигчидгүй С.Эрдэнэ, дэмжигчидтэй ч тамгагүй Х.Баттулга нарын хувь заяа өнөөдрийн Их хурлаас хамаарах уу

2022-04-07,   893

       Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирж, зочид буудал болон хотод амьдардаг хол, ойрын хамаатнуудаараа тарцгаажээ. Аймаг тус бүрээс 20-40 хүн буюу Сэлэнгээс 32, Орхоноос 23, Баян-Өлгийгөөс 25, Хөвсгөлөөс 36, Дорнодоос 24, Увсаас 30 хүн автобус болон вагоноор ирцгээжээ. Тэд өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын шинэ даргаар батламжлахаар ийн хаа холоос цуглацгаасан. Аймгуудын төлөөлөл дээр дүүргүүдийн төлөөлөл нэмэгдэхээр лавтай 1000 орчим хүн Х.Баттулгыг батламжлах хуралд оролцох бололтой. Өнөөдөр болох Ардчилсан намын ээлжит бус Их хурал гурван онцлогтой харагдаж байна.
       
      Эхнийх нь, Улсын дээд шүүх С.Эрдэнийг талыг хууль ёсных гэж үзэж бүртгэсэн. Харин Х.Баттулгын талаас зохион байгуулсан дотоод сунгаанд Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийн 74.9 хувь нь оролцож, тэднээс 96.3 хувь нь буюу 113 мянган гишүүн нь Х.Баттулгад саналаа өгсөн. Тэгэхээр Улсын дээд шүүх С.Эрдэнийн талд шийдвэрээ гаргасан бол, Ардчилсан намын гишүүд дэмжигчид нь Х.Баттулгын талд сонголтоо хийсэн гэсэн үг. Хууль талаасаа С.Эрдэнэ, сонгох, итгэл үнэмшилтэй байх зэрэг ардчиллын суурь зарчим талаасаа Х.Баттулга гарч ирчихээд байна. Гэтэл Ардчилсан намын арслан дүртэй тамга ганцхан. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ тамгатай ч гишүүд, дэмжигчидгүй, Х.Баттулга гишүүд, дэмжигчидтэй ч тамгагүй байдлаар хоёр талдаа тэнцүү гарчихаад байна. Хэрвээ нийт олонхиороо шинэ даргаа батламжлаад байхад Улсын дээд шүүх хүлээж авахгүй байвал ардчиллаас ухарсан хэрэг болж мэднэ. Нөгөө талдаа олонхийн санал нь Улсын дээд шүүхийн нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гагцхүү өнөөдөр болох ээлжит бус Их хурлаас эцсийн шийдэл биш юм гэхэд цаашил аль талаа барих зүг чиг гарах учиртай. 
 
Дараагийнх нь, Ардчилсан намын ээлжит бус их хуралд ард түмний сэтгэлзүй тогтворгүй, тун адармаатай цаг үетэй давхцаж байна. Ам.долларын ханш, шатахууны үнэтэй “дөрөө” харшуулаад 3000 даваад талийсан. Мах, гурил тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ тав, арван төгрөгөөр алгуур биш өдөрт л 500, 1000 төгрөгөөр огцом нэмэгдэж, ард түмний халаас хоосорч байна. Чухамдаа нийгмийн сэтгэлзүй дэлбэрэхэд бэлэн дүүрэн дарьтай торх шиг болчихоод байна. Ийм эгзэгтэй үед төр, нам эвсэл, иргэний нийгмийн байгууллага нэг л буруу алхам хийвэл тэр нь шүдэнз зурсантай ялгаагүй үйлдэл болох эрсдэлтэй. Тэр ч утгаараа Х.Баттулгыг батламжлах ээлжит бус их хурал нарийн зохион байгуулалт шаардахаас гадна хууль хяналтынхны хараа хяналт ч хатуу байх болов уу.
 
Сүүлийнх нь, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид олонхиороо Х.Баттулгыг даргаараа батламжлах нь эрх баригч намд таалагдахгүй байгаа нь зарим үйл явдлаас ил харагдаж буй. Жишээ нь, өчигдөр ТЕГ-аас хэвлэлийн хурал хийж, жирийтэл өрсөн буу, байлдааны сум зэргийг үзүүлэхийн сацуу С.Баярцогт, Ц.Элбэгдорж тэргүүтэй улстөрчдийн амь насанд халдаж, төрийн онцгой обьектыг булаан эзлэхээр төлөвлөж байсан таван эдгээдийг баривчилснаа зарлав. Тэд иргэдийн жагсаал цуглаан дунд энгийн иргэний дүрээр нэвтэрч ороод, гэнэт гал нээж, эл зэвсэгт бослогоо эхлүүлэхээр төлөвлөж байсан гэв. Цаашлаад барьцаалахаар төлөвлөсөн барилгынхаа зургийг зурчихсан байсан юм байх. ТЕГ-ынхан нийгмээр “Төрд тэрслэхээр төлөвлөж асан тэдгээр таван хүний захиалагч нь хэн байв” гэдэг таавар таалгахыг хүссэнгүй бололтой Б.Баасанцогт гэх нэрээр “шипи” өгөв. Өөрөөр бол, өнөөх алдарт Б.Баасанцогт бол ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн удирдлага дор ажиллаж байсан, түүний хүн. Харин А.Гансүх нь Х.Баттулгын хүн гэдэг логикоор “Төрд тэрслэхээр санаархагч таван хүний цаад захиалагч нь Х.Баттулга” гэдэг ойлголтыг шууд өгсөн нь тэр. 
 
