Монголын чөлөөт бөхөд олон Баяраа, Баярсайхан нэртэй бөх, багш, дасгалжуулагчид байдаг. “Цагаан” Баяраа, “Балкан” Баяраа, Дамдингийн Баяраа, Дарханы Баяраа гээд л бий.1990-ээд оны үед Дарханы чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд ойртох үед “Орилж, хашхирсан, уурласан чарласан” дасгалжуулагчийн дуу хаддаг байлаа. Тэр үед “Ямар муухай ааш, авиртай багш вэ. Ийм балиар зантай дасгалжуулагчийн секцэнд ямар хүүхэд, тогтож, амжилт гаргах вэ дээ” гэж боддог байсан.
Тэр муухай ааштай, хараал урсгагч, “Галзуу хүн” шиг авирлагч жинхэнэ “Зэвүүн гар” бол “Зидан Баяраа” хэмээх чөлөөт бөхийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан багш байсан юм. Тэрбээр бэлтгэлийн бус жирийн үед үнэхээр найрсаг, дотно харилцаатай, инээж, хөхөрч явдаг наргианч нэгэн. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч шударга зантай. Түүний дутагдал нь гэвэл маш их инээд муутай, дэндүү гэмээр гэнэн цайлган сэтгэлтэй, ёстой нэг бусдын төлөө, тамирчны ур чадвар, амжилтын төлөө төрчихсөн нэгэн. Дэвжээнд тамирчнаа авч гараад бараг л урдаас нь барилдах нь холгүй, анхаарлаа төвлөрүүлж, дэвжээний буланд хэвтэх шахан, өрсөлдөгч тамирчны алдаа, оноог нэг бүрчлэн нарийн нягт ажиглана.
.jpg)
Харин бэлтгэлийн үеэр тэр яг л “Галзуугийн больницын өвчтөн” шиг, эрүүл хүн тэвчихийн аргагүй ааш авир гаргах нь маш сонин. Солонгосын “Миний долоон араншин” киноны гол дүр шиг л өөрчлөгдөнө. Шавь нарынхаа амжилт, ялалтын төлөө, “Арьс махаа” хуулах шахуу, орилж, хашхирна, чарлаж бахирна. Түүнийг дарханчууд “Халзан Баяраа”, “Хасу Баяраа”, “Бич Баяраа”, Шимпазе Баяраа”, “Зидан Баяраа” гээд олон янзаар хочилдог юм. Ц.Баярсайхан багшийн ээж нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумынх юм билээ. Харин Баяраа багш хуучин хорооллын “Үйлчилгээний төв”-ийн хажуугийн 16-р байрны хүүхэд. Тэднийх гэр бүлээрээ шахам чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Том ах Биндэръяа нь ОХУ-ын Буриад Улсын гавьяат тамирчин, самбо, чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Дунд ах Арьяа нь жолооч мэргэжилтэй хэдий ч багадаа мөн л чөлөөт бөхөөр хичээллэж явсан. Харин бага дүү ОУХМ Адъяа агсан 48 кг-ын жингийн УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, шилдэг тамирчдын нэг байлаа.
.jpg)
Ц.Баярсайхан багшийн анхны багш нь Дарханы С.Жигдэн багш юм билээ. Ц.Баярсайхан багш цэргийн албанд татагдаж, “Алдар” спорт хорооны тамирчин болоод МУГТ Д.Оюунболд багшийн шавь болсон гэнэ лээ. Тэрбээр хөнгөн жинд тив, дэлхийд амжилт гаргах өсөх ирээдүйтэй тамирчин хэмээн нэрлэгдэж явсан боловч бэртэл, гэмтэл аваад барилдахаа больсон гэдэг. Тэр үед нь МУГТ Д.Оюунболд, Ц.Баярсайхан багшийг дасгалжуулагч болгохоор шийдсэн юм билээ. Ингээд л Ц.Баярсайхан багш түмний хүүхдийг чөлөөт бөхийн шилдэг тамирчин болгох, цаг наргүй нөр их хөдөлмөрт “Ханцуй шамлан” зориглон оржээ. Хүүхэд, залуусыг тамирчин болгохоос өмнө, хувь хүн болгон төлөвшүүлэх нь амаргүй, хүнд хөдөлмөр байжээ. Гэвч тэр шантралгүй хамаг эрч хүч, энерги, эд эсээ “Шатааж” зүтгэсээр өнөөдрийн амжилтын оргилд хүрсэн юм.
.jpg)
Ц.Баярсайхан багш 1990-ээд оны нийгэм солигдсон, зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү үед шатарч, мохон их спортоосоо хөндийрч ганзагын наймаанд шилжилгүй үлдэж чадсан байдаг. Дархан хотын “Монгол-Алт” компанийн Ж.Мөнхтөр захирлын дэмжлэгтэйгээр “Дархан Хайрхан” клубийг нээн ажиллуулж эхэлсэн юм. Гэтэл хорвоогийн жамаар Ж.Мөнхтөр захирал “Тэнгэрт хальж” клубийн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Тухайн үед Ц.Баярсайхан багш өөрийнхөө амьдралыг бодоод чөлөөт бөхөөс хөндийрч болох байсан хэдий ч халирч, шантралгүй зүтгэсэн байдаг. Тэр хүнд үед Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан “Хасу Мегаватт” компанийн захирал Ж. Түмэн-Аюуш түүнд өмөг, түшиг болон Дарханы чөлөөт бөхийн хөгжлийг эрс өөрчлөн, шинэ түвшин, шинэ шатанд гаргаж, тамирчдын сэтгэл зүйг өргөж, техник, ур чадварыг нь сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийсэн юм.
.jpg)
Ц.Баярсайхан багшийн амжилтын гол нууц нь ерөөсөө тамирчдын дотор орчихдог хүн. Шавь нарынхаа ахуй амьдрал, сэтгэл зүй, бодол санаа, хүч тамир, ямар боломж, нөөц байгааг хамгийн сайн “Амьд трансформер” мэтээр мэдэрч чаддаг. Дэндүү хүний төлөө, тэр тусмаа тамирчдын амжилтын төлөө л төрчихсөн хүн. Түүний шавь нар Улсын шигшээ багт дуудагдахад тэрбээр шавь нараа зөнд нь хаяж чадалгүй дагаад л явж байлаа. Шигшээ багт хамрагдсан шавь нарынхаа бэлтгэл сургуулилалт, оюутны амьдрал, сургууль соёл, ахуй амьдралд нь түшиг, тулгуур болохоор Улаанбаатарыг зорьсон юм. Хотод ирээд хоёр өрөө байр авч, түүнийхээ том өрөөнд эрэгтэй хүүхдүүдээ, жижиг өрөөнд нь эмэгтэй хүүхдүүдээ унтуулчихаад, өөрөө гал тогооны өрөөнд нь унтдаг байсан гэдэг. Шавь нарынхаа бэлтгэл, сургуулилалт хийх бүх боломжийг хангаж, хоол унд хийх, төмс, ногоо, мах, гурилыг нь хүртэл бэлдэж, бэлтгэдэг байсан гэнэ лээ. “Марк-2” машиндаа шавь нарыгаа бүгдийг чихээд л бэлтгэлд авч явдаг байжээ.
.jpg)
Тэр их олон жилийн тасралтгүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимийг Ц.Баярсайхан багш мэдэрсэн юм. Түүний шавь нараас МУГТ Д.Отгонцэцэг, МУГТ П.Өнөрбат, ОУХМ Э.Дэлгэрмаа нар ДАШТ-ээс мөнгөн медаль, ОУХМ Н.Наранхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. ОУХМ Э.Дэлгэрмаа, ОУХМ Н.Насанбуян нар Азийн наадмаас хүрэл медаль авсан. Энэ хугацаанд Ц.Баярсайхан багш МУГТ хоёр, ОУХМ -14, спортын мастер 40 гаруй, дэд мастер цолтой 50 гаруй тамирчин төрүүлэн гаргажээ. ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Т.Даваахуяг нар залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Ц.Намуунцэцэг залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Үндэсний бөхөөр Ө.Даваабаатар, Б.Одгэрэл нар улсын харцага, Д.Даваасамбуу, Ж. Баянмөнх нар улсын начин цол хүртсэн. Ц.Баярсайхан багшийн Монголын чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, хичээл, зүтгэлийг төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан билээ.
| ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА |
|
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |