Л.Оюун-Эрдэнийн фракцынханд ах нар нь улс төрийг нэг тийм классик хийдгийг зааж өгмөөр юм. Ар хударгаар биш, шударга харагддаг, юуханд ч юм үзсэн юм шиг загнаж чаддаг болмоор байна, хэн хэн нь. Нэг үгээр У.Хүрэлсүх шиг “Танхимаасаа сайд огцруулчихаад би, бид энд юугаа хийх вэ. Засгийн газраа огцрууллаа” гэж саймширхан олон нийтээс оноо авуутаа Ерөнхийлөгчид цэвэрхээн нэр дэвшчихдэг, гол нь ардаа илүү дутуу ярих зүйл үлдээхгүйгээр улс төр хийвэл зальтайхан хийчихдэг зангараг энэ Засгийн газарт ус, агаар шиг дутагдаж байна даа.
Үүний тод илрэл нь, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг нэг л өглөө Гүйцэтгэх захирлаар нь зарлуулчихаар монголчууд “Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга хүү юм. Ёстой луйвар, бузар булайг нь дэлгүүлж чадлаа” гэж шагшин магтана, итгэнэ гэж тооцоолсон явдал юм шүү дээ. Тэгээд болоогүй зээл олгоход нь бараг тусалж, нөлөөлж, бүтээж өгснийхөө төлөө шан харамж авсан ч байж болзошгүй нөхдөөр өнөөх бүхэл бүтэл Хөгжлийн банкыг бараг дампууруулж орхисон найдваргүй, хүнд гаруудаа хянуулна гэхээр нь нийтээрээ алгаа ташна гэж бодсон бололтой.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилов. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж,С.Чинзориг нар багтжээ. Тэд нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ. Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах үүрэгтэй.
Харин найдваргүй зээлдэгчдээ зарлаж, олны анхаарлыг татсан Н.Мандуул захирлын өнөөгийн үүрэг бол тэр үеийн Х.Бадамсүрэн захирлын хийснийг хийх. Тухайлбал, шаардлагатай, ил гаргахыг хүссэн баримтуудаа аудитад өгөх, “үгэнд орохгүй заримыг нь” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэж байгаа нэрээр “ховлох”, бүр болохгүйг нь хууль, хяналтынхнаар олны нүдэн дээр баривчлуулж, саатуулуулах. Энэ мэт үйл явдлууд батлагдсан, зурагдсан төлөвлөгөөний дагуу энэ хаврын улс төрийг “чимэх” тул их зүйл хүлээх хэрэггүй.
Өөр нэг орхиж боломгүй зүйл нь муураар хулгана бариулдаг болохоос “Муурыг муураар бариулдаггүй”-г өмнөх хийгээд одоогийн Засгийн газрын томчуудын аль аль нь мартчихаад, ард түмэнд нэг тийм хэсэг бүлэг хүнийг хянасан, шалгасан “баатрууд” болгож харуулахыг чухалчлаад байх шиг. Тодруулбал, УИХ-даа ч төдийлөн үнэ хүндгүй, жинтэй үүрэг гүйцэтгээд байдаггүй, үргэлж л попорч байгаагаараа дуудуулдаг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарыг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулжээ. Ердөө хоёр жил гаруйн өмнө Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар нэгдэн нийлж, сум багцалж зогссон шиг. Тэд “Бидний хэн нь ч ямар нэг албан тушаалд очихгүй. Монголын төрийг авлигач, луйварчдаас салгаж л байвал үүрэг минь тэр” хэмээж байсан ч өдгөө албан тушаалын хүчийг маш боломжийн хэмжээнд хүртээд байгааг мартаж болохгүй.
Энэ өнцгөөс мөн Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтай эрх ашгийн зөрчилтэй байж мэдэх Ажлын хэсгийн гишүүдэд итгэхгүй байх хэд хэдэн шалтгаан байна.

Ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн нэгд зүй ёсоор багтдаг, “Тэс петролиум”-ын үүсгэн байгуулагчаас гадна ГЕГ-ын дэд дарга, татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЖДҮХС-гаас эрх мэдэл албан тушаалаа ашиглан үүсгэн байгуулж асан “Мондем” ХХК-даа 300 сая төгрөгийн зээл гаргуулсан нь тухайн үед дуулиан дэгдээж байв. Түүнчлэн “ЖДҮХС-гаас нэг гишүүнд тэрбум төгрөг ногдож байгаа гэнэ. Миний компаниудыг багтаа” хэмээн мэргэжилтэнг нь загнаж явсан нь нийтэд ил болж байлаа. Гэсэн ч энэ мэт намтар, түүх, алдаа, дутагдал нь Хөгжлийн банкны но-г илрүүлэхэд тэнцэхгүй байх шалтгаан болоогүй бололтой.
“Хотгор шанага”-ын уурхайгаас эхлээд нэг л буруудвал, хүч нь суларвал аавын хаалга руу “чирэх” алдаа түүнд нэлээд бий. “Ах, дүү нартайгаа нийлж, БНСУ-ын нэгэн компанид Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайн лицензийг зарсан” гэх автор бол түүнд баргийн ажил даалгахгүй байх улс төрийн анхна шатны зарчим. Ингээд зосгохгүй Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн гүйлгээнүүд түүнийг Сангийн сайд хийгээд улс төрд ид мандаж байх үед хийгдсэн нь анхаарал татна. Сангийн сайд хийгээд Ерөнхий сайдын ойрын хүний оролцоо, хүртээлээс холуур Хөгжлийн банкны үйл ажиллагаа өрнөнө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны 10 жилийн бараан хийгээд гэгээн түүхтэй Ч.Хүрэлбаатар салшгүй холбоотой мөртлөө өнөөдөр огт мэдэхгүй дүрээр хянаж, шалгах багт тодорхой үүрэгтэйгээр орж ирж байгаа нь үнэндээ муухан өнгөлөн далдлалт ажээ.
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцад багтдаг нэгэн. Цагтаа “Арван сая ам.долларын авлига авсан байж болзошгүй” асуудалд орж, сандарч явсан хүнээр Хөгжлийн банкны хөрөнгө найдвартай эсэхийг шалгуулна гэхээр бодит үр дүн бол хүлээлтгүй гэмээр. Ганцхан энэ биш, “Ц.Даваасүрэн сайдыг Сангийн яаманд ажиллаж байхаасаа л зарим тендерээс 10 хувийн ашиг авдаг, үүнээсээ болж улс төрийн хүрээнд 10 хувийн гэх тодотголтой болсон” гэх мэдээлэл хэвлэлээр хааяа гардаг. УИХ-ын чуулганы танхимд хүртэл Ц.Нямдорж гишүүн “За, Ц.Даваасүрэн чи 10 хувийн асуудлаа цэгцэл” гэж дайрч байсан бол хариуд нь Ц.Даваасүрэн гишүүн “Ц.Нямдорж бол улс төрд шантаажаар албан тушаал авч амьдардаг хүн” гэж тайлбар хийж байлаа.
Тэр бол авлига, эрх ашгийн хувьд намтар, түүх зузаантай гишүүдийн тоонд зүй ёсоор ордог нэгэн. Түүнийг 2017 онд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас төрийн 160-аад сая төгрөгийн хөрөнгийг шамшигдуулсан байж болзошгүй үндсэлэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байв. Мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 оны нэгдүгээр сард хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Гэвч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан дээрх үйлдлүүдийн улмаас улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа хийж буй аж.
Эдгээрээс гадна эрхэм гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 40 тэрбум төгрөгийн зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, өөрөө хууль, хяналтын байгууллагад шалгагдаж ирсэн ч гэлээ өрөөлийг бас шалгах үүрэг хүлээх нь хэр зохистой вэ.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдэд хяналт тавих Ажлын хэсэгт багтсаныг дуулсан олон нийт “Авлига, хүчин, албан тушаалын хэрэгт холбогдсон хариуцлагагүй гишүүддээ хатуухан үг хэлж чаддаггүй аварга маань Хөгжлийн банкны асуудлыг ойлгож, шалгаж, хянаж чадах уу” хэмээн ам асууж байна.
Энэ мэтээр эрх ашгийн зөрчилтэй, юухнаас ч буцдаггүй хүмүүсийг Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт багтаасан нь үр дүнг бус хэлбэрийг чухалчилсан гэмээр.

Ерөнхийлөгч өнөөг хүртэл Ерөнхий сайдыг дураар нь тавихгүй, хүссэнээ хийх эрхийг нь өгөхгүй байгаа бололтой. Юу гэвэл, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарын хүн, авч үлдсэн гол тулгууруудынх нь нэг. Ерөнхий сайд байхдаа Сангийн сайдаараа томилж, улсынхаа санхүүг хамтран барьж байсан хийгээд өөр олон зүйлээр тэд нэгддэг. Энэ ч үүднээс тэдэнд Хөгжлийн банкыг шалгаж, хянахдаа ч биш, тэнд зохицуулах, цаашид хэрхэх замыг нь зурах тодорхой зорилго байгаа бололтой.
Хамгийн чухал хийгээд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаад хийсэн сонин сонголт нь Ч.Хүрэлбаатарын үгнээс огт гардаггүй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нарыг нэг баг болгон Хөгжлийн банкны замыг заах ажилд томилсон явдал юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны асуудлыг цаашид Ерөнхийлөгчийн фракцынхан хариуцах дүр зураг илэрч байгаа ч Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хөрөнгийг уг банкаар дамжуулан босгохоор төлөвлөсөн баймаар. Энэ тохиолдолд тэд нэг зүгт хараагүй байгаа нь үнэн бол ирэх хаврын улс төр илүү сонирхолтой хийгээд, халуухан өрнөхөөр байна.
| ХӨГЖЛИЙН БАНКЫГ ШАЛГАХ "ЖҮЖИГ" БУЮУ У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁРЫН ТЭМЦЭЛ |
|
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |