• Өнөөдөр 2026-11-06

ТАНИЛЦ: УЛСЫН ХЭМЖЭЭНД СУРАГГҮЙ БОЛСОН 4704 ХҮНИЙ НЭР

2026-11-06,   232

     Сүүлийн үед цахим ертөнцөд охид, эмэгтэйчүүдийг “... хувцастай эгч, дүү минь сураггүй алга боллоо, харсан, үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу” гэх зар мэдээлэл олноор цацагдах боллоо. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард сураггүй алга болсон зарим эмэгтэйг одоо хүртэл олоогүй байгаа билээ. Увс аймгийн Тариалан сумын малчин, 26 настай Б.Ариунаа аравдугаар сарын 15-нд малдаа явахаар гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байна. Мөн Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Г.Шижиртуяа аравдугаар сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй байна. Хамгийн сүүлд гэхэд аравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еmerald” хотхон дахь гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог олоогүй байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 4704 хүн сураггүй алга болж, тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.

 


ТАНИЛЦ: УЛСЫН ХЭМЖЭЭНД СУРАГГҮЙ БОЛСОН 4704 ХҮНИЙ НЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188