Гэхдээ ТЕГ-ын эл мэдэгдэл нийгэмд төдийлөн итгэл үнэмшилтэй төрүүлээгүйн дээр олон эргэлзээ үлдээв. Шалтгаан нь, болохгүй, бүтэхгүй бүхний ард Б.Баасанцогтын нэр байсхийгээд холбогддогт ард түмэн дөжирч, төдийлөн итгэл үнэмшилтэй байхаа больсон нь цахим орчноос ил харагдаж байв. Шат шатны шүүгч нарыг цуглуулж, архидуулсан, хүүхэн зуучилсан, авлига өгсөн, хувийн компьютертээ хэнд хэдэн жилийн ял өгөх тухай схем хадгалж байсан зэргээр бичлэг цацаж, хууль хяналтынхан өөрсдөө Б.Баасанцогтыг олны танил болгосон. Тэгэх мөртөө баривчлан хорьж, ял зэм оноогоогүй. Гэтэл одоо гайхал Б.Баасанцогт архи, хүүхэн, авлига  зэргээр хор хутгадаг “жижиг гар”-ын нэгэн байхаа болиод одоо зэвсэгт бослого өдүүлж, төрийн эргэлт хийхийг санаархагч “том гар”-ын болсон мэтээр зарлахаар итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа хэрэг л дээ. Нөгөөтээгүүр, Б.Баасанцогт тийм л сүрхий төрд тэрслэгч, хор хутгагч юм бол яагаад бүртгэлтэй буугаа бусдад өгч, өөрөө өөрийгөө барьж өгөх гэнэн үйлдэл хийв, яагаад хэнд хэдэн жилийн ял өгөх тухай маш нууц мэдээллээ хувийн компьютертээ ядмагхан схем хэлбэрээр хадгалж байгаад баригдав, цаашид яах тухайгаа цаасан дээр яагаад дандаа дэлгэрэнгүй зураад, тэрийг нь хууль хяналтынхан төвөггүй олж аваад байдаг юм гэх зэргээр “Б.Баасанцогт гэх гол дүртэй, Х.Баттулга руу чиглэсэн “жүжиг” яваад байна” гэх хардлага ч нийгэмд бий болчихсон байна. 
 
        Ямартай ч, өнөөдөр 21 аймаг, есөн дүүргээс цугласан Ардчилсан намын гишүүд дэмжигчид дээр дурдсан онцлогтойгоор ээлжит бус Их хурлаа хийж, Х.Баттулгыг батламжлах нь. Энэ их хурлын уур амьсгал, хэлэлцэх асуудал зэргээс Ардчилсан намын цаашдын ирээдүй их бага хэмжээгээр хамаарах учиртай. Эцэст нь, өнөөдрийн хувьд С.Эрдэнэ, Х.Баттулга ялах, ялагдахаас илүүтэй хэн нэгэн хохирохгүй байх нь чухал гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. 
 

Тамгатай ч дэмжигчидгүй С.Эрдэнэ, дэмжигчидтэй ч тамгагүй Х.Баттулга нарын хувь заяа өнөөдрийн Их хурлаас хамаарах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 23:58:55
    erka: yadaj bhad udi nasand gants ch gadad ******** unen zolbin ******** mongol tumen min yaaj iim bolowsrolgui hudalch lalarig turin zergunere songoson bnaa yaaay gaihamshig ene guzetei korlon n unen bayasad ahiad shachina bizde odo ******** buhin zasulin huhedee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 23:55:03
    erka: ene setgulch nar sananda orsonig l bichdeg yumu hashaa yum be nad bolowsrolgui luiwarching chin hen han yaj demjed bgan... hedhen ******** dologch dagaldan baysagch narig nit mongol ard tumen demjij bna ged l hudla shaagad bichdeg odo bolchihoocheee nad lalrig chin mongolin ard tumen demed bga yum bhgui shde luiwrchin hudalch gulugig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 23:55:02
    erka: ene setgulch nar sananda orsonig l bichdeg yumu hashaa yum be nad bolowsrolgui luiwarching chin hen han yaj demjed bgan... hedhen ******** dologch dagaldan baysagch narig nit mongol ard tumen demjij bna ged l hudla shaagad bichdeg odo bolchihoocheee nad lalrig chin mongolin ard tumen demed bga yum bhgui shde luiwrchin hudalch gulugig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 12:42:30
    зочин: хэн ч шахаагүй ардчилсан сонгууль болсон шүү амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 11:39:02
    Зочин : Одооч янз бүрийн тавилттай жүжигт итгэх хүн цөөн л байх ард түмэн өөрөсдөө тунгааж бодох ухаантай хүмүүс ийм жүжигт ханраад байхаа больсондоо ард түмнээ их доошно хийж юм ойлгохгүй гэж боддогоо болих хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188