Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын агаарын тээврийн Аль-Жазийра Эйрвэйс (Al-Jazeera Airways) компанийн гүйцэтгэх захирал Баратан Пасупати-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн бүс нутгийн хурцадмал нөхцөл байдлын үед зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллаж буй Аль-Жазийра Эйрвэйсийн үйл ажиллагааг сайшааж, цаашид хоёр талд хамтран ажиллах боломжтой санал, санаачилгуудын талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг онцолж, энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгох, шууд нислэг нээх чиглэлээр тус компанитай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа.
Мөн Монгол Улсаас Кувейт Улс руу 2024 оны арваннэгдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний экспорт эхэлснийг мэдээлж, шууд нислэг нээснээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх, Монгол Улсаас Кувейт Улсад нийлүүлэх экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Гүйцэтгэх захирал Баратан Пасупати “Аль-Жазийра Эйрвэйс” компанийн нислэгийн сүлжээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тэр дундаа тус байгууллагын дунд болон урт хугацааны бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Монгол, Кувейтийн хооронд агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
Мөн хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг зорчигч, ачаа тээврийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан судлах, нэн ялангуяа Кувейт Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Кувейт Эйрвэйс болон Аль-Жазийра Эйрвэйс гэсэн дөрвөн талт түншлэлийг бий болгож, нислэг эхлүүлэх асуудлыг хамтран судлах боломжтойг илэрхийлж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүн импортолж буй холбогдох аж ахуйн нэгжүүдэд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжтойг тэмдэглэв. Энэ хүрээнд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож, тээвэрлэх бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, нийлүүлэлтийн давтамж болон тээвэрлэлтийн шаардлагын талаарх мэдээлэл солилцох нь хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн уулзалтад Кувейт Улсын “Al-Khaleej Travels” аялал жуулчлалын компанийн төлөөлөл оролцож, Кувейт Улсаас Монгол Улс руу аялал жуулчлалын зорилгоор зуны улиралд хуваарьт бус нислэг үйлдэх, энэ хүрээнд Монголын Аялал жуулчлалын холбоо болон бусад холбогдох аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй цахим уулзалт хийж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохирлоо. Уулзалтаар талууд Монгол, Кувейтийн хооронд зорчигч болон ачаа, тээврийн шууд нислэг нээх, Кувейт Улсаас Монгол Улс руу аялал жуулчлалын хуваарьт бус нислэгүүд эхлүүлэх чиглэлд цаашид нягт холбоотой хамтран ажиллахаар тохирлоо.
| Элчин сайд П.Сэргэлэн “Аль-Жазийра Эйрвэйс” Баратан Пасупатитай уулзав |
|
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